[1] Христ Есүсийн боол Паул, Тимот хоёр Филиппойд буй Христ Есүс доторх бүх ариунтнууд болон харгалзагч үйлчлэгч нарт илгээв.
[2] Бидний Эцэг Бурханаас хийгээд Эзэн Есүс Христээс нигүүлсэл, амар тайван нь та нарт байх болтугай.
[3] Та нарыг дурсах бүрдээ би Бурхандаа талархан,
[4] та бүгдийн тѳлѳѳ залбирах бүрдээ би үргэлж баяр хѳѳртэйгѳѳр залбирдаг нь
[5] анхны ѳдрѳѳс ѳнѳѳг хүртэл сайн мэдээнд буйгаас чинь болой.
[6] Та нарт сайн үйлийг эхлүүлсэн Тэрээр үүнийгээ Христ Есүсийн ѳдрийг хүртэл тѳгс болгоно гэдэгт би бат итгэж байна.
[7] Та нар зүрхэнд минь байдаг тул та бүгдийн талаар ингэж бодох нь надад зѳв юм. Намайг сайн мэдээг хамгаалан батлахад ч, хүлээстэй байхад ч та бүгд надтай хамт нигүүлслийг хуваалцдаг билээ.
[8] Христ Есүсийн сэтгэлээр та бүгдийг би хэрхэн үгүйлж буйд Бурхан гэрч минь билээ.
[9] Хайр чинь мэдлэг ба бүх хэрсүү ухаанаар улам бүр бялхах болтугай гэж би залбирдаг.
[10] Ингэснээр та нар Христийн ѳдѳр хүртэл цэвэр, гэмгүй байхын тулд аль нь сайныг щийдэх юм.
[11] Ингэхдээ Бурханы магтаал ба алдрын тѳлѳѳ Есүс Христээр ирэх зѳвт байдлын үр жимсээр дүүрэн байгтун.
[12] Ах дүү нар аа, миний нѳхцѳл байдал сайн мэдээнд илүү дэвщил болж буйг та нар мэдээсэй гэж би хүснэм.
[13] Миний хүлээс Христийн тѳлѳѳ байгаа нь захирагчийн бүхэл ордонд болон бусад бүгдэд илэрхий болов.
[14] Мѳн ах дүү нарын ихэнх нь хүлээснээс минь болж Эзэнд итгэлтэй болж, Бурханы үгийгg эмээлгүй ярих улам илүү зоригтой байна.
[15] Зарим нь үнэндээ атаархал, ѳрсѳлдѳѳнѳѳс болж Христийг тунхагладаг байхад зарим нь бас сайн санаанаас тунхагладаг билээ.
[16] Сайн мэдээг хамгаалуулахаар намайг томилсныг тэд мэдээд Христийг хайраар тунхагладаг.
[17] Нѳгѳѳ нь чин сэтгэлээсээ бус ѳрсѳлдѳх хүслийн үүднээс Христийг тунхагладаг. Ингэхдээ тэд хүлээстэй намайг щаналгана гэж бодож байна.
[18] Тэгээд юу гэж! Хуурамч ч бай, үнэнээс ч бай аливаа замаар Христ тунхаглагдаж байна. Үүнд л би баярладаг. Мѳн баярлах ч болно.
[19] Та нарын залбирал болон Есүс Христийн Сүнсний туслалцаагаар суллагдах болно гэдгээ би мэддэг.
[20] Юунд ч ичихгүй, харин бүрэн зоригтой байх юмсан гэсэн миний хүслэн болсон горьдлого болоод найдварын дагуу одоо ч урьдын адил амиар ч бай, үхлээр ч бай биед минь Христ ѳргѳмжлѳгдѳх болно.
[21] Миний хувьд амьдрах нь Христ, үхэх нь ололт юм.
[22] Хэрэв би махан биед амьдрах аваас ажил минь үр жимстэй болох бѳгѳѳд алийг нь сонгохоо би мэдэхгүй.
[23] Би хоёр талаас щахагдаж байна. Эндээс одож, Христтэй хамт байхыг хүсэж байна, энэ нь хол дээр юм.
[24] Гэвч махан биедээ үлдэх нь та нарын тѳлѳѳ илүү чухал юм.
[25] Би үлдэж, та нарын итгэлийн ахиц дэвщил болон баяр хѳѳрийн тѳлѳѳ та бүгдтэй хамт байхаа мэдэж, үүндээ итгэлтэй байна.
[26] Би та нарт эргэж очсоноор надаас болж сайрхал чинь Христ Есүсийн дотор бялхах болно.
[27] Христийн сайн мэдээнд л зохистой амьдар. Тэгвэл би ирээд, та нарыг харлаа ч, эсвэл байхгүй байлаа ч та нарыг сайн мэдээний итгэлийн тѳлѳѳ нэг сэтгэлээр хамтдаа зүтгэж, нэг сүнс дотор бат зогсоцгоож,
[28] мѳн эсэргүүцэгчдийн юунаас ч айж сүрдэхгүй буйг чинь би сонсоно. Энэ нь тэдэнд сүйрлийн тэмдэг, харин та нарт Бурханаас ирдэг авралын тэмдэг юм.
[29] Учир нь Христийн тѳлѳѳ Түүнд зѳвхѳн итгэх бус, Түүний тѳлѳѳ бас зовох нь та нарт соёрхогджээ.
[30] Ингэхдээ та нар надаас харсан болон эдүгээ надад буй гэж сонсож байгаатай адил тэмцэлтэй байна.