Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:38

[1] Ирэгтүн, ЭЗЭН уруу буцацгаая. Учир нь Тэр биднийг тастсан боловч Тэр биднийг эдгээх болно. Тэр биднийг шархдуулсан боловч Тэр биднийг боож өгөх болно.

[2] Хоёр хоногийн дараа Тэр биднийг амилуулах болно. Биднийг Түүний өмнө амьдруулахын тулд гурав дахь өдөрт Тэр биднийг босгох болно.

[3] Тиймээс мэдэцгээе, ЭЗЭНийг мэдэхийн тулд шамдацгаая. Түүний ирэх нь үүр цайхын адил гарцаагүй. Тэр бидэн дээр бороо мэт, газрыг услах хаврын бороо мэт ирнэ.

[4] Ефраим аа, Би чамайг яах вэ? Иуда аа, Би чамайг яах вэ? Учир нь та нарын хайр энэрэл чинь өглөөний манантай адил ба эртлэн алга болдог шүүдэртэй адил юм.

[5] Тиймээс Би эш үзүүлэгчдээр дамжуулж тэднийг хэсэгчин цавчсан. Би Өөрийн амны үгээр тэднийг алсан. Та нарын дээрх шүүлт нь цахилах аянга мэт юм.

[6] Учир нь Би тахилаас илүүгээр хайр энэрэлд, шатаалт тахилаас илүүгээр Бурханыг мэдэх мэдлэгт баярладаг.

[7] Харин тэд гэрээг Адам шиг зөрчив. Тэнд тэд Миний эсрэг урвасан.

[8] Гилеад бол цуст мөрийг үлдээж байдаг бурууг үйлдэгчдийн хот юм.

[9] Хүн отдог дээрэмчид шиг, тахилч нарын бүлэглэл Шехем уруу явах замд хүн алдаг. Үнэхээр тэд гэмт хэргийг үйлджээ.

[10] Израилийн гэр дотор Би жигшмээр зүйлийг харсан. Ефраимын завхайрал нь тэнд байгаа бөгөөд Израиль ч өөрийгөө бузарлав.

[11] Мөн Иуда аа, Би Өөрийн ард түмний хувь заяаг сэргээх үед чамд зориулагдсан ургац тэнд бий.

Хосеа — Chapters