[1] Соломон өөртөө гэр барьж дуусгахад арван гурван жил зарцуулжээ.
[2] ТэрээрЛиваны ойн модоор зуун тохой урт, тавин тохой өргөн, гучин тохой өндөр байшин барьжээ. Энэ нь хуш модон дөрвөн эгнээ баганы дээр баригдсан бөгөөд баганууд нь хушан хөндлөвчүүдийг тулж байв.
[3] Дөчинтаван багана дээр тогтдог ба эгнээ бүрд нь арван таван баганатай хажуугийн өрөөнүүдийг хушаар дээвэрлэсэн.
[4] Цонхнууднь өөд өөдөөсөө харсан байдлаар гурван эгнээ байрласан байв.
[5] Бүххаалга ба хүрээнүүд дөрвөлжин хэлбэртэй тортой байснаас гадна цонхнууд өөд өөдөөсөө харсан гурван эгнээгээр байрлажээ.
[6] Дараань Соломон мөн тавин тохой урт, гучин тохой өргөн баганат танхимыг байгуулсан бөгөөд уг танхимын өмнө талд үүдний танхим, баганууд ба босго байрлаж байлаа.
[7] Тэрээрхүмүүсийг шүүхийн тулд сэнтийт танхим буюу шүүхийн танхимыг барьж, шалыг нь бүхэлд нь хуш модоор доторлов.
[8] Соломоныамьдрах гэр нь танхимаас дотогш хашаанд байсан бөгөөд хэлбэр нь бусад барилгуудынхтай адил байв. Соломон өөрийн гэрлэсэн Фараоны охинд ч энэ танхимтай адил гэрийг барьж өгчээ.
[9] Эдгээр бүх барилгууд хөрөөдөж зассан үнэт чулуугаар хийгдсэн байлаа. Барилгын сууриас орой хүртэл гадна ба дотор талдаа, тийм чулуунаас бүтсэн бөгөөд гаднах том хашаа хүртэл тийм чулуугаар хийгджээ.
[10] Суурийг үнэт чулуугаар тавьсан бөгөөд зарим нь арван тохой, зарим нь найман тохой хэмжээтэй том чулуунууд байлаа.
[11] Дээрнь хэмжүүрээр зассан үнэт чулуу болон хуш өржээ.
[12] ЭЗЭНийөргөөний дотоод хашаа болон өргөөний үүдний танхим шиг гаднах том хашаа эргэн тойрондоо гурван эгнээ зассан чулуу, нэг эгнээ хушин дүнзээр хүрээлэгджээ.
[13] Соломон хаан хүн илгээн, Тирээс Хирамыг дуудаж авчрууллаа.
[14] ТэрээрНафтали овгийн бэлэвсэн эхнэрийн хүү байсан бөгөөд эцэг нь тир хүн, хүрлийн дархан байв. Тэрээр мэргэн ухаан, ойлголтоор болоод хүрлээр аливаа зүйлийг хийх чадвараар дүүрэн байлаа. Ингээд тэрээр Соломон хаан уруу ирээд, түүний бүх ажлыг гүйцэ
[15] Тэрээр хос хүрэл багана бүтээсэн бөгөөд эдгээрийн өндөр нь арван найман тохой, тойргийг нь олсоор хэмжвэл арван хоёр тохой байлаа.
[16] Тэдгээрийноройд тавих хос баганы толгойг хүрэл цутган бүтээжээ. Нэг баганы толгой таван тохой, нөгөө нь ч таван тохой өндөр байв.
[17] Баганыноройд тогтоосон баганы толгойг чимэглэхийн тулд хавтгай торон унжлага бас гинжин хэлбэрт цагиргийг тус бүрд нь долоон ширхгийг урласан байна.
[18] Хирамбагануудыг хийж, анаруудын дээр байрлах баганын толгойг бүтээхийн тулд нэг торон дээр хоёр эгнээ болгожээ. Нөгөө баганы оройг ч ингэж чимэглэсэн байлаа.
[19] Үүднийтанхимд буй баганы оройд тавьсан багануудын толгой нь дөрвөн тохой өндөр бөгөөд сараана цэцгэн дүрстэй байв.
[20] Хоёрбаганы орой дахь гинжин унжлагын дэргэд буй цагиргуудын хажууд баганы толгойнууд байсан бөгөөд хоёр зуун ширхэг хүрэл сэмбэрүү цэцгээр эгнээ үүсгэн тойруулан чимж өгчээ.
[21] Тэрээрхос баганыг гол танхимын үүдний танхимд босгосон байв. Баруун талын баганыг босгож Иахин гэж нэрлэн, зүүн талын баганыг Боаз гэж нэрлэжээ.
[22] Багануудыноройд сараана цэцгэн чимэглэл байв. Ийнхүү баганыг босгох ажил өндөрлөжээ.
[23] Түүний дараа тэрээр тойрог хэлбэртэй цутгамал тэнгис хийсэн бөгөөд амсраас нь нөгөө амсар хүртэл арван тохой, таван тохой өндөр, тойрог нь гучин тохой хэмжээтэй сав байлаа.
[24] Амсрынхнь доор тэнгисийг бүтэн тойруулж хоёр эгнээ хулуу урлажээ. Ингэхдээ нэг тохой бүрд арван хулуу байрлуулсан бөгөөд савтай нь цуг цутгаж хийсэн байв.
[25] Тэнгисийгарван хоёр үхэр дээр байрлуулсан байв. Тэдгээрийн гурав нь хойт зүг уруу, гурав нь баруун зүг уруу, гурав нь өмнө зүг уруу, нөгөө гурав нь зүүн зүг уруу харсан байжээ. Тэнгис нь тэдний дээр тогтож, үхрүүд бүгд ууцаа дотогшоо харуулсан байв
[26] Тэнгиснь алганы эн шиг зузаан, амсар нь аяганы амсар шиг хэлбэртэй буюу сараана цэцгийн дэлбээ шиг байв. Багтаамж нь хоёр мянган бат байв.
