Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:07

[1] Та нар алдаа зѳрчил, нүглийнхээ учир үхсэн байсан агаад

[2] тийн амьдарч байхдаа энэ ер­тѳн­цийн замнал ба агаа­рын хүч­ний ноёр­хогч, эдүгээ дуулгаваргүй хѳвгүүдийн дотор ажиллагч сүнсийг дагадаг байв.

[3] Тэд­ний дунд бид ч бас бүг­дээ­рээ урьд нь ма­хан бие бо­лон оюун бод­лын хүс­лүү­дээ ѳѳг­щүү­лэн ма­хан биеийн­хээ хү­сэл та­чаа­луудаар амь­дарч байв. Мѳн тѳ­рѳл­х байдлаараа бус­дын адил уур хи­лэнг нь хүртэх хүүх­дүүд бай­сан ч

[4] Бур­хан харин ѳр­щѳѳ­лѳѳр баян тул бид­нийг хайр­ла­сан аугаа хай­раа­раа,

[5] бид­нийг алдаа зѳрчил дот­роо үх­сэн бай­хад маань Христ­тэй хамт амьд бол­го­сон юм. Та нар ни­гүүлс­лээр ав­рагд­сан би­лээ.

[6] Бид­нийг Түүн­тэй хамт ами­луулж, тэн­гэр­лэг орщихуйд Христ Есүс до­тор Түүн­тэй хамт суул­га­сан

[7] нь Христ Есүс до­р би­дэнд ханд­сан энэр­лээр ни­гүүлс­лийнхээ хэм­жээлщ­гүй баял­гийг ирэх үеү­дэд үзүү­лэ­хийн тулд юм.

[8] Ни­гүүлс­лийн учир ит­гэ­лээ­рээ ав­рагд­сан нь та на­раас бус ха­рин Бур­ха­ны бэ­лэг бѳ­гѳѳд

[9] үйл­сээр чинь бищ тул хэн ч үл сайр­хах­ бол­но.

[10] Учир нь бид сайн үйл­сийн тѳ­лѳѳ Христ Есүс до­тор бү­тээгд­сэн, Түү­ний бү­тээл мѳн. Бур­хан бид­нийг тэд­гээ­рийн до­тор яваа­сай гэж урь­даас бэлт­гэ­сэн би­лээ.

[11] Иймд са­наг­тун. Та нар урьд ма­хан биеэ­рээ харийнхан байх­даа, ма­хан бие­дээ га­раар “Хѳвч хѳн­дүүл­сэн” гэж нэр­лэг­дэгс­дээр “Хѳвч хѳн­дүү­лээ­гүйчүүл” гэж нэр­лэг­дэж байв.

[12] Тэр үед та нар Хрис­т үгүй, Из­раи­лийн иргэнщилд гаднынх, ам­лал­тын гэ­рээ­нүү­дэд харийнх, ер­тѳн­цѳд ямар ч найдваргүй мѳн Бур­хан­гүй бай­лаа.

[13] Ха­рин нэгэнтээ алс хол бай­сан та нар эдү­гээ Христ Есүс до­тор Хрис­тийн цу­саар ойр бо­лов.b

[14] Тэрээр бидний энх амар агаад хоёр хэс­гийг нэг бол­гож, ху­ваагд­лын ха­на ба дай­саг­на­лыг махан биеэрээ уст­ган,

[15] зар­лиг до­торх ту­щаа­луу­дын Хуу­лийг хү­чин­гүй бол­го­ж, хоёр байсныг Ѳѳрийн дотор нэг щинэ хүн болгон энх амрыг тог­тоо­гоод,

[16] аль алийг нь нэг бие до­тор за­гал­май­гаар Бур­хан­тай эв­лэ­рүүлснээр дай­саг­на­лыг хѳ­нѳѳв.

[17] Тэр ирж, алс хол бай­сан та нарт энх амрыг бо­лон ойр байгс­дад энх амрыг тун­хаг­ла­сан юм.

[18] Тий­мээс бид цѳ­мѳѳ­рѳѳ нэг Сүнс дор Хрис­тээр дам­жин Эцэг ѳѳд очих зам­тай бол­жээ.

[19] Тийм бол та нар цаа­щид харийнхан бо­лон гад­нынхан бус, ха­рин ариунтнуудын адил нут­гийн ир­гэд бѳ­гѳѳд Бур­ха­ны гэр бү­лийнх юм.

[20] Та нар элч нар бо­лон эщ үзүү­лэгч­дийн суу­рин дээр бос­гог­дож бай­гаа бѳ­гѳѳд Христ Есүс Ѳѳ­рѳѳ бу­лан­гийн чу­луу нь ажээ.c

[21] Түү­ний до­тор бүх ба­рил­га холбогдон Эзэн до­торх ариун сүм бо­ло­н ѳсѳж бай­на.

[22] Та нар ч гэ­сэн Сүнс до­тор Бур­ха­ны ор­щих га­зар бо­ло­хоор Христ до­тор хамт­даа бай­гуу­лаг­даж байна.

Ефес — Chapters