Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:35

[1] Гилеадын суурьшигчдын нэг тишбе хүн Елиа Ахабт —Миний хүндэтгэдэг Израилийн Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Намайг тушаахаас нааш энд хэдэн жилийн турш бороо ч орохгүй, шүүдэр ч буухгүй болно гэв.

[2] ЭЗЭНийүг Елиад ирж, —

[3] Эндээс явж, зүүн зүг уруу эргэгтүн. Иордан голын зүүн талд орших Херит горхины хөвөөнд нуугдан амьдар.

[4] Горхиныуснаас уу. Би хэрээнүүдэд чамайг тэнд тэжээхийг тушаав гэж айлдлаа.

[5] Елиаявж ЭЗЭНий үгийн дагуу үйлдлээ. Тэрээр яваад, Иорданы зүүн талд байх Херит горхины хөвөөнд амьдрав.

[6] Хэрээнүүдтүүнд өглөө, орой болгон талх болон мах авчирдаг байсан бөгөөд тэрээр горхины уснаас ундаалдаг байв.

[7] Тэрнутагт бороо ороогүйгээс болж удалгүй өнөөх горхи хатан ширгэжээ.

[8] Тэгэхэд ЭЗЭНий үг түүнд ирж, —

[9] Босож, Сидонд харьяалагддаг Зарефат уруу яваад, тэндээ бай. Тэнд чамайг тэжээхийг нэгэн бэлэвсэн эмэгтэйд Би тушаасан гэв.

[10] Елиадаруй босон, Зарефат уруу явлаа. Тэрээр хотын хаалганд хүрээд хартал нэгэн бэлэвсэн эмэгтэй мод түүж байв. Елиа тэр эмэгтэйг дуудаад —Надад уух ус ваарт хийж авчирж өгөөч гэж гуйв.

[11] Тэрэмэгтэй ус авч ирэхээр явах гэж байхад Елиа түүнийг дуудан —Надад зүсэм талх авчирж өгөөч гэж хэлэв.

[12] Харинтэр эмэгтэй хариуд нь —Таны Бурхан ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Надад талх байхгүй. Зөвхөн миний хул аяганд минь атгын төдий гурил, ваарт минь жаахан тос үлдсэн. Харагтун, би гэртээ харьж, өөртөө болон хүүдээ зориулан хоол хийхийн тулд одоо түлээ түүж байна. Дараа нь би

[13] ТэгэхэдЕлиа эмэгтэйд —Бүү ай. Явж, хэлснээрээ гүйцэтгэ. Харин байгаа юмнаасаа эхлээд надад жижигхэн гурилан боов хийгээд над уруу авч ир. Үүний дараа өөртөө болон хүүдээ идэх юм хийгтүн.

[14] Яагаадгэвэл Израилийн Бурхан ЭЗЭН "ЭЗЭН энэ газрын гадарга уруу дахин бороо буулгаж өгөх өдрийг хүртэл хул аяган дахь гурил ч дуусахгүй, тостой ваар ч хоосрохгүй" гэж айлдсан юм гэв.

[15] Тэрэмэгтэй яван, Елиагийн үгээр үйлдсэн бөгөөд тэр эмэгтэй, Елиа болон эмэгтэйн гэрийнхэн олон өдрийн туршид хоол ундтай байв.

[16] Елиагаардамжуулан ЭЗЭН айлдсанчлан хул аяган дахь гурил дуусаагүй, мөн ваар доторх тос ч дууссангүй.

[17] Ийн байж байтал гэрийн эзэгтэйн хүү өвджээ. Түүний өвчин хүндэрсээр эцэстээ хүү амьсгал хураав.

[18] Тэрэмэгтэй Елиад —Бурханы хүн ээ, танд намайг буруутгах юм юу байна? Та нүглийг минь сануулж, хүүг минь үхэлд хүргэх гэж ирээ юү? хэмээв.

[19] Елиатүүнд —Надад хүүгээ өгөөч гэв. Тэрээр эмэгтэйн тэврээс хүүг нь аваад, өөрийн амьдарч байсан дээд давхрын өрөөнд үүрэн авчирж орон дээрээ хэвтүүлжээ.

[20] ТэрээрЭЗЭНийг дуудан, —Миний Бурхан ЭЗЭН, Та миний буудаллан байгаа энэ гэрийн бэлэвсэн эмэгтэйн хүүг үхэлд хүргэснээрээ түүнд ийм гай буулгасан уу? гэж хэлэв.

[21] Тэгээдтэрээр хүүгийн дээрээс гурвантаа алдлан хэвтээд, ЭЗЭНий дуудан, —Миний Бурхан ЭЗЭН, энэ хүүгийн амийг буцаан өгөөч гэж би Танаас гуйж байна хэмээв.

[22] ЭЗЭНЕлиагийн дууг сонсоод, хүүгийн амь буцан ирж, хүү амилав.

[23] Елиахүүг аваад, дээд өрөөнөөс буулган гэрт нь оруулж, эхэд нь өгөв. Елиа —Хар. Хүү чинь амьд байна гэв.

[24] Тэгэхэдэмэгтэй Елиад —Одоо л би таныг Бурханы хүн гэдгийг мэдэж, таны аманд буй ЭЗЭНий үг үнэн болохыг ойлголоо хэмээн өгүүлжээ.

Хаадын Дээд — Chapters