Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:59

[1] Есүс Хрис­тийн элч Пет­рээс Понт, Га­лат, Кап­па­док, Ази бо­лон Би­тунд тарх­сан, түр суурь­щигч нарт.

[2] Та нар Бур­ха­н Эцэгийн урь­даас харсны дагуу, Сүнс­ний ариус­га­лаар Есүс Хрис­тэд дуул­га­вар­тай бай­х бо­лон Түү­ний цу­саар ца­цуу­ла­хын тулд сон­гогд­сон би­лээ. Ни­гүүл­сэл ба амар тай­ван нь та нарт улам ар­ви­н болох бол­ту­гай.

[3] Эзэн Есүс Хрис­тийн маань Бур­хан ба Эцэг маг­таг­дах бол­ту­гай. Учир нь Бур­хан Ѳѳ­рийн агуу ѳр­щѳѳ­лѳѳ­р Есүс Хрис­тийн үхэгс­дээс амил­сан ами­ллаар бид­нийг амьд найд­вар ѳѳд,

[4] мѳ­хѳщ­гүй, бу­зар­таа­гүй, ал­га бол­чих­гүй бѳ­гѳѳд та на­рын тѳ­лѳѳ тэн­гэрт хад­га­лагд­сан ѳв ѳѳд да­хин тѳ­рүүл­сэн.

[5] Эц­сийн үед илчлэгдэхэд бэ­лэн буй ав­ра­лын тѳ­лѳѳ та нар ит­гэ­лээ­рээ Бур­ха­ны хү­чээр хам­гаа­лагд­сан ажээ.

[6] Хэ­дий­гээр та нар эдү­гээ түр зуур, щаард­ла­га­тай бол элд­вийн сорилтод зовсон ч үүн­дээ үлэмж баяр­ла­даг.

[7] Ин­гэс­нээр ит­гэ­лийн чинь ща­лгуур га­лаар щалгагдах, мѳ­хѳх алт­наас ч илүү үнэ­тэй байж, Есүс Хрис­тийн илч­лэлт дээр маг­таал, ал­дар, хүн­дэт­гэлд хү­рэх юм.

[8] Та нар Түү­нийг ха­раа­гүй ч Түү­нийг хайр­ла­даг. Эдү­гээ та нар Түү­нийг ха­рах­гүй бай­гаа ч Түүнд ит­гэ­дэг. Та нар хэ­лэ­хийн ар­га­гүй, алд­раар дүү­рэн баяр хѳѳ­рѳѳр ихэд баяр­ла­даг.

[9] Ин­гэх­дээ та нар ит­гэ­лийн­хээ үр дүнд сэт­гэ­лийн ав­ра­лыг олж ав­на.

[10] Энэ­хүү ав­ра­лын ту­хайд гэ­вэл, та нарт ирэх ни­гүүлс­лийн ту­хай эщ үзүүлц­гээ­сэн эщ үзүү­лэг­чид ан­хаа­рал­тай су­далж, лав­лан,

[11] ѳѳрс­дѳд нь бай­сан Хрис­тийн Сүнс аль үе бо­лон хэ­нийгb заас­ныг нягт­лан су­дал­жээ. Учир нь Хрис­тийн зов­лон­ бо­лон да­раа нь ирэх алд­рыг Тэр урь­даас айлд­сан бай­жээ.

[12] Тэн­гэ­рээс ил­гээгд­сэн Ариун Сүн­сээр та нарт сайн мэ­дээг ном­ло­сон хү­мүү­сээр дам­жуу­лан эдү­гээ та нарт тун­хаг­лагд­сан эд­гээр зүйл­д эщ үзүү­лэг­чид ѳѳр­сд­ѳдѳѳ бус, ха­рин та нарт үйл­чилж бай­сан нь тэ­дэнд илч­лэгд­сэн юм. Тэн­гэр элчүүд ч үүнийг ха­ра­хыг хүс­дэг.

[13] Тий­мээс та нар оюун са­наа­гаа үйл­дэлд бэлт­гэж, эрүүл ухаан­тай байж, Есүс Хрис­тийн илч­лэлт дээр та нарт ѳгѳг­дѳх ни­гүүл­сэлд найд­ва­раа бү­рэн тавь.

[14] Дуул­га­вар­тай хүүх­дүү­дийн­хээ хувьд, мэ­дэх­гүй бай­хад чинь та нарт бай­сан урь­дын хү­сэл та­чаал­даа бүү ний­цүүл.

[15] Ха­рин та на­рыг дууд­сан Ариун Нэ­гэ­ний адил ѳѳрс­дийн бүх л зан бай­дал­даа бас ариун байг­тун.

[16] Яа­гаад гэ­вэл "Би ариун уч­раас та нар ариун байг­тун" гэж би­чигд­сэн юм.

[17] Та нар ял­га­вар­лал­гүйгээр хүн бү­рийг үйл­сийнх нь да­гуу щүү­дэг Нэ­гэ­нийг Эцэг гэж дууд­даг юм бол, энд байх ху­га­цаан­даа эмээн биеэ авч яв.

[18] Ин­гэх­дээ та нар эцэг ѳв­гѳдѳѳ­сѳѳ ѳв­лѳ­сѳн ут­га­гүй амьд­ра­лаас алт, мѳн­гѳ мэ­тийн ус­тах зүйл­сээр бус,

[19] ха­рин гэм зэм­гүй бѳ­гѳѳд тол­бо­гүй хур­га­ных адил Христийн үнэт цу­саар зо­лигд­соноо мэ­дэг­түн.

[20] Ертѳнцийн сууриас ѳмнѳ Тэр урь­даас мэ­дэгд­сэн бо­ловч цаг ху­га­цаа­ны тѳгс­гѳлд та на­рын тѳ­лѳѳ илчлэгдэв.

[21] Та нар Түү­гээр дам­жуу­лан Бур­ханд ит­гэсэн юм. Бур­хан Түү­нийг үхэгс­дээс ами­луулж, Түүнд алд­рыг ѳг­чээ. Ин­гэс­нээр ит­гэл хийгээд найд­вар чинь Бур­ханд байх юм.

[22] Та нар үнэнд дуул­га­вар­тай байснаараа сэт­гэ­лээ ариус­га­ж чин сэт­гэ­лээс ах дүү­сээ хайр­ла­х болсон учир бие бие­э зүрхний гүнээсc хайр­лаг­тун.

[23] Учир нь та нар ус­тах үрээс бус, ха­рин үл ус­тах үрээс бу­юу Бур­ха­ны амьд, ор­щин буй үгээр да­хин тѳр­сѳн би­лээ.

[24] Учир нь "Бүх ма­хан бие бол­боос ѳвс мэт бѳ­гѳѳд Бү­хий л ал­дар нь ѳвс но­гоо­ны цэ­цэг мэт. Ѳвс ганд­даг, цэ­цэг уна­даг.

[25] Ха­рин Эзэ­ний үг мѳн­хѳд ор­щи­но". Энэ нь та нарт тун­хаг­лагд­сан үг мѳн.

1 Петр — Chapters