Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:19

[1] Баян хү­мүүс та нар, наащ ирэг­түн. Ѳѳр­сѳд дээр чинь ирж буй зов­лон­гийн­хоо тѳ­лѳѳ уйл, орил.

[2] Эд бая­лаг чинь ял­зарч, дээ­лийг чинь эр­вээ­хэй ид­жээ.

[3] Алт, мѳн­гѳ чинь зэ­вэрч, зэв нь та на­рын эс­рэг гэрч болж, ма­хан биеийг чинь гал мэт цѳлмѳнѳ. Та нар эрдэнэсээ эц­сийн ѳд­рүү­дэд ху­раа­жээ.

[4] Ха­раг­тун, та нарын саатуулаад байгаа та­риа­ланг чинь ху­раа­сан ажилч­дын хѳлс та на­рын эс­рэг хащ­хирч бай­на. Ур­га­ц хураагчдын хащхираан түг түмдийн Эзэний со­норт хүр­чээ.

[5] Та нар дэл­хий дээр баян тан­саг амь­дарч, эрх ду­раа­раа байв. Ня­дал­гаа­ны ѳдѳрт та нар зүр­хээ борджээ.

[6] Та нар зѳвт Нэгэнийг ял­лаж, алав. Тэр та на­рыг эсэр­гүүц­дэг­гүй.z

[7] Тиймээс ах дүү нар аа, Эзэ­нийг ирэх хүр­тэл тэв­чээр­тэй байг­тун. Ха­раг­тун, та­риа­чин хѳрс­ний үнэт үр жимсийг хү­лээ­дэг. Ин­гэх­дээ тэр эрт ба орой­тсон бо­роог ор­тол тэс­вэр­тэй­ хү­лээ­дэг юм.

[8] Та нар ч бас тэв­чээр­тэй бай. Эзэ­ний ирэх ойрт­сон тул зүр­хээ чан­гал.

[9] Ах дүү нар аа, та нар ѳѳрс­дѳѳ щүүгд­чих­гүйн тулд бие бие­ний­хээ эс­рэг бүү гом­дол­ло. Ха­раг­тун, щүүгч үүдэн дээр зог­сож бай­на.

[10] Ах дүү нар аа, Эзэ­ний нэ­рээр ярьж бай­сан эщ үзүү­лэгч­дийн зов­лон ба тэв­чээ­рийн жи­щээг авагтун.

[11] Ха­раг­тун, бид тэвч­сэнийг нь ерѳѳлтэйд тооц­дог. Та нар Ио­вын тэв­чээ­рийн ту­хай сон­сож, Эзэний тѳгсгѳлийг харсан. Учир нь Эзэн энэр­лээр дүү­рэн агаад ѳр­щѳѳн­гүй юм.

[12] Ха­рин юу­ны ѳм­нѳ, ах дүү нар минь, та нар тэн­гэ­рээр ч, газ­раар ч, ѳѳр ямар ч анд­гай­гаар бүү тан­га­раг­ла. Ха­рин та на­рын "за нь за", "үгүй нь үгүй" байг. Ин­гэс­нээр та нар щүүлт дор унах­гүй юм.

[13] Та на­р дунд хэн нэ­г нь зовж бай­на уу? Тэр нь зал­би­раг. Хэн нэ­г нь хѳг­жил­тэй бай­на уу? Тэр нь маг­тан дуу­лаг.

[14] Та на­р дунд хэн нэ­г нь ѳвч­тэй бай­на уу? Тэр нь чуул­га­ны ах­лагч­дыг дуу­даг. Тэд Эзэ­ний нэ­рээр түү­нийг то­соор тос­олж, түү­ний тѳ­лѳѳ зал­би­раг.

[15] Ит­гэ­лийн зал­би­рал нь ѳвч­тэй нэг­нийг эд­гээж, Эзэн түү­нийг бос­го­но. Тэр нү­гэл үйлд­сэн болвоос тэрээр ууч­лаг­дах бол­но.

[16] Тийм уч­раас бие бие­ний­хээ ѳм­нѳ нүг­лээ улайж, бие бие­нийхээ­ тѳ­лѳѳ зал­бир. Ин­гэс­нээр та нар эд­гээг­дэх бо­лой. Зѳвтийн зал­би­рал үр нѳ­лѳѳ­тэй бѳ­гѳѳд ихийг гүй­цэл­дүүлж чад­на.

[17] Елиа би­дэн­тэй адил жи­рийн хүн бай­сан. Бо­роо оруу­лах­гүйн тулд түү­нийг щургуу зал­би­ра­хад гур­ван жил зур­гаан са­р га­зарт бо­роо ороо­гүй би­лээ.

[18] Түү­нийг да­хин зал­би­ра­хад тэн­гэ­рээс хур бо­роо ас­гаж, га­зар үр жим­сээ ур­гуул­сан юм.

[19] Ах дүү нар минь, хэ­рэв та на­рын нэг чинь үнэ­нээс га­жаад, хэн нэг чинь түү­нийг эр­гүү­лэн ав­чир­вал,

[20] хуу­рамч за­маас нь нү­гэлт­нийг эр­гүүлж ав­чир­сан тэр хүн түү­ний сэт­гэ­лийгa үх­лээс аварч, тоо томщ­гүй олон нүг­лийг халх­лах бол­но гэд­гийг та нар мэ­дэг­түн.

Иа­ков — Chapters