Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 6:54

[1] Соломон хаан Фараоны охиноос гадна Моабын, Аммоны, Едомын, Сидоны, Хитийн гэх мэт харь орны эмэгтэйчүүдийг хайрладаг байлаа.

[2] Эдгээрүндэстнүүдийн талаар ЭЗЭН Израилийн хөвгүүдэд хандан "Та нар тэдэнтэй, мөн тэд ч та нартай холбогдож болохгүй. Учир нь тэд та нарын зүрх сэтгэлийг өөрсдийнхөө бурхад уруу заавал хөтлөх болно" гэж сануулж байсан билээ. Гэсэн хэдий ч Соломон тэд

[3] Тэрээрсурвалжит удамтай долоон зуун эхнэртэй, бас гурван зуун татвар эмстэй байсан бөгөөд эхнэрүүд нь түүний сэтгэлийг урвуулжээ.

[4] Соломонхөгшрөхөд эхнэрүүд нь түүний сэтгэлийг өөр бурхад уруу эргүүлсэн учир түүний зүрх сэтгэл эцэг Давидынхаа зүрх сэтгэл шиг Бурханы төлөө бүхлээрээ зориулагдсангүй.

[5] ИнгээдСоломон сидончуудын охин тэнгэр Ашторет, аммончуудын жигшүүрт шүтээн Милкомыг шүтэв.

[6] СоломонЭЗЭНий мэлмийн өмнө бузар муу зүйл үйлдэн, эцэг Давид шигээ ЭЗЭНийг гүйцэд дагасангүй.

[7] Дараань Соломон Моабын жигшүүрт шүтээн Хемошд болон Аммоны хөвгүүдийн жигшүүрт шүтээн Молехт зориулан Иерусалимын зүүн зүгт байх уулан дээр мөргөлийн өндөрлөг босгов.

[8] Өөрсдийнбурхдад утлага шатаан, тахил өргөж байсан харь орны бүх эхнэрүүддээ зориулан Соломон тийнхүү хандав.

[9] Өөрт нь хоёр ч удаа үзэгдсэн Израилийн Бурхан ЭЗЭНээс Соломоны зүрх сэтгэл урвасан тул ЭЗЭН Соломонд хилэгнэн

[10] өөрбурхдыг дагахгүй байх талаар тэр зүйлийнх нь тухай түүнд тушаасан боловч Соломон ЭЗЭНий тушаалыг сахьсангүй.

[11] ЭЗЭНСоломонд —Чи үүнийг үйлдэн Миний чамд тушаасан Миний гэрээ зааврыг чи сахиагүй учир Би чамаас хаанчлалыг үнэхээр тастан авч, зарцад чинь өгөх болно.

[12] Гагцхүүчиний эцэг Давидын тусын тулд Би үүнийг чиний өдрүүдэд хийхгүй, харин чиний хөвгүүний гараас Би үүнийг тастан авах болно.

[13] ГэвчБи хаанчлалыг бүхэлд нь тастан авахгүй, харин Өөрийн боол Давидын төлөө ба Өөрийн сонгосон Иерусалимын төлөө нэг овгийг чиний хөвгүүнд өгнө гэж айлдлаа.

[14] Үүний дараа, ЭЗЭН едом хүн Хададыг Соломоны өстөн болгов. Тэр Едомд сурвалжит гаралтай хүн байв.

[15] Урьднь Давидыг Едомд байх үед цэргийн жанжин Иоаб алагдагсдыг оршуулахаар очихдоо Едомд байсан бүх эрчүүдийг хүйс тэмтрэхэд

[16] (Учир нь Иоаб болон бүх Израиль Едомын бүх эрчүүдийг хүйс тэмтэрч дуустлаа зургаан сарын турш тэндээ байсан юм)

[17] Хададэцгийнх нь түшмэд болох хэсэг едомчуудын хамт Египет уруу зугтан гарсан билээ. Тэр үед Хадад балчир хөвгүүн байв.

[18] ТэдМидианаас босон гарч Паранд ирээд, тэндээс хэдэн эрчүүдийг дагуулан Египетэд хүрч ирэн, Египетийн хаан Фараонд бараалхсанд Фараон түүнд гэр орон өгч, түүнийг хоол хүнсээр хангаж, мөн газар ч өгчээ.

[19] ХададФараоны таалалд маш их нийцсэн тул Фараон түүнд өөрийн эхнэр Тахпенез хатны дүүг өгч гэрлүүлэв.

[20] Тахпенезынохин дүү түүнд хүү Генубатыг төрүүлсэнд Тахпенез түүнийг Фараоны ордонд тэжээн хөхнөөс гаргасан ажээ. Генубат Фараоны ордонд Фараоны хөвгүүдтэй хамт өслөө.

[21] ХаринХадад Египетэд байхдаа Давидыг өвөг эцгүүдтэйгээ нойрсож, цэргийн жанжин Иоабыг үхсэн гэдгийг сонсоод, —Намайг төрсөн нутаг уруу минь явуулаач гэж Фараоноос хүсэв.

