[1] Харагтун, Иеробоам утлагыг шатаахаар тахилын ширээний хажууд зогсож байх үед Бурханы хүн Иудагаас Бетелд ЭЗЭНий үгээр ирэв.
[2] ТэрээрЭЗЭНий үгээр тахилын ширээний эсрэг, хашхиран, —Тахилын ширээ, тахилын ширээ, ЭЗЭН ийнхүү айлдаж байна. "Үзэгтүн, Давидын гэр бүлд Иосиа гэгдэх нэгэн хүү төрнө. Чиний дээр утлага шатаадаг мөргөлийн өндөрлөгүүдийн тахилч нарыг чиний дээр тэрээр өргөн, чиний дээр хүний ясыг шатаах болно" хэмээж байна
[3] Тэрөдөртөө тэрээр тэмдэг үзүүлж, —Энэ нь ЭЗЭНий айлдсан тэмдэг юм. "Үзэгтүн, энэ тахилын ширээ нуран хуваагдаж, түүний дээр байх үнс асгарах болно гэв.
[4] Бетелдэх тахилын ширээний эсрэг хашхирах Бурханы хүний үгийг Иеробоам хаан сонсмогц тахилын ширээнээс гараа татан —Түүнийг баригтун хэмээн зандарлаа. Гэвч тэр хүний зүг чичлэн сунгасан Иеробоамын гар нь буцаад хөдлөхгүй болтол хатангиршав.
[5] Бурханыхүн ЭЗЭНий үгээр үзүүлсэн тэмдгийн дагуу тахилын ширээ нуран хуваагдаж, үнс тахилын ширээн дээрээс асгарав.
[6] ХаанБурханы хүнд хандан —ЭЗЭН Бурханаасаа гуйн, гарыг минь эдгээж өгөөч хэмээн Миний төлөө залбирч өгнө үү гэв. Бурханы хүн ЭЗЭНээс гуйсанд хааны гар эдгэж урьдын адил болов.
[7] Тэгээдхаан Бурханы хүнд —Надтай хамт гэрт очиж, алжаалаа тайлагтун. Би танд шагнал өгье гэв.
[8] ХаринБурханы хүн хаанд хариулан —Та өөрийн гэрийнхээ тэн хагасыг надад өгөх байсан ч би тантай хамт явахгүй, мөн энэ газарт байхдаа би талх ч идэж, ус ч уухгүй.
[9] Учирнь ЭЗЭНий үгээр надад "Чи талх ч идэж, ус ч ууж болохгүй, тэр ч бүү хэл ирсэн замаараа ч буцан явж болохгүй" гэж тушаагдсан юм гэв.
[10] ТэрээрБетелд ирсэн замаараа буцалгүй өөр замаар эргэн явлаа.
[11] Бетелд нэгэн хөгшин эш үзүүлэгч амьдарч байв. Түүний хөвгүүд нь ирээд, тэр өдөр Бетелд Бурханы хүний хийсэн бүх ажлуудыг, мөн хаанд хандан хэлсэн үгсийг ч тэд эцэгтээ ярьж өгөв.
[12] Эцэгнь тэднээс —Тэр аль замаар буцсан бэ? гэж асуув. Хөвгүүд нь Иудагаас ирсэн Бурханы хүний эргэн явсан замыг харсан байжээ.
[13] Тэгтэлэцэг нь хүүхдүүддээ —Миний илжгэнд эмээл тох гэв. Хөвгүүд нь түүнд илжгийг эмээллэн бэлтгэсэнд тэр илжгээ унан, явав.
[14] ТэрээрБурханы хүний араас явсаар, царс модны доор сууж байхад нь түүнийг олж хараад, —Та Иудагаас ирсэн Бурханы хүн мөн үү? гэж асуув. Тэр —Би мөн гэжээ.
[15] Хөгшинэш үзүүлэгч түүнд хандан —Надтай хамт гэрт очиж талх иднэ үү гэсэнд
[16] Бурханыхүн —Би тантай хамт буцаж ч чадахгүй, явж ч чадахгүй, мөн энэ газар тантай хамт талх ч идэж, ус ч уухгүй.
[17] Учирнь ЭЗЭНий үгээр надад "Чи тэнд талх идэж, ус ууж болохгүй. Ирсэн замаараа бүү буцан ирээрэй" гэсэн тушаал өгөгдсөн юм гэв.
[18] Хөгшинэш үзүүлэгч түүнд —Би ч бас чамтай адил эш үзүүлэгч. Тэнгэр элч ЭЗЭНий үгээр надад хэлэхдээ "Түүнийг гэртээ дагуулан ирж, талх идүүлэн, ус уулгаарай" гэсэн юм гэв. Гэвч тэрээр худал ярив.
[19] Бурханыхүн түүнтэй хамт явж, гэрт нь талх идэж, ус уулаа.
[20] Тэднийг ширээний ард сууж байх үед, Бурханы хүнийг буцаан авчирсан эш үзүүлэгч дээр ЭЗЭНий үг буун ирсэнд
[21] тэрээрИудагаас ирсэн Бурханы хүнд хандан хашхиран уйлж, —ЭЗЭН ийн айлдаж байна. "Чи ЭЗЭНий тушаалыг зөрчин, ЭЗЭН Бурханыхаа чамд тушаан хэлсэн тушаалыг мөрдсөнгүй,
[22] харинбуцан ирж, ЭЗЭНий чамд «Талх бүү ид, ус бүү уу» гэсэн газарт талх ч идэж, ус ч уусан тул чиний хүүр эцэг өвгөдийн чинь булшинд оршуулагдахгүй" хэмээжээ гэж хэлэв.
[23] Бурханыхүн идэж, уусны дараа хөгшин эш үзүүлэгч түүнд зориулан илжгийг эмээллэв.
[24] Тэрцааш явж байтал замд нь арслан тулгарч, түүнийг алжээ. Түүний хүүр зам дээр хаягдан хэвтэж, илжиг нь түүний дэргэд, мөн хажууд нь арслан зогсож байлаа.
[25] Хажуугаарнь хүмүүс өнгөрөн явахдаа зам дээр хэвтэх хүүр болон дэргэд нь зогсох арсланг харжээ. Тэд хөгшин эш үзүүлэгчийн амьдардаг хотод хүрч ирээд, үзсэн харснаа ярив.
[26] Бурханы хүнийг замаас нь эргүүлж авчирсан тэр хөгшин эш үзүүлэгч үүнийг сонсоод, —Тэр бол ЭЗЭНий тушаалыг зөрчсөн Бурханы хүн юм. ЭЗЭН түүнд хэлсэн ёсоороо түүнийг арсланд өгч тастчуулан алжээ хэмээн хэлэв.
[27] Тэгээдхөвгүүддээ —Миний илжгэнд эмээл тох гэсэнд тэд илжгийг эмээллэв.
[28] Тэрявсаар зам дээр хаягдан хэвтэх хүүрийг нь болон хажууд нь илжиг арслан хоёр байхыг харав. Арслан тэр хүүрийг ч идээгүй байснаар үл барам илжгэнд ч хүрээгүй байлаа.
[29] Бурханыхүний хүүрийг эш үзүүлэгч авч илжигний нуруунд тэгнэн, гашуудан, түүнийг нутаглуулахаар өөрийн хот уруу буцаан авчрав.
[30] Тэрээршарилыг өөрийн булшиндаа оршуулсан бөгөөд түүний дээр гашуудан —Ай хөөрхий, дүү минь! хэмээн харуусаж байлаа.
[31] Оршуулждууссаны дараа, тэрээр өөрийн хөвгүүддээ —Намайг нас барахад энэ Бурханы хүнийг оршуулсан булшинд намайг оршуулаарай. Миний ясыг түүний ясны хажууд тавиарай.
[32] Учирнь Бетел дэх тахилын ширээ болон Самарийн хотуудад буй мөргөлийн өндөрлөгүүдийн бүх бунхнуудын эсрэг ЭЗЭНий үгээр түүний хашхирч байсан зүйлс заавал биелэх болно хэмээн гэрээсэлжээ.
[33] Ийм явдал болсны дараа ч Иеробоам өөрийн бузар муу замаас эргэсэнгүй, харин бүх хүмүүсийн дундаас буюу хүссэн хүнээ мөргөлийн өндөрлөгүүдийн тахилчаар дахин томилсоор байлаа.
[34] Энэявдал Иеробоамын гэр дээрх гэм болж эцсийн үр дүнд түүнийг унаган газраас ул мөргүй арчихын тулд байлаа.