Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 5:12

[1] Небатын хүү Иеробоам хааны арван наймдугаар жилд, Абиам Иудагийн хаан болжээ.

[2] ТэрИерусалимд гурван жилийн турш хаанчлав. Түүний эх нь Абишаломын охин Маака байв.

[3] Абиамэцгийнхээ урьд нь үйлдсэн гэм болгоныг даган явсан ба түүний зүрх сэтгэл түүний эцэг Давидын зүрх сэтгэл шиг ЭЗЭНд бүрэн зориулагдаагүй байжээ.

[4] Гэсэнхэдий ч Давидыг бодон түүний Бурхан ЭЗЭН түүнийг залгамжлах хүүг өсгөж, Иерусалимыг сэргээн тогтоохын тулд түүнд Иерусалимд нэгэн дэнлүүг өгчээ.

[5] Яагаадгэвэл Давид ЭЗЭНий мэлмийн өмнө зөвийг үйлдэж, хит хүн Уриагийн хэргийг тооцохгүй бол амьдралынхаа бүх өдрүүдийн турш ЭЗЭНий түүнд тушаасан ямар ч зүйлээс эргэж байгаагүй.

[6] Түүнийамьдралын бүх өдрүүдийн турш Иеробоам, Рехобоам нарын хооронд дайн байлаа.

[7] Абиамынбусад үйлс болон хийсэн бүхэн нь Иудагийн Хаадын Шастир Номд тэмдэглэгдээгүй гэж үү? Абиам, Иеробоам нарын хооронд ч дайн байлаа.

[8] Абиамэцэг өвгөдийнхөө хамт нойрссон бөгөөд тэд түүнийг Давидын хотод оршуулжээ. Түүний хүү Аса оронд нь хаан болов.

[9] Израилийн хаан Иеробоамын хорьдугаар жилд Аса Иудагийн хаан болж захирч эхэллээ.

[10] ТэрээрИерусалимд дөчин нэгэн жилийн турш хаанчлав. Түүний эх нь Абишаломын охин Маака байлаа.

[11] Асаөөрийн эцэг өвөг Давидын адил ЭЗЭНий мэлмийд зөвийг үйлдэж байв.

[12] Тэрээрбас шүтээний янхан эрчүүдийг газар нутгаасаа хөөн гаргаж, эцэг өвгөдийнхөө бүтээсэн шүтээнүүдийг нурааж хаяв.

[13] Тэрбас өөрийн эмэг эх Маакаг эх хатан байхаас зайлуулжээ. Учир нь эмэг эх нь ашера мэт жигшүүрт хөргийг бүтээжээ. Аса эмэг эхийнхээ жигшүүрт хөргийг цавчин хаяж, Кидрон горхины дэргэд шатаав.

[14] Гэвчмөргөлийн өндөрлөгүүд зайлуулагдсангүй. Харин Асагийн зүрх сэтгэл амьдралынх нь турш ЭЗЭНд бүрэн зориулагдсан байв.

[15] Тэрэцгийнхээ болон өөрийнхөө хадгалж байсан зориулагдсан эд зүйлс болох алт, мөнгө ба хэрэгслүүдийг ЭЗЭНий өргөөнд оруулан тавив.

[16] Аса болон Израилийн хаан Бааша нар хаанчлалынхаа бүх үед хоорондоо үргэлж дайтдаг байв.

[17] Израилийнхаан Бааша Иудаг довтлон ирж, Иудагийн хаан Асагийн газар уруу хэн боловч орж, гарахааргүй болохоор Рамад бэхлэлт босгов.

