[1] Хааны тушаал, зарлигийг гүйцэтгэхэд бараг бэлэн болсон арван хоёрдугаар сарын (энэ нь Адар сар юм) арван гурав дахь өдөр, иудейчүүдийн дайснууд тэднийг эзэгнэхээр горилж байсан тэр өдөр энэ нь эсрэгээр эргэж, иудейчүүд өөрсдийг нь үзэн ядагчдыг эзэгн
[2] ХаанАхашверошийн бүх муж даяар иудейчүүд тус тусын хотуудад өөрсдийг нь хорлохыг хүсэгчдэд халдахаар цуглацгаасан бөгөөд хэн ч тэдний эсрэг зогсож чадсангүй. Учир нь тэднээс айх айдас бүх ард түмнийг нөмрөв.
[3] Мужуудынбүх амбан захирагчид, эрх баригчид, захирагчид болон хааны ажлыг гүйцэтгэж байсан хүмүүс хүртэл иудейчүүдэд туслав. Учир нь Мордехаигаас айх айдас тэднийг нөмөрчээ.
[4] ҮнэхээрМордехаи хааны өргөөнд нэртэй цуутай байсан бөгөөд түүний нэр алдар бүх муж даяар түгэн таржээ. Учир нь Мордехаи улам бүр нэртэй цуутай болов.
[5] Тийнхүүиудейчүүд бүх дайснуудаа илдний ирээр хүйс тэмтрэн устгав. Тэд өөрсдийнхөө өшөөтнүүдийн эсрэг дураараа үйлдэв.
[6] НийслэлСусад, иудейчүүд таван зуун хүнийг алж устгав.
[7] МөнПаршандата, Далфон, Аспата,
[8] Пората, Адалиа, Аридата,
[9] Пармашта, Арисаи, Аридаи, болон Ваизата нарыг буюу
[10] иудейчүүдийндайсан Хаммедагийн хүү Хаманы арван хөвгүүнийг алсан боловч тэд олзонд гар эс хүрэв.
[11] Тэр өдөр нийслэл Сусад алагдагсдын тоог хаанд мэдээлэв.
[12] Тэгээдхаан хатан Естерд —Иудейчүүд нийслэл Сусад таван зуун хүнийг болон Хаманы арван хөвгүүнийг алсан байна. Тэгвэл тэд хааны бусад мужуудад юуг үйлдээд байгаа бол? Одоо чи юуг гуйх вэ? Энэ нь ч бас чамд өгөгдөнө. Чи өөр юуг хүсэх вэ? Түүнийг чинь гүйцэлдүүлэх болно гэв.
[13] ТэгэхэдЕстер —Хэрэв үүнийг хаан таалбал, өнөөдрийн зарлиг ёсоор үйлдэх нь маргааш мөн Сусад буй иудейчүүдэд зөвшөөрөгдөг. Хаманы арван хөвгүүн ч дүүжлүүрт дүүжлэгдэг гэж хэлэв.
[14] Ингээдхаан тийнхүү үйлдэг хэмээн зарлиг болж, зарлиг нь Сусад гарч, Хаманы арван хөвгүүнийг дүүжлэв.
[15] Сусыниудейчүүд Адар сарын арван дөрөв дэх өдөр мөн цуглацгаан, Сусад гурван зуун хүнийг алсан боловч тэд тонуул үйлдсэнгүй.
[16] Мөн хааны мужуудын бусад иудейчүүд өөрсдийн амиа хамгаалж, дайснуудаасаа ангижран, өөрсдийн өшөөтнүүдээс далан таван мянгыг алахаар цугларав. Гэвч тэд тонуул үйлдсэнгүй.
[17] Энэнь Адар сарын арван гурав дахь өдөр болсон бөгөөд арван дөрөв дэх өдөр нь тэд амарч, энэ өдрийг найр наадам баярын өдөр болгов.
[18] ХаринСусын иудейчүүд тэр сарын арван гурав дахь болон арван дөрөв дэх өдөр цугларч, арван тав дахь өдөр нь амарцгаан, энэ өдрийг найр наадам баярын өдөр болгов.
[19] Тиймээсзахын хотуудад амьдрагч хөдөө нутгийн иудейчүүд Адар сарын арван дөрөв дэх өдрийг баясах, найр наадам, баяр цэнгээн хийн цайлах, бие биедээ идээний хувийг илгээх амралтын өдөр болгодог.
[20] Тэгээд Мордехаи эдгээр явдлуудыг тэмдэглэж, хаан Ахашверошийн хол, ойрын бүх мужуудад амьдрагч бүх иудейчүүдэд захидлуудыг илгээв.
[21] (Захидлууддаа тэр) жил бүрийн Адар сарын арван дөрөв дэх өдөр, мөн сарын арван тав дахь өдрийг тэмдэглэхