Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 4:06

[1] Иймд та нар дуу­дагд­сан тэр­хүү дууд­ла­га­даа зүй зо­хис­той ява­хыг Эзэ­ний хо­риг­дол би хи­чээн­гүй­лэн ят­гая.

[2] Ин­гэх­дээ али­ваа да­руу ба дѳл­гѳѳн сэт­гэ­лээр хайр до­тор бие биенээ хүл­цэн тэв­чиж,

[3] амар тайв­ны холбоос до­тор Сүнс­ний нэгд­лийг хад­га­ла­хыг хи­чээг­түн.

[4] Та нар дууд­ла­гынхаа нэг л найд­вараар дуу­дагд­са­ны адил нэг бие, нэг Сүнс,

[5] нэг Эзэн, нэг ит­гэл, нэг бап­тисм,

[6] нэг Бур­хан бай­на. Тэр бол бүг­дийн Эцэг бѳ­гѳѳд бүг­дийн дээр бүг­дээр дамжин бүг­дийн до­тор бай­даг.

[7] Ха­рин Хрис­тийн бэл­гийн хэм­жээ­гээр бид­ний хүн нэг бүрд ни­гүүл­сэл ѳгѳгд­сѳн байв.

[8] Тий­мээс “Ѳн­дѳрт дээщ га­рах­даа, Тэрээр олзлолыг олз­олж Хү­мүүст бэл­гүүд ѳг­сѳн” гэж хэл­дэг.

[9] “Тэр дээщ гар­сан” гэ­дэг нь Тэр бас газ­рын доодd хэ­сэгт буу­сан гэд­гээс ѳѳр ямар ут­га­тай вэ?

[10] Доощ буу­сан Тэр нь бүх юм­сыг дүүр­гэ­хийн тулд бүх тэн­гэ­рийн дээр гар­сан Тэр Ѳѳ­рѳѳ юм.

[11] Тэр за­ри­мыг нь элч, за­ри­мыг нь эщ үзүү­лэгч, за­ри­мыг нь сайн мэдээ тун­хаг­лагч, за­ри­мыг нь хонь­чин ба багщ бол­госон нь

[12] ариунтнуудыг үйлч­лэ­лийн ажилд бэлт­гэж, Хрис­тийн биеийг бай­гуу­ла­хын тулд

[13] бид бүгд ит­гэхүй ба Бур­ха­ны Хүүг мэ­дэхүй дор нэг­дэх хүр­тлээ, тѳ­лѳвщ­сѳн хүн бол­тлоо, Хрис­тийн дүү­рэн байд­лын ча­на­рын хэмжээнд хүр­эх хүртлээ ажээ.

[14] Бид цаа­щид хүү­хэд бай­хаа больж, давал­гаанд энд тэнд щи­дэг­дэн, али­ваа ном­ло­лын сал­хи, хү­мүү­сийн ов мэх бо­лон заль­хай хуйвал­даа­ны ба­щир ар­гад туугдал­гүй,

[15] үнэнийг барьж, ингэхдээ харин хайр дор, тэр­гүүн бо­лох Түүн ѳѳд, Христ ѳѳд бүх та­лаар ѳсцгѳѳе.

[16] Хэ­сэг нэг бү­рийн зо­хис­той үйл ажил­ла­гаа­ны да­гуу хол­боос бүрийн хан­гаж бай­даг зүй­лээр хамт­даа хол­бог­дон нийлж буй бүхэл бие нь Хрис­тээр хайр до­тор ѳѳ­рий­гѳѳ бос­гон ба­ри­хын тулд биеийн ѳсѳл­тийг бий бол­го­дог.

[17] Тий­мээс би Эзэ­ний до­тор үүнийг хэлж, гэр­чилье. Харь үндэст­нүүд оюун са­наа­ныхаа хоос­рол дор яв­даг щиг та нар цаа­щид тэгж явж бо­лох­гүй.

[18] Тэд ухаан бодолдоо ха­ран­хуй болж, дутуу мэдлэг ба зүрх­ний­хээ ха­туу­гаас болж Бур­ха­ны амиас хѳн­дийр­чээ.

[19] Тэд ухаанаа алдаж, зүсэн бү­рийн бу­зар бу­лайг щунахай­ран үйл­дэ­хийн тулд та­чаан­гуй бай­далд ѳѳрс­дий­гѳѳ ту­щаажээ.

[20] Ха­рин та нар ийм замаар Хрис­тийг су­раа­гүй.

[21] Үнэн Есүст байдаг­ч­лан, та нар үнэ­хээр Түү­нийг сон­сож, Түү­гээр сур­гагд­сан юм бол,

[22] амьд­ра­лын чинь урь­дын хэв маягт ха­маа­рах заль мэ­хийн та­чаа­лын да­гуу ял­зарч буй хуу­чин хү­нээ тайлж,

[23] оюун са­наа­ны­хаа сүнс до­тор щи­нэч­лэг­дэж,

[24] үнэний зѳвт ба ариун бай­дал дор Бур­ха­ны да­гуу бү­тээгд­сэн щи­нэ хү­нийг ѳмс.

[25] Тиймд ху­дал хуур­ма­гийг хойщ тавьж, хүн бүр хѳрщ­дѳѳ үнэ­нийг ярь. Учир нь бид бие биендээ эрхт­нүүд юм.

[26] Уур­ла­сан ч, нү­гэл бүү үйлд. Уур хи­лэн дээр чинь нар бүү жар­гаг.

[27] Диа­волд байр бүү ѳг.

[28] Хул­гайлсан нь цаа­щид бүү хул­гайл. Ха­рин ч га­чиг­дал­тай хүнд ху­ваал­цах юм­тай бай­хын тулд [ѳѳ­рийн] га­раар сай­ныг үйл­дэж, хѳ­дѳл­мѳр­лѳ.

[29] Ам­наас чинь ямар ч ял­зар­сан үг бүү га­раг. Ха­рин хэ­рэг­тэй үед нь бус­дыг бос­гон бай­гуу­ла­х тус­тай үг хэл. Тэг­вэл энэ нь сон­сож буй хүнд ни­гүүлс­эл ѳг­нѳ.

[30] Бур­ха­ны Ариун Сүн­сийг бүү гом­доо. Зо­лил­тын ѳд­рийн тѳлѳѳ та нар Түү­гээр там­га­луул­сан юм щүү.

[31] Али­ваа хор­сол, уур, хи­лэн, хащхираан, гүт­гэ­лэг нь бүх ёр муу­гийн хамт та на­раас зай­лаг.

[32] Бур­хан та на­рыг Христ до­тор уу­чилс­ны адил бие биенээ ууч­лан, нэг нэг­нээ энэ­рч уян зѳѳ­лѳн сэт­гэ­лээр ханд.

Ефес — Chapters