[18] ТэгэхэдЭЗЭНий өргөө болон хааны гэрийн эрдэнэсийн санд үлдсэн бүх алт, мөнгийг Аса хаман, түшмэдийнхээ гарт өгөөд, Дамаскт амьдарч байсан Арамын хаан Хезионы хүү Табриммоны хүү Бен-хададад илгээн,

[19] "Миний эцэг, таны эцэг хоёрын хооронд байсан шиг тийм гэрээг хоорондоо байгуулъя. Харагтун, би танд энэ алт, мөнгийг бэлэг болгон илгээсэн билээ. Израилийн хаан Баашатай тогтоосон гэрээгээ цуцлан, түүнийг надаас холдуулахад туслаач" гэж уламжлуулав.

[20] Бен-хададАса хааныг сонсож, Израилийн хотуудыг довтлохоор өөрийн цэргийн жанжнуудыг илгээн, Нафталийн бүх нутгаас гадна Ион, Дан, Абел-бет-маака болон Хиннеротын бүх нутгийг эзлэн авлаа.

[21] Баашаүүнийг дуулаад, Рамаг бэхлэн барихаа больж, Тирзад үлдэв.

[22] ИнгэмэгцАса хаан нэг ч хүнийг үлдээлгүйгээр бүх Иуда хүмүүст тунхагласанд тэд Баашагийн барилгад хэрэглэж байсан Рамагийн чулуу, дүнз моддыг авч явав. Аса хаан түүгээр нь Бениамины Геба болон Мизпаг босгов.

[23] Асагийн хийсэн бусад зүйлс, түүний хүч чадал, түүний барьсан бүх хотууд ба хийсэн бүхнийг нь Иудагийн Хаадын Шастир Номд тэмдэглэсэнгүй гэж үү? Харин өтлөн хөгширсөн үедээ тэрээр хөлдөө өвчтэй болов.

[24] Асаэцэг өвгөдийнхөө хамт нойрсон, өөрийн эцэг Давидын хотод эцэг өвгөдийнхөө хамт оршуулагджээ. Түүний хүү Иехошафат түүний оронд хаанчлав.

[25] Иудагийнхаан Асагийн хоёрдугаар жилд Иеробоамын хүү Надаб Израилийн хаан болж, хоёр жилийн турш Израилийг захирав.

[26] ТэрээрЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдсэн бөгөөд эцгийнхээ замаар замнаж, Израилиар нүгэл хийлгэсэн эцгийнхээ алдааг давтжээ.

[27] ТэгэхэдИссахарын гэрийн Ахиагийн хүү Бааша түүний эсрэг хуйвалдаан гаргаж, Надаб болон бүх Израиль Гиббетоныг бүслэж байхад филистчүүдэд харьяалагдах Гиббетонд түүнийг цохиж алав.

[28] Иудагийнхаан Асагийн гуравдугаар жилд Бааша Надабыг алж оронд нь хаан боллоо.

[29] Баашахаан болонгуутаа л Иеробоамын гэр бүлийнхнийг бүгдийг хүйс тэмтрэв. ЭЗЭН Өөрийн боол шилон хүн Ахиагаар дамжуулан хэлсэнчлэн Бааша Иеробоамд нэг ч хүн амьд үлдээлгүй бүгдийг устгав.

[30] Учирнь Иеробоам нүгэл үйлдэж, бас Израилиар ч нүгэл үйлдүүлэн, Израилийн Бурхан ЭЗЭНийг хилэгнэхэд хүргэсэн юм.

[31] Надабын бусад үйлс болон хийсэн бүхнийг нь Израилийн Хаадын Шастир Номд тэмдэглээгүй гэж үү?

[32] Асаболон Израилийн хаан Бааша нар үргэлж хоорондоо дайтаж байлаа.

[33] Иудагийн хаан Асагийн гуравдугаар жилд Ахиагийн хүү Бааша Тирзад бүх Израилийн хаан болж, хорин дөрвөн жилийн турш хаанчлав.

[34] ТэрээрЭЗЭНий мэлмийн өмнө бузар мууг үйлдэж Израилиар нүгэл үйлдүүлсэн Иеробоамын замаар замнажээ.

Хаадын Дээд — Chapters