Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 0:57

[1] Дараа нь ЭЗЭН надад —Израилийн хөвгүүд өөр бурхад уруу эргэж, үзэмтэй боовыг хайрладаг боловч ЭЗЭН тэднийг хайрладгийн адил чи дахин яваад, садар боловч өөрийн нөхөртөө хайрлагдсан эмийг хайрла гэв.

[2] Тиймээсби арван таван шекел мөнгө, нэг омер хагас арвайгаар тэр эмийг өөртөө худалдан авсан.

[3] Тэгээдби түүнд —Чи олон хоног надтай хамт байх учиртай. Чи биеэ үнэлэлгүй, эрэгтэй хүнтэй байж болохгүй. Тийнхүү би бас чам уруу хандах болно гэв.

[4] Учирнь Израилийн хөвгүүд олон хоногийн турш хаангүй, эсвэл ноёнгүй, тахилгүй, эсвэл ариун баганагүй, ефодгүй, эсвэл гэрийн шүтээнгүй үлдэх болно.

[5] Үүнийдараа Израилийн хөвгүүд эргэж, өөрсдийн Бурхан ЭЗЭН, өөрсдийн хаан Давидыг хайх болно. Эцсийн өдрүүдэд ЭЗЭНд болон Түүний сайн сайхан уруу тэд чичрэн ирэх болно.

Хосеа — Chapters