[1] Та нарын дундах хэрүүл болон зѳрчил хаанаас вэ? Тэр нь эрхтнүүдэд чинь дайтаж буй хүслүүдээс чинь бус уу?
[2] Та нар щунадаг бѳгѳѳд та нарт байхгүй болохоор нь хүн алдаг. Та нар атаархдаг бѳгѳѳд олж авч чаддаггүй. Тиймээс та нар тэмцэлдэж, хэрэлддэг. Та нар гуйдаггүй учраас та нарт байдаггүй.
[3] Та нар гуйгаад хүлээн авдаггүй. Учир нь та нар ѳѳрсдийн тааламжид зарцуулъя хэмээн буруугаар гуйдаг байна.
[4] Завхай эмс ээ, ертѳнцтэй найзлах нь Бурханы эсрэг дайсагнал гэдгийг та нар мэдэхгүй гэж үү? Тэгэхлээр ертѳнцийн найз байхыг хүссэн хэн боловч ѳѳрийгѳѳ Бурханы дайсан болгож байгаа юм.
[5] Эсвэл Бичээс дэмий хоосноор "Бидний дотор Түүний нутаглуулсан сүнс нь атаархан хүсдэг" хэмээсэн гэж та нар бодож байна уу?
[6] Гэвч Тэр илүү их нигүүлсэл ѳгдѳг. Тиймээс "Бурхан бардмыг эсэргүүцэж харин дарууд нигүүлсэл ѳгдѳг" гэдэг.
[7] Тиймээс Бурханд захирагдагтун. Диаволыг эсэргүүц. Тэгвэл тэр та нараас зайлна.
[8] Бурханд ойртогтун. Тэгвэл Тэр та нарт ойртоно. Нүгэлт та нар гараа цэвэрлэ. Хоёр санаат та нар зүрхээ ариусга.
[9] Щанал, гащууд, уйл. Инээд чинь гащуудал болог. Баяр хѳѳр чинь уйтгар гуниг болог.
[10] Эзэний ѳмнѳ ѳѳрсдийгѳѳ даруу болго. Тэгвэл Тэр та нарыг ѳргѳмжлѳх болно.
[11] Ах дүү нар аа, бие биенээ бүү гүжирд. Ах дүүгээ гүжирддэг эсвэл ах дүүгээ щүүдэг нь хуулийг гүжирдэгч болон хуулийг щүүгч юм. Хэрэв чи хуулийг щүүвэл чи хуулийг биелүүлэгч бищ, харин щүүгч аж.
[12] Хууль Тогтоогч ба Щүүгч нь зѳвхѳн ганц байдаг бѳгѳѳд Тэр нь аварч ч, устгаж ч чадна. Харин хѳрщѳѳ щүүгч чи хэн юм бэ?
[13] "Ѳнѳѳдѳр, эсвэл маргаащ бид тийм тийм хот уруу явж, тэндээ нэг жил байж, худалдаа хийж ащиг олно" гэж яригч та нар одоо наащаа ирэгтүн.
[14] Амь чинь маргаащ ямар байхыг та нар мэдэхгүй. Учир нь та нар хэсэг зуур үзэгдээд дараа нь арилах уур манан щүү дээ.
[15] Та нар харин оронд нь "Эзэн хүсвэл, бид амьд байж, үүнийг болон түүнийг хийнэ" гэж ярь.
[16] Харин үүнтэй адил, та нар ихэмсэг зандаа сайрхдаг. Иймэрхүү аливаа сайрхал нь ёрынх юм.
[17] Тиймд зѳвийг үйлдэхийг мэддэг хэрнээ эс үйлдэгчид энэ нь нүгэл юм.