[1] Дариус хааны дөрөв дэх жилд Хислев хэмээх есдүгээр сарын дөрвөнд ЭЗЭНий үг Зехариад ирлээ.
[2] БетелийнхэнЭЗЭНий тааллыг эрэхээр Шарезер, Редеммелех нарыг хүмүүсийнх нь хамт илгээв.
[3] Тэдтүмэн цэргийн ЭЗЭНий өргөөнд харьяалагддаг тахилч нар болон эш үзүүлэгчдэд хандан —Би энэ олон жилүүдэд үйлдсэн шигээ өөрийгөө зориулж, тавдугаар сард уйлах уу? гэсэнд
[4] түмэнцэргийн ЭЗЭНий үг надад ирж —
[5] Энэ газрын бүх ард түмэнд болон тахилч нарт хэл. "Та нар эдгээр далан жилд тав, долдугаар сард мацаг барин гашуудахдаа үнэхээр Миний төлөө мацаг барьсан юм гэж үү?
[6] Идэж, уух үедээ чи өөрийнхөө төлөө идэж, чи өөрийнхөө төлөө уудаггүй гэж үү?
[7] Иерусалиморшин суугчидтай байж, эргэн тойрных нь хотууд хөгжин цэцэглэж, Негев ба уулсын бэлээр ч хүн амьтантай байх үед эртний эш үзүүлэгчдээр ЭЗЭНий тунхагласан үгс нь эдгээр биш гэж үү?" гэв.
[8] Тэгээд ЭЗЭНий үг Зехариад ирж —
[9] Түмэн цэргийн ЭЗЭН ингэж айлдсан. "Үнэн шударга ёсыг дэлгэрүүлэн, хүн бүр өөрийн ах дүүст энэрэл ба өрөвч сэтгэлээр хандагтун.
[10] Бэлэвсэнболон өнчнийг, харь хүнийг болон ядууг бүү дарла. Нэг нэгнийхээ эсрэг зүрхэндээ мууг бүү төлөвлө".
[11] Гэвчтэд анхаарахаас татгалзан, зөрүүдлэн эргэж, сонсохоос чихээ хатууруулав.
[12] Тэдөөрсдийн зүрхийг цахиур мэт болгосон учраас тэд түмэн цэргийн ЭЗЭН Өөрийн Сүнсээр эртний эш үзүүлэгчдээр дамжуулан илгээсэн хууль болон үгсийг сонсож чадаагүй. Иймд түмэн цэргийн ЭЗЭНээс агуу уур хилэн ирсэн.
[13] Түүнийгдуудахад тэд сонсоогүй шиг тэднийг дуудахад нь Би сонсохгүй гэж түмэн цэргийн ЭЗЭН айлдаж байна.
[14] ХаринБи тэднийг салхи шуурганы хамт тэдний мэдэхгүй бүх үндэстнүүдийн дунд тараан цацна. Тиймээс газар нутаг нь тэдний ард эзгүйрэн хоосорч, хойш урагш нэг ч хүн явахгүй. Юу гэвэл тэд тааламжит газрыг хоосруулсан юм гэв.