Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:22

[1] Ефраимыг ярихад чичирч байв. Тэр өөрийгөө Израильд өргөмжилсөн боловч Баалаар дамжуулан тэрээр бурууг үйлдэж үхсэн юм.

[2] Одоо тэд улам бүр нүгэл үйлдэж, өөрсөддөө зориулан мөнгөөр чадварлаг урласан шүтээнүүд болох дархдын гар урлал, цутгамал хөргүүдийг хийдэг. Тэд тэдэнд "Тахил өргөж байгаа хүн тугалуудыг үнсэг" гэжээ.

[3] Тэгэхээр тэд өглөөний манан шиг, удахгүй алга болдог шүүдэр шиг, үтрэмээс үлээгдэн хийсдэг будааны хальс шиг, яндангаас гарах утаа шиг байх юм.

[4] Гэвч Египет газарт байх үеэс Би та нарын Бурхан ЭЗЭН байсаар байсан. Та нар Надаас өөр ямар ч бурхныг мэдээгүй байсан. Учир нь Надаас өөр ямар ч аврагч байхгүй.

[5] Цөлд, ган гачигтай газарт Би чамайг халамжилсан.

[6] Өөрийн бэлчээртэй болмогц тэд цатгалан болсон. Цатгалан болмогц тэдний зүрх бардам болжээ. Тийм учраас тэд Намайг мартсан.

[7] Тиймээс Би тэдэнд арслан шиг хандах болно. Ирвэс шиг Би замын хажууд отох болно.

[8] Бамбаруушнуудаа булаалгасан баавгай шиг Би тэдэнтэй тулгарч, тэдний цээжийг нь яран тастах болно. Зэрлэг араатан тэднийг тастчихтай адил тэнд Би бас эм арслан мэт тэднийг залгина.

[9] Израиль аа, чи Миний эсрэг, өөрийнхөө тусламжийн эсрэг байгаа нь чиний сүйрэл билээ.

[10] Чиний бүх хотуудад чамайг аврах ёстой чиний хаан болон "Надад хаан ба ноёдыг өгөөч" хэмээн чиний хүсэмжилсэн шүүгчид чинь одоо хаана байна вэ?

[11] Би Өөрийн уур дотор чамд хааныг өгсөн ба Өөрийн хилэн дотор түүнийг буцаан авсан.

[12] Ефраимын хууль бус явдал нь хязгаарлагдаж, нүгэл нь хадгалагджээ.

[13] Хүүхэд төрүүлэхийн өвдөлт түүн дээр иржээ. Тэрээр ухаантай хүү биш юм. Учир нь умай нээгдэж байхад түүний саатах цаг нь биш билээ.

[14] Би тэднийг Үхэгсдийн орны хүчээс золих уу? Би тэднийг үхлээс золих уу? Үхэл ээ, чиний өргөсүүд хаана байна вэ? Үхэгсдийн орон оо, чиний хатгуур хаана байна вэ? Миний харцнаас энэрэл нууцлагдах болно.

[15] Тэр хулсан дунд цэцэглэн хөгжсөн ч дорны салхи салхилж, ЭЗЭНий салхи цөлөөс ирж байна. Түүний оргилуурууд нь ширгэж, булаг нь хатах болно. Энэ нь түүний бүх л үнэт эдлэлийн эрдэнэсийн санг хоосруулна.

[16] Самари буруутайд тооцогдоно. Учир нь тэрээр Бурханыхаа эсрэг тэрсэлсэн. Тэд илдэнд унаж, балчир хүүхдүүд нь хэмх бяцлагдаж, жирэмсэн эмэгтэйчүүд нь сийчэгдэх болно.

Хосеа — Chapters