[22] ТэгэхэдФараон түүнд —Надтай хамт байхад чамд юу дутагдсан гээд чи өөрийн нутаг уруу буцахыг хүснэ вэ? гэв. Хадад —Дутагдах зүйл огтхон ч байсангүй, гэхдээ та намайг заавал явуулах ёстой гэж хариулжээ.

[23] Бурхан бас өөр нэг хүнийг буюу өөрийн эзэн Зобагийн хаан Хададезераас зугтсан Елиадагийн хүү Резоныг Соломоны өстөн болгон босгов.

[24] ДавидыгЗобад харьяалагдах хүмүүсийг устгасны дараа Резон хүмүүс цуглуулж, дээрэмчдийн бүлгийн толгойлогч болов. Тэд Дамаскт очин суурьшиж Дамаскийг захирчээ.

[25] Соломоныамьдралынх нь турш Хададын үйлдсэн бузар муутай хамт Резон Израильд дайсагнан байлаа. Тэрээр Израильд дайсагнасаар, мөн Арамыг захирч байлаа.

[26] Соломоны зарц байсан, Небатын хүү Иеробоам бас хааны эсрэг босов. Тэр Зередагийн ефраим хүн бөгөөд түүний эх нь бэлэвсэн эмэгтэй Зеруа байв.

[27] Хааныэсрэг босох болсон шалтгаан нь энэ болой. Соломон Миллог барьж, эцэг Давидынхаа хотын хэрмэн дэх цөмөрсөн хэсгийг битүүлж байсан юм.

[28] Тэрүед Иеробоам зоригтой дайчин эр байсан бөгөөд Соломон энэ залуугийн хөдөлмөрч байдлыг хараад, түүнийг Иосефын гэрийн бүх хөлсний ажилчдын дээр тавьжээ.

[29] Тэрүед Иеробоамыг Иерусалимаас гарч явж байхад нь шилон хүн Ахиа эш үзүүлэгч түүнтэй зам дээр уулзсан. Тэр хоёр тэр газар хоёулхнаа байсан бөгөөд Ахиа шинэ дээл өмссөн байв.

[30] ТэгээдАхиа өөрийн өмсөж явсан шинэ дээлээ тайлж, арван хоёр хэсэг болгон урлаа.

[31] ТэрээрИеробоамд —Энэ арван хэсгийг чи өөртөө ав. Учир нь Израилийн Бурхан ЭЗЭН ийн айлдаж байна. "Үзэгтүн. Би Соломоны гараас хаанчлалыг нь салган, арван овгийг нь чамд өгөх болно.

[32] (Гэвч Миний боол Давидын тусын тулд мөн Израилийн бүх овгуудаас Миний сонгосон хот Иерусалимыг бодон, зөвхөн нэг л овгийг түүнд үлдээнэ.)

[33] Учирнь тэд эцэг Давид шигээ амьдарч, Миний тогтоол заавруудыг сахин, Миний мэлмийн өмнө зөв зүйлийг хийж, Миний замаар явалгүй Намайг умартан сидончуудын охин тэнгэр Ашторет, Моабын бурхан Хемош, Аммоны хөвгүүдийн бурхан Милкомыг шүтсэн.

[34] ГэвчСоломоны гараас бүх хаанчлалыг авахгүй. Харин Миний тушаал заавруудыг сахьж байсан Миний сонгосон Миний зарц Давидыг бодож Соломоныг амьдралынх нь туршид хаан хэвээр үлдээнэ.

[35] ХаринБи хүүгийнх нь гараас хаанчлалыг булаан, арван овгийг чамд өгөх болно.

[36] Нэговгийг Соломоны хүүд өгнө. Тэгвэл Өөрийн нэрээ байлгах гэж Миний сонгосон Иерусалимд Миний зарц Давид миний өмнө үргэлж гэрэлтэх болно.

[37] Бичамайг авч, чи өөрийн хүсэж буй бүгдийг захирч Израилийн дээр хаан болох болно.

[38] ТэгээдМиний зарц Давид шиг чамд Миний тушаасан бүхнийг чи сонсон, Миний замаар явж, Миний тушаал, заавруудыг мөрдсөнөөр Миний мэлмийн өмнө зөвийг үйлдвэл Би чамтай хамт байх болно. Би Давидад барьж өгсөн шиг мөнхийн гэрийг чамд босгон өгч, Израилий

[39] Соломоныүйлдсэн гэмээс болж Давидын үр хүүхдүүдийг Би ингэж зовоох боловч, үргэлжид ийм байхгүй" гэж айлдсан гэв.

[40] Үүнийучир Соломон, Иеробоамыг алах гэж эрсэн боловч Иеробоам босож, Египетийн хаан Шишак уруу зугтан Египет уруу Соломоныг үхэх хүртэл Египетэд хоргодож байв.

[41] Соломоны хийсэн ажлууд, мэргэн ухаан зэрэг өөр бусад үйлсийг Соломоны үйлсийг тэмдэглэсэн номд бичээгүй гэж үү?

[42] СоломонИерусалимд суун, бүх Израилийг захирсан хугацаа нь дөчин жил байв.

[43] Соломонэцэг өвгөдийн хамт нойрсож, эцэг Давидынхаа хотод оршуулагджээ. Түүний хүү Рехобоам түүний оронд хаан болов.

Хаадын Дээд — Chapters