[1] Ийнхүү Соломон хаан бүх Израилийг захирах хаан болжээ.
[2] Түүнийтүшмэд нь гэвэл: Задокийн хүү Азариа нь тахилч,
[3] Шишагийнхөвгүүд болох Елихореф ба Ахиа нар хэрэг хөтлөгч нар, Ахилудын хүү Иехошафат нь бичээч,
[4] Иехоиадагийнхүү Бенаиа нь цэргийн жанжин, Задок ба Абиатар нар тахилч нар,
[5] Натаныхүү Азариа нь захирагчдын ахлагч, Натаны хүү, тахилч Забуд нь хааны найз,
[6] Ахишарордны түшмэл, мөн Абдагийн хүү Адонирам нь албадлагын ажилчдыг тус тус хариуцдаг байлаа.
[7] Соломон бүх Израилийг захирах арван хоёр захирагчийг томилжээ. Тэд хаан болон түүний гэрийнхэнд хэрэглэх зүйлсийг сар сараар ээлжлэн нийлүүлж байх үүрэг хүлээсэн байлаа.
[8] Тэдгээрийннэр гэвэл Ефраимын уулархаг нутагт Бен-хур,
[9] Маказын, Шаалбимын, Бет-шемешийн болон Елонбет-хананы нутагт Бен-декер,
[10] Арубботнутагт Бен-хесед (Соко болон Хеферийн бүх нутаг түүнийх байсан)
[11] Дорынбүх өндөрлөг нутагт Бен-абинадаб (Соломоны охин Тафат түүний эхнэр байлаа),
[12] Таанах, Мегиддо мөн Иезреелийн өмнөх Заретаны хажууд байх Бет-шеаны бүх нутаг буюу Бет-шеанаас Абел-мехола, Иокмеамд хүрсэн нутагт Ахилудын хүү Баана,
[13] Рамот-гилеададБен-гебер (Гилеадад байх Манассегийн хүү Иаирын бүх тосгон, мөн Башанд байх Аргоб, бүс нутаг буюу хүрэл хаалга, хана хэрэмнүүд бүхий жаран том хот түүнийх байлаа),
[14] Маханаимднутгийг Иддогийн хүү Ахинадаб,
[15] НафталидАхимааз (тэр бас Соломоны охин Басематтай гэрлэжээ),
[16] Ашерба Веалотод Хушаин хүү Баана,
[17] ИссахартПаруагийн хүү Иехошафат,
[18] БениаминдЕлагийн хүү Шимеи,
[19] аморичуудынхаан Сихон болон Башаны хаан Огийн нутаг болох Гилеадын нутагт Урийн хүү Гебер байлаа.
[20] Иуда болон Израиль далайн эргийн тоо томшгүй элс шиг олон байсан бөгөөд тэд идэж ууж баярлан цэнгэлдэж байлаа.
[21] Соломон Евфратаас Филистийн нутаг хүртэлх, мөн Египет улсын хил хүртэлх бүхий л хаанчлалуудыг захирч, тэдгээр нь Соломоны амьдралын турш түүнд алба гувчуур барин үйлчилдэг байжээ.
[22] Соломонынэг өдрийн хэрэглэх зүйлс нь гучин кор дээд гурил, жаран кор тээрэмдсэн буудай,
[23] арвантарган үхэр, бэлчээрийн хорин үхэр, буга, бор гөрөөс, согоо, таргалуулсан янзага зэргээс гадна зуун хонь байлаа.
[24] Учирнь Соломон Евфратаас баруун тийш орших бүхнийг буюу Тифсагаас Газ хүртэлх, Евфрат голын баруун талын бүх хаадыг захирах эрх мэдэлтэй байв. Тэрээр эргэн тойрондоо амар амгалан байв.
[25] Соломоныөдрүүдэд Данаас Беершеба хүртэлх Иуда ба Израиль буюу хүн бүр өөрийн усан үзмийн ба инжрийн модны доор аюулгүй амьдарчээ.
[26] Соломонтэрэгнүүддээ зориулсан дөчин мянган жүчээтэй бөгөөд арван хоёр мянган морьтонтой байв.
[27] Ороннутгийн захирагчид хариуцсан сардаа Соломон хаанд болон хааны ширээнд ирэх бүх хүмүүст хүнсний зүйлсийг дутагдахгүйгээр хангадаг байлаа.
[28] Тэдбас адуу болон хурдан морьдын идэх арвай, сүрлийг тус тусын үүргийн дагуу байх ёстой газарт нь нийлүүлж байв.
[29] Бурхан Соломонд мэргэн ухаан, ухааран ялгах чадвар болон гүн ойлгох чадварыг далайн эргийн элс шиг ихээр өгчээ.
[30] Соломонымэргэн ухаан дорны бүх хөвгүүдийн мэргэн ухаанаас ч, Египетийн бүх мэргэн ухаанаас ч даван гарчээ.
[31] Тэрбүх хүмүүсээс төдийгүй, езра хүн Етан, Махолын хөвгүүд Хеман, Калгол болон Дардагаас ч илүү мэргэн байсан бөгөөд нэр алдар нь эргэн тойрны бүх үндэстнүүдийн дунд дуурьсгагдав.
[32] Тэргурван мянган сургаалт үг хэлж, нэг мянга таван дуу зохиосон.
[33] ТэрээрЛиваны хуш модноос эхлээд ханан дээгүүр ургадаг хиссоп ургамал хүртэл, мөн ан амьтад, шувууд, хэвлээр явагчид, загасны талаар хүртэл ярьдаг байв.
[34] Соломонымэргэн ухааны талаар дуулж мэдсэн газрын бүх хаадаас, түүний мэргэн ухааныг сонсохоор үндэстэн бүрээс хүмүүс ирдэг байжээ.