[27] Дараа нь тэрээр хүрлээр арван тавиур хийжээ. Тавиур тус бүр дөрвөн тохой урт, дөрвөн тохой өргөн, гурван тохой өндөр байлаа.
[28] Тавиуруудынзагвар нь ийм байв: тэдгээр нь хүрээтэй бөгөөд самбаруудын хооронд ч хүрээтэй байжээ.
[29] Самбаруудынхоорондох тэдгээр хүрээнүүд дээр арслан, үхэр, херубуудын дүрс байрлуулжээ. Самбарууд дээр тавцан байсан бөгөөд арслан болон үхрийн дүрсний доод талд цэцгэн хэлхээ урласан байв.
[30] Тавиурбүр хүрэл тэнхлэгтэй дөрвөн хүрэл дугуйтай, дөрвөн хөл нь тулгууртай байв. Угаалгын савны доор тал бүрдээ цэцгэн хэлхээтэй тулгууруудыг цутгасан байв.
[31] Оройдээрх титмэн доторх амсар нь нэг тохой бөгөөд тавцангийн хэлбэртэй адил дугуй, нэг тохой хагас байлаа. Мөн амсар дээр нь сийлбэртэй бөгөөд зах нь дугуй биш дөрвөлжин юм.
[32] Дөрвөндугуй нь хүрээний доор байх бөгөөд дугуйны тэнхлэг нь тавиур дээр байв. Дугуйны өндөр нь нэг тохой хагас байв.
[33] Дугуйнуудынхийц нь тэрэгний дугуйнуудынхтай адил байжээ. Дугуйны тэнхлэг, мөөр, дугуйны хигээс, түүний тэнхлэгийн булыг бүгдийг цутган хийсэн юм.
[34] Тавиурбүрийн дөрвөн буланд дөрвөн тулгуурыг хийсэн ба тулгуурууд нь тавиурын нэг хэсэг болж байв.
[35] Тавиурыноройд хагас тохой өндөр тойрог хийжээ. Тавиурын оройд бариул байх бөгөөд хүрээ нь үүний нэгэн хэсэг байв.
[36] Тэрээртавиурын бариул болон хүрээний дээр херубууд, арслан, далдуу модыг цулгай зайнд нь багтааж, мөн тойруулан цэцгэн хэлхээ сийлбэрлэжээ.
[37] Тэрарван тавиурыг ингэж хийв. Тэдгээр нь бүгд ижил хэмжээ, хэлбэртэй цутгаж хийгдсэн байв.
[38] Хирамтавиур бүрд нэгийг буюу нийт арван тогоог хүрлээр хийсэн бөгөөд тогоо тус бүр дөчин бат усны багтаамжтай байв. Тогоо бүр дөрвөн тохой хэмжээтэй байв.
[39] Дараань тавиуруудын тавыг дуганы баруун талд, тавыг дуганы зүүн талд байрлуулжээ. Тэрээр цутгамал тэнгисийг өргөөний зүүн талд буюу урд зүг уруу чиглүүлэн дорно зүгт байрлуулсан юм.
[40] Хирам угаалгын сав, утгуур, хул аяга гэх мэтийг урлажээ. Соломон хааны төлөө ЭЗЭНий өргөөнд гүйцэтгэсэн бүх ажлыг Хирам дуусгажээ.
[41] Үүнд: хос багана, тэдгээрийн оройд суулгасан хоёр толгой, оройд нь суулгасан толгойнуудыг чимэглэхээр зүүсэн хоёр унжлага,
[42] баганыоройн толгой дахь унжлагад чимэг болгон хоёр эгнээгээр суулгаж өгсөн дөрвөн зуун сэмбэрүү,
[43] арвантавиур, тавиур дээр тавих арван угаалгын сав,
[44] нэгтэнгис болон тэнгисийн доорх арван хоёр үхрийг,
[45] савсуулга, утгуур, хул аяга гэх мэт Соломон хааны төлөө ЭЗЭНий өргөөн доторх энэ бүх хэрэгсэл өнгөлсөн хүрлээр хийсэн байв.
[46] Хаанэдгээрийг Суккот ба Заретаны хооронд байх шавартай хөрсөнд, Иорданы хөндийд цутгаж хийжээ.
[47] Соломонэдгээр бүх хэрэглэлүүдийг хэмжээгүй орхисны учир нь хүрлийн жинг тооцоолохын аргагүй асар их хэрэгсэл байснаас юм.
[48] Соломон ЭЗЭНий өргөөнд байсан бүх эдлэлүүдийг хийсэн билээ. Үүнд алтан тахилын ширээ ба Оршихуйн талх тавьдаг алтан ширээ,
[49] дотоодариун газрын өмнүүр байх зүүн баруун талд нь тав таваар байрлуулсан шижир алтан дэнлүүний сууриуд, алтан цэцгүүд, дэнлүүнүүд, бахинууд,
[50] шижиралтан аяга, чимхүүр, хул аяганууд, бойпор болон галын хорго, хамгийн дотоод өргөө буюу хамгийн ариун газар болон өргөө буюу гол танхимын хаалганд алтан нугас зэрэг болно.
[51] Ингээд Соломон хааны ЭЗЭНий өргөөнд гүйцэтгэсэн бүх ажил дуусав. Эцэг Давидынхаа зориулж цуглуулсан алт, мөнгө болон эд зүйлсийг Соломон авч ирэн, тэдгээрийг ЭЗЭНий өргөөний эрдэнэсийн санд тавьлаа.