Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 8:00

[1] Давид хаан нас өндөр болж хөгширсөн билээ. Түүнийг хэдэн давхар хөнжлөөр хучаад ч дулаацахаа больжээ.

[2] Түшмэднь түүнд —Бидний эзэн хаан танд нэг залуу онгон охиныг олж авчирж тэрээр хаан дээр орж түүний асрагч болог. Түүнийг та өвөртлөн унтвал, бидний эзэн хаан таны бие дулаацах болно гэлцэв.

[3] ТэдИзраилийн бүх нутаг даяар гоо үзэсгэлэнтэй охиныг хайж, Абишаг нэртэй нэгэн шунем охиныг олж, хааны ордонд авчирлаа.

[4] Тэрохин маш гоо үзэсгэлэнтэй байсан бөгөөд хааны асрагч болж, хаанд үйлчлэв. Гэвч хаан түүнтэй энгэр зөрүүлсэнгүй.

[5] Тэр үед Хаггитын хүү Адониа өөрийгөө өргөмжлөн —Би хаан болно хэмээн чалчиж байв. Тэрээр өөртөө тэрэгнүүд болон морьтонгуудыг өмнөө явуулах тавин цэргийн хамт бэлдүүлжээ.

[6] Эцэгнь түүнийг "Чи яагаад ийн үйлдсэн бэ?" хэмээн хэзээ ч зэмлэн, хориглодоггүй байсан ажээ. Тэр бас Абсаломын дараа төрсөн бөгөөд маш сайхан эр байлаа.

[7] ТэрээрЗеруиагийн хүү Иоаб болон тахилч Абиатар нартай зөвшилцөн, тэд Адониаг дагаж туслав.

[8] Гэвчтахилч Задок Иехоиадагийн хүү Бенаиа, эш үзүүлэгч Натан, Шимеи, Реи болон Давидын хүчит эрс Адониатай нийлсэнгүй.

[9] АдониаЕн-рогелын ойролцоох Зохелетын хадан дээр хонь, үхэр болон тарган тугалуудаар тахил өргөн, өөрийн ах дүү болох хааны бүх хөвгүүд, Иудагийн бүх эрчүүд болох хааны зарц нарыг ч урьжээ.

[10] Харинтэрээр эш үзүүлэгч Натан, Бенаиа, хүчит эрс болон дүү Соломон нарыг урьсангүй.

[11] Тэгэхэд Соломоны ээж Батшебад Натан өгүүлэн —Бидний эзэн Давид мэдээгүй байхад Хаггитын хүү Адониа хаан болчихсон гэдгийг та сонсоогүй юу?

[12] Одоотаны амь болон хүү Соломоны тань амийг аврах зөвлөгөө өгье.

[13] Давидхаанд үтэр бараалхан, түүнд "Хаан эзэн минь, та өөрийн шивэгчин надад нэгэнтээ тангараглан «Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийнд залрах болно» гэж амласан биш үү? Гэтэл яагаад Адониа хаан болчихсон байгаа юм бэ?" гэж хэлэг

[14] Харагтун, та хаантанд ийн айлтгаж байх үед би хойноос тань орж ирэн, өчигт тань дэм өгье хэмээв.

[15] Хаантныг лавриндаа хажуулах үед нь Батшеба бараалхав. Хаан ихэд өтөлсөн бөгөөд Шунем охин Абишаг түүнд үйлчлэн байлаа.

[16] ТэгээдБатшеба бөхийхөд, хааны өмнө сунан мөргөлөө. Хаан —Чи юу хүсэв? хэмээн асуув.

[17] Тэрээрхаанд —Эзэн минь, та шивэгчиндээ өөрийн Бурхан ЭЗЭНээр тангараглан "Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийнд залрах болно" гэж амласан шүү дээ.

[18] Гэтэлодоо харагтун, Адониа хаан болжээ. Миний эзэн хаан, та үүнийг мэдээгүй л байна.

[19] Адониаүй олноор үхэр, хонь болон тарган тугалуудаар тахил өргөж, хааны бүх хөвгүүд, тахилч Абиатар, цэргийн жанжин Иоабыг ч урьсан боловч таны боол Соломоныг урьсангүй.

[20] Хаанэзэн минь, таны хувьд гэвэл, бүх Израиль хүмүүс таныг харж байна. Миний эзэн хааны дараа түүний сэнтийнд хэн залгамжлан, суухыг та мэдүүлж өгөөрэй.

[21] Эстэгвэл миний эзэн хаан та өвөг дээдсийнхээ хамт нойрсох цаг ирмэгц би болон миний хүү Соломон тэрслүү хэмээн тооцогдоно шүү дээ хэмээв.

[22] Батшеба хаанд айлтгасаар байх үед, эш үзүүлэгч Натан орж ирэв.

[23] Тэдхаанд —Эш үзүүлэгч Натан ирээд байна гэж дуулгав. Тэрээр хааны өмнө орж ирээд, нүүрээ газарт хүртэл хааны өмнө сунан мөргөв.

[24] ТэгээдНатан —Миний эзэн хаан та "Адониа миний дараа хаан болж, миний сэнтийнд заларна" хэмээн хэлсэн юм уу?

[25] Учирнь тэр өнөөдөр явж, үй олноор үхэр, хонь болон тарган тугалуудаар тахил өргөж, хааны бүх хөвгүүд, цэргийн жанжнууд ба тахилч Абиатар нарыг урьсан байх юм. Харагтун, тэд Адониагийн өмнө ууж идэн, "Адониа хаан мандтугай" гэж уухайлцгааж байна.

[26] Харинтаны боол намайг болон тахилч Задок, Иехоиадагийн хүү Бенаиа, таны боол Соломон нарыг тэрээр урьсангүй.

[27] Эдгээрийгминий эзэн хаан та үйлдэхийг зөвшөөрсөн бол миний эзэн хааны дараа хэн түүний сэнтийнд залгамжлан суухыг өөрийн боолууддаа дуулгаагүй байхсан гэж үү? гэж мэдүүлэв.

[28] Тэгэхэд Давид хаан —Батшебаг над уруу дуудагтун гэлээ. Батшеба орж ирэн, хааны өмнө зогсов.

[29] Хаантангараглаж, —Миний амьдралыг бүх зовлонгоос аварсан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая.

[30] Бичамд Израилийн Бурхан ЭЗЭНээр тангараглан "Чиний хүү Соломон л миний дараа хаан болж, миний сэнтийнд миний оронд суух болно" гэж хэлсэн билээ. Өнөөдөр би тэр ёсоор үйлдэх болно гэв.

[31] ТэгэхэдБатшеба нүүрээ газарт шаан бөхийж, хааны өмнө сунан мөргөж, —Миний эзэн Давид хаан та мөнх наслах болтугай гэж хэлэв.

[32] Дараа нь Давид хаан —Тахилч Задок, эш үзүүлэгч Натан болон Иехоиадагийн хүү Бенаиаг нааш дуудагтун гэсэнд тэд хааны өмнө ирлээ.

[33] Хаантэдэнд —Та нар эзнийхээ зарц нарыг дагуулан, миний унадаг луусанд хүү Соломоныг минь мордуулж, Гихон уруу аваач.

[34] ТахилчЗадок болон эш үзүүлэгч Натан нар түүнийг Израилийн хаан болгон тэнд тосолж, эвэр бүрээ үлээн, "Соломон хаан мандтугай!" гэж уухайлагтун.

[35] Тэгээдта нар түүнийг даган ирж, тэр ирээд миний сэнтийнд сууж миний оронд хаан болох ёстой. Учир нь түүнийг би Израиль ба Иудагийн удирдагчаар томилсон билээ хэмээн тушаав.

[36] Иехоиадагийнхүү Бенаиа хаанд хариулан —Амен! Хаан эзэний минь Бурхан ЭЗЭН ийн айлдах болтугай.

[37] Минийэзэн хаантай ЭЗЭН хамт байсан шиг, Соломонтой ч хамт байж, түүний хаан ширээг миний эзэн Давид хааныхаас ч илүү агуу болгох болтугай хэмээн хэлэв.

[38] Ингээд тахилч Задок, эш үзүүлэгч Натан, Иехоиадагийн хүү Бенаиа, херетчүүд болон пелетчүүд доош яван Соломоныг Давид хааны луусанд мордуулан, Гихонд аваачив.

[39] Тэгээдтахилч Задок майхнаас тостой эврийг авчирж, Соломоныг тослов. Дараа нь тэд эвэр бүрээ үлээн, бүх хүмүүс —Соломон хаан мандтугай! гэж уухайлав.

[40] Бүхард түмэн түүний хойноос даган өгсөж, лимбэ үлээн, маш баярлан хөөрснөөс тэдний дуу чимээнд газар ганхаж байлаа.

[41] Адониа болон түүнтэй хамт байсан бүх зочид идэж дуусах үедээ үүнийг сонсжээ. Иоаб эвэр бүрээний дууг сонсоод, —Юу болоод энэ хотд ийм их чимээ шуугиан гараад байна вэ? гэв.

[42] Тэрээрхэлж дуусаагүй байтал тахилч Абиатарын хүү Ионатан ирэв. Тэгэхэд Адониа —Та эр зоригтой хүн бөгөөд сайн мэдээ авчирдаг учир морилон орогтун гэв.

[43] ХаринИонатан Адониад —Үгүй ээ. Манай эзэн Давид хаан Соломоныг хаанаар өргөмжилсөн билээ.

[44] Хаанбас Соломоны хамт тахилч Задок, эш үзүүлэгч Натан, Иехоиадагийн хүү Бенаиа, херетчүүд болон пелетчүүдийг илгээсэн. Тэд Соломоныг хааны луусан дээр мордуулсан.

[45] ТахилчЗадок болон эш үзүүлэгч Натан нар түүнийг Гихонд хаан болгон тослов. Тэд тэндээс хөөр баяртай буцан ирж байгаа тул хот ч чимээ шуугианаар дүүрч байна. Та нар тэр л дуу чимээг сонсжээ.

[46] Соломонхаанчлалын сэнтийнд залран суусан билээ.

[47] Түүгээрбарахгүй хааны түшмэд бидний эзэн Давид хааныг ерөөхөөр бараалхан, "Таны Бурхан нь Соломоны нэрийг таны нэрнээс үлэмж илүү болгож, түүний хаан ширээг таны хаан ширээнээс агуу их болгох болтугай" гэж байна. Хаан ч өөрөө ор дотроосоо мэхийн,

[48] "Миний нүдэн дээр миний сэнтийнд залрах хүнийг өнөөдөр өгсөн Израилийн Бурхан ЭЗЭНд магтаал байх болтугай" гэж хэлж байсан гэж хариулав.

[49] Тэгтэл Адониагийн бүх зочид айдаст автав. Тэд босож, өөр өөрийн замаар одоцгоов.

[50] АдониаСоломоноос айж байлаа. Тэр босон явж, тахилын ширээний эврээс зуурч авав.

[51] Соломонд —Адониа Соломон хаанаас айсандаа тахилын ширээний эврээс зууран "Өөрийн зарцыг сэлмээр цавчин алахгүй гэж Соломон хаан өнөөдөр надад тангараглаасай" гэж үглэж байна хэмээн дуулдсанд,

[52] Соломон —Хэрэв тэр зохистой хүн байвал, түүний ширхэг үс ч газарт унахгүй. Харин хэрэв бузар муу нь түүнээс олдвол тэр заавал үхэх болно гэж хэлэв.

[53] Соломонхаан хүн илгээж, тэд түүнийг тахилын ширээнээс авчирсан билээ. Тэр ирж, Соломон хааны өмнө сунан мөргөхөд Соломон түүнд —Гэртээ харигтун гэв.

Хаадын Дээд — Chapters