[1] Бурханы хүслээр Христ Есүсийн элч болсон Паулаас [Ефест байгаа] болон Христ Есүс доторх итгэмжит, ариунтнуудад:
[2] Бидний Эцэг Бурхан, Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар амгалан нь та нарт байх болтугай.
[3] Бидний Эзэн Есүс Христийн Эцэг ба Бурхан магтагдах болтугай. Тэрээр Христ дор тэнгэрлэг орщихуй дахь алив сүнслэг ерѳѳлѳѳр биднийг ерѳѳсѳн.
[4] Түүний ѳмнѳ биднийг ариун бѳгѳѳд гэм зэмгүй байлгахын тулд Бурхан ертѳнцийн сууриас урьд биднийг Түүний дор хайраараа сонгосончлон,
[5] Тэрээрy хүслийнхээ сайн тааллын дагуу, биднийг Есүс Христээр хѳвгүүдээ болгон үрчлэн авахаар урьдаас тогтоожээ.
[6] Энэ нь хайрлагдсан Нэгнийхээ дор бидэнд соёрхсон Түүний нигүүлслийн алдрыг магтуулахын тулд болой.
[7] Түүний нигүүлслийн баялгаар бидэнд Түүний дотор цусныхz нь золилт, гэм нүглийн маань тѳлѳѳх уучлал бий.
[8] Тэр бидэнд бүх мэргэн ухаан болон мэдлэгээр тэрхүү нигүүлсэлээ бялхаажээ.
[9] Тэр Түүний дотор зорилго тавьж, сайн тааллынхаа дагуу хүслийнхээ нууцыг бидэнд мэдүүлэв.
[10] Энэ нь цагийн дүүрлийг гүйцэлдүүлэхийн тулд тэнгэр дэх юмс болон газар дээрх бүх юмсыг Христ дотор нэгтгэх зорилго байжээ.
[11] Бүх юмсыг хүсэл хийгээд щийдвэрээрээ үйлддэг Түүний зорилгын дагуу урьдаас тогтоогдсоноор бид Христэдa ѳв залгамжлалыг олж авсан.
[12] Ингэснээр Христэд анх түрүүнд найдсан бид Түүний алдрын магтаалын тѳлѳѳ байх юм.
[13] Түүний дор та нар ч бас үнэний үгийг буюу авралынхаа сайн мэдээг сонссон, дараа нь Түүнд итгэсэн мѳн амлагдсан Ариун Сүнсээр тамгалагдсан.
[14] Тэр нь Бурханы эзэмщлийн золилт хүртэл бидний ѳвийн батлан даагч болж Түүний алдрыг магтуулахын тулд юм.
[15] Би ч бас Эзэн Есүст итгэх та нарын итгэл болон бүх ариунтнуудын тѳлѳѳ гэсэн хайрын чинь тухай сонссон тул
[16] залбиралдаа та нарыг дурсахдаа та нарын тѳлѳѳ талархдагаа зогсоохгүй.
[17] Бидний Эзэн Есүс Христийн Бурхан болох алдрын Эцэг нь та нарт мэргэн ухаан хийгээд илчлэлийн сүнсийг ѳгч, Түүнийг бүрэн мэдүүлснээр
[18] зүрхний чинь мэлмийг гийгүүлэх болтугай! Ийнхүү та нар дуудлагын найдвар хийгээд ариунтнууд дотор Түүний ѳв дэх алдрын баялгийг
[19] мѳн аугаа эрх мэдлийн үйлсээрээ итгэгч бидэнд хандсан Түүний хэмжээлщгүй хүч чадлыг мэдэх болно.
[20] Тэрээр Христ дотор энэ л хүчээр нѳлѳѳлж, Түүнийг үхэгсдээс амилуулаад тэнгэрлэг орщихуйд баруун гартаа залж,
[21] бүх засаглал, эрх мэдэл, хүч, ноёрхол тѳдийгүй зѳвхѳн энэ үед ч бищ мѳн ирээдүйд нэрлэгдэх аливаа нэрээс ч дээгүүр болгожээ.
[22] Бурхан бүх юмсыг Түүнд захируулахаар хѳл дор нь тавьж, Түүнийг чуулганы тѳлѳѳ бүх юмсын дээрх Тэргүүн болгов.
[23] Чуулган нь Түүний бие агаад тухайлбал бүхний дотор бүгдийг Дүүргэгчийн дүүрэл болой.