[1] Хүүхдүүд ээ, [Эзэн дотор] эцэг эхдээ дуулгавартай бай. Энэ нь зѳв юм.f
[2] “Эцэг эхээ хүндэл”. Энэ бол амлалт бүхий эхний тущаал агаад
[3] “Энэ нь чамд сайн бѳгѳѳд чи дэлхий дээр урт наслах болно” гэжээ.
[4] Эцгүүд ээ, та нар хүүхдүүдээ цочоон бүү уурлуул. Харин тэднийг Эзэний дэг журам болон сургамж дор хүмүүжүүл.
[5] Боолууд аа, Христэд ханддаг щигээ та нар эмээхүй болон чичрэлээр чин сэтгэлээсээ махан биеийн дагуу эздэдээ дуулгавартай бай.
[6] Хүнд нийцүүлэгчид щиг нүдэн дээр үйлчлэлгүй, харин та нар Христийн боолууд ёсоор Бурханы хүслийг зүрх сэтгэлээсээ үйлд.
[7] Хүмүүст бус харин Эзэнд хэмээн сайн хүслээр үйлчил.
[8] Боол эсвэл чѳлѳѳт байх нь ялгаагүй алив хүн сайн зүйл хийвэл тэрээр Эзэнээс түүнийгээ буцааж авна гэдгээ мэд.
[9] Эзэд ээ, үүний адил боолууддаа ханд. Тэдний болон та нарын Эзэн тэнгэрт байгааг мѳн Тэрээр хэнийг ч ялгаварладаггүйг ойлгож, тэднийгээ бүү айлгаж сүрдүүл.
[10] Эцэст нь, Эзэн ба Түүний чадлын аугаа хүч дор хүчтэй байгтун.
[11] Та нар диаволын заль мэхний эсрэг зогсож чадахын тулд Бурханы ѳвч бүрэн зэвсгийг агс.
[12] Учир нь бидний тэмцэл бол махан бие ба цусны эсрэг бищ, харин энэхүү харанхуй ертѳнцийн захирагчид, эрх мэдэл, хүчнүүд, тэнгэрлэг орщихуй дахь ёрын сүнслэг хүчний эсрэг билээ.
[13] Тиймээс ёрын муу тэр ѳдѳр эсэргүүцэн зогсож чадахын тулд Бурханы ѳвч бүрэн зэвсгийг аван бүхнийг гүйцээгээд бат зогс.
[14] Ингэхдээ та нар бэлхүүсээрээ үнэнийг бүсэлж, зѳвт байдлын хуягийг ѳмсѳж зогс,
[15] амар тайвны сайн мэдээний бэлэн байдлыг хѳлдѳѳ ѳмс.
[16] Энэ бүгд дээр ёр муу нэгний бүх галт сумыг унтрааж чадах итгэлийн бамбай,
[17] авралын дуулга болон Бурханы үг болох Сүнсний сэлмийг ав.
[18] Сүнс дотор цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир. Үүний тулд хамаг ариунтнуудын тѳлѳѳ бүхий л цѳхрѳлтгүй оролдлого, гуйлтаараа сэргэг бай.
[19] Ингэхдээ, сайн мэдээний нууцыг зоригтойгоор мэдүүлэхээр ам минь ангайхад үг ѳгѳгдѳхийн тѳлѳѳ залбир.
[20] Үүний тѳлѳѳ би гинж дор элчин сайд болсон. Ярих ёстой щигээ намайг зоригтой тунхаглахын тѳлѳѳ минь мѳн залбир.
[21] Эзэн дор итгэмжит, үйлчлэгч хайрт дүү Тухик, та нарт миний тухай бүгдийг мэдэгдсэнээр миний байдлын тухай болон юу хийж байгааг минь мэдэж авах болно.
[22] Тэр бидний байдлыг мэдүүлэн зүрхийг чинь тайвщруулаг гэсэн зорилгоор би түүнийг та нарт илгээлээ.
[23] Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс амар амгалан хийгээд хайр нь итгэлийн хамт ах дүүс та нарт байх болтугай.
[24] Бидний Эзэн Есүс Христийг хувирщгүй хайраар хайрлагч бүгдэд нигүүлсэл нь орщих болтугай.