Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:03

[1] Ах дүүс минь, багщ нар бид үлэмж хүнд щүүл­тэд ор­но гэд­гийг мэ­дэн, та на­раас олноороо багщ бүү бол.

[2] Учир нь бид цѳмѳѳрѳѳ олон юман дээр бү­дэр­дэг. Үгэн дээ­рээ бү­дэр­дэг­гүй нэгэн бай­ваас, тэрээр бүх биеэ ха­заар­лах чад­вар­тай тѳгс хүн болой.

[3] Морь­дыг за­ла­хын тулд бид амыг нь амгайвчилж, бүх биеийг нь жолооддог.

[4] Мѳн усан он­гоц­уу­дыг хар. Тэд­гээр нь хэ­дий­гээр агуу том бо­лоод зог­сох­гүй хү­чит сал­хинд туугд­даг бо­ловч жи­жиг­хэн за­луу­раар за­луур­чийн хүс­сэнээр жолоодогддог.

[5] Түүнч­лэн хэл ч гэ­сэн биеийн жи­жиг эрх­тэн ат­лаа агуу том зүйл­сээр сайрх­даг ажээ. Ха­раг­тун, ѳчүү­хэн гал ч ямар их ой мо­дыг түй­мэрд­дэг би­лээ.

[6] Хэл бол гал бѳ­гѳѳд хорт муу явд­лын ер­тѳнц аж. Хэл нь бид­ний эрхт­нүү­дийн дунд байж бүх биеийг бу­зар­ла­даг. Хэл бид­ний амьд­ра­лын хүр­дийг гал­дан ща­таа­даг бѳ­гѳѳд ѳѳ­рѳѳ та­маар асаж бай­даг.

[7] Учир нь тѳ­рѳл бү­рийн араа­тан амь­тад, щу­вууд, хэв­лээр яваг­чид бо­лон да­лай тэн­ги­сийн амьт­дыг хүн тѳ­рѳлх­тѳн номх­руулж бай­гаа, номх­руул­саар ч ир­сэн.

[8] Ха­рин хэн ч хэ­лийг номх­руулж ча­дах­гүй. Хэл бол үх­лийн хо­роор дүүр­сэн, ам­ралт­гүй ёр мѳн.

[9] Бид хэ­лээр Эзэн ба Эцэ­гийг магт­даг. Бид түү­гээр Бур­ха­ны тѳрхѳѳр бү­тээгд­сэн хү­мүү­сийг ха­раа­даг.

[10] Ерѳѳл ха­раал нэг л ам­наас гар­даг аж. Ах дүүс минь, ийм байж бо­лох­гүй.

[11] Бул­гийн нэг эхээс цэ­вэр цэн­гэг ба га­щуун ус зэ­рэг гар­даг бил үү?

[12] Ах дүүс минь, инж­рийн мод чи­дун жим­сийг, усан үз­мийн мод инж­рийг гаргаж чадах уу? Давс­тай ус ч цэ­вэр цэн­гэг ус гар­га­даг­гүй.

[13] Та на­рын дунд хэн чинь мэр­гэн агаад ухаа­лаг вэ? Тэрээр үйл­сээ мэр­гэн ухаа­ны дѳл­гѳѳн байд­лаар биеэ зѳв авч яван ха­руул.

[14] Ха­рин хэ­рэв та нар зүр­хэн­дээ хорс­сон атаар­хал ба ху­виа хи­чээ­сэн зо­рил­го­той бол бүү бар­дам­на, үнэ­ний эс­рэг ху­дал бүү ярь.

[15] Энэ мэр­гэн ухаан бол дээ­рээс бууж ир­дэг нь бищ ха­рин газ­рынх, тѳ­рѳл­хийнх бѳ­гѳѳд чѳт­гѳ­рийнх юм.

[16] Учир нь хаа­на атаар­хал ба ху­виа хи­чээ­сэн зо­рил­го ор­щиж бай­на, тэнд зам­ба­раа­гүй бай­дал бо­лоод али­ваа ёрын юмс бай­даг.

[17] Ха­рин дээ­рээс ирэгч мэр­гэн ухаан нь нэгд ариун, тэ­гээд амар тай­ван, эел­дэг, ул суурь­тай, ѳр­щѳѳл ба сайн үр жим­сээр дүү­рэн, ял­га­вар­ла­даг­гүй, хоёр нүүр гар­га­даг­гүй аж.

[18] Зѳвтийн үр жимс нь зѳв байг­чийн үр нь амар тайв­ныг бү­тээгч­дээр амар тай­ванд та­ригд­даг юм.

Иа­ков — Chapters