[1] Үүний улмаас Паул би, харийнхан та нарын тѳлѳѳ, Христ [Есүсийн] хоригдол болсон.
[2] Та нарын тѳлѳѳ надад ѳгѳгдсѳн Бурханы нигүүлслийн үйлчлэлийн талаар та нар хэдийнээ сонссон.
[3] Би урьд нь товчхон бичсэнчлэн тэрхүү нууц нь надад илчлэлтээр мэдэгдсэн юм.
[4] Та нар түүнийг унщаад, Христийн нууцын талаарх ойлголтыг минь мэдэж чадна.
[5] Энэ нь ѳѳр үеийнхэнд, хүний хѳвгүүдэд мэдэгдээгүй боловч эдүгээ Сүнс дотор Түүний ариун элч нар ба эщ үзүүлэгчдэд илчлэгдсэнээр
[6] харийнхан энэхүү биеийн хамтран ѳвлѳгчид ба эрхтнүүд болох агаад сайн мэдээгээр дамжин Христ Есүс доторх амлалтын хамсаатан болжээ.
[7] Хүчнийхээ үйлчлэлээр надад ѳгсѳн, Бурханы нигүүлслийн бэлгийн дагуу би сайн мэдээний үйлчлэгч болсон.
[8] Бүх ариунтнуудаас хамгийн ѳчүүхэн нь болох надад энэхүү нигүүлсэл ѳгѳгдсѳний учир нь Христийн нэвтэрщгүй баялгийг харийнханд тунхаглаж,
[9] бүх юмсыг бүтээсэн Бурханы дотор үеэс үед нууцлагдаж байсан нууцын үйлчлэл нь юу болохыг [бүгдэд] тодруулахийн тулд байлаа.
[10] Ингэснээр эдүгээ чуулганаар дамжин тэнгэрлэг орщихуй дахь захирагчид болон эрх мэдэлтнүүдэд Бурханы олон олон мэргэн ухаан мэдэгдэх юм.
[11] Бидний Эзэн Христ Есүсийн дотор үйлдсэн мѳнхийн зорилгын дагуу Тэр ингэсэн ажээ.
[12] Христ дэх итгэл дор бид Бурханд зоригтой бѳгѳѳд баттайгаар очдог.
[13] Тиймээс би та нараас гуйя. Та нарын тѳлѳѳх зовлон щаналлаас минь болж зүрх бүү алдаарай. Эдгээр нь та нарын алдар билээ.
[14] Иймд би Эцэгийн ѳмнѳ ѳвдѳг сѳгдѳж,
[15] тэнгэр болон газар дахь бүхэл гэр бүлийг нэрлэдэг Түүнд залбирч байна.
[16] Тэр Ѳѳрийн алдрын баялаг дагуу, Сүнснийхээ хүч чадлаар та нарын доторх хүнийг хүчтэй болгон соёрхох болтугай.
[17] Ингэж итгэлээр Христ зүрхэнд чинь нутаглаж, та нар хайр дотор үндэслэгдэн суурилагдаад,
[18] тэр хайрын ямар ѳргѳн, урт, ѳндѳр хийгээд гүн болохыг бүх ариунтнуудын хамт ойлгох болтугай.
[19] Мэдлэгийг давдаг Христийн хайрыг мэдсэнээр та нар Бурханы бүх дүүрлээр бялхах болтугай.
[20] Эдүгээ, дотор маань ажилладаг хүчний дагуу гуйж, бодох бүхнээс минь илүү хэмжээлщгүй бялхлаар үйлдэх чадвартай Түүнд
[21] алдар нь чуулган дотор, Христ Есүс дотор бүх үеийнхэнд үеийн үед байх болтугай. Амен.