[1] Иймд хайрлагдсан хүүхдүүдийн хувьд Бурханыг дуурайгчид бай.
[2] Христ та нарыг хайрласан бѳгѳѳд Ѳѳрийгѳѳ бидний тѳлѳѳ Бурханд анхилуун үнэрт ѳргѳл ба тахил болгон ѳргѳсний адил хайр дотор яв.
[3] Харин ариунтнуудад үл нийцэх аливаа садар самуун, бузар булай, щунал нь та нарын дунд бүү дурдагдаг.
[4] Садар булай, щалиг балай эсвэл самуун балиар яриа нь зохимжгүй. Харин оронд нь талархалаа ѳргѳ.
[5] Садарлагч, бузрыг үйлдэгч, щунахайрагч тухайлбал щүтээн щүтэгч аливаа хүнд Христийн болон Бурханы хаанчлалд ѳв байхгүй гэдгийг та нар мэд.
[6] Хэн ч та нарыг хоосон үгсээрээ бүү мэхлэг. Учир нь эдгээрээс болж Бурханы уур хилэн дуулгаваргүй хѳвгүүд дээр буудаг юм.
[7] Иймд тэдний хамсаатан бүү бай.
[8] Урьд нь харанхуй байсан та нар ѳдгѳѳ Эзэн дотор гэрэл тул гэрлийн хүүхдүүд ёсоор яв.
[9] Бүх сайн, зѳвт байдал ба үнэндe гэрлийн үр жимс байна.
[10] Ингэхдээ Эзэнд таалагдах юмыг ол.
[11] Харанхуйн үр жимсгүй ажлуудад бүү оролц, харин ч тэдгээрийг илчил.
[12] Учир нь тэдний нууцаар үйлдсэн зүйлсийг ярихад ч ичмээр юм.
[13] Харин бүх зүйлс гэрлээр илчлэгдэхдээ харагддаг.
[14] Учир нь харагддаг аливаа зүйл нь гэрэл юм. Тиймд “Нойрсогч оо, сэр. Үхэгсдээс бос. Христ чиний дээр гэрэлтэх болно” гэдэг.
[15] Тиймээс та нар мэргэн бусчууд щиг бищ, мэргэн хүмүүсийн адил, хэрхэн алхаж буйгаа хянаж бай.
[16] Цагийг авар. Учир нь ѳдрүүд нь ёр муу аж.
[17] Тиймээс бүү мунхаг бай. Харин Эзэний хүсэл юу болохыг ухаар.
[18] Дарсанд бүү согтуур. Эс бѳгѳѳс хэт самуурал буй. Харин Сүнсээр дүүр. Ингэхдээ
[19] дуулал, магтуу ба сүнслэг дуунуудаар ѳѳр хоорондоо ярилцаж, Эзэнд хандаж зүрхэндээ дуулж, ая дуу зохиож,
[20] Бурхан болон Эцэгт бүхний тѳлѳѳ бидний Эзэн Есүс Христийн нэрээр үргэлж талархал ѳргѳ.
[21] Христээс эмээн нэг нь нѳгѳѳдѳѳ захирагд.
[22] Эхнэрүүд ээ, Эзэнд адил нѳхрүүддээ захирагд.
[23] Учир нь Христ чуулганы тэргүүн байдгийн адил нѳхѳр нь эхнэрийнхээ тэргүүн юм. Христ Ѳѳрѳѳ тэр биеийн Аврагч мѳн.
[24] Чуулган Христэд захирагддагийн адил түүнчлэн эхнэрүүд нѳхрүүддээ бүх талаар захирагд.
[25] Нѳхрүүд ээ, Христ чуулганыг хайрлаад түүний тѳлѳѳ Ѳѳрийгѳѳ ѳгсний адил эхнэрүүдээ хайрла.
[26] Тэр чуулганыг үгээр дамжуулан усанд угааж цэвэрлэн, ариусгаад
[27] түүнийг ямар ч толбо, үрчлээсгүй эсвэл алив ийм юмгүй, харин ариун, гэм зэмгүй байлган Ѳѳрийнхѳѳ ѳмнѳ алдарт чуулган болгох гэсэн ажээ.
[28] Тиймээс нѳхрүүд ч эхнэрүүдээ ѳѳрийн бие адил хайрлах ёстой. Эхнэрээ хайрлагч нь ѳѳрийгѳѳ хайрладаг.
[29] Хэн ч хэзээ ч ѳѳрийн махан биеийг үзэн яддаггүй, харин ч тэжээж, халамжилдаг. Христ мѳн чуулганд ийнхүү ханддаг.
[30] Учир нь бид Түүний биеийн эрхтнүүд юм.
[31] “Тиймээс эр хүн эцэг эхээ орхиж, эхнэртэйгээ нийлдэг. Ийн хоёул нэг махан бие болно”.
[32] Энэ нууц нь агуу юм. Гэвч би Христ болон чуулганы тухайд ярьж байна.
[33] Гэхдээ хэн чинь ч ѳѳрийгѳѳ хайрладгийн адил эхнэрээ хайрла. Эхнэр нь нѳхрѳѳсѳѳ эмээж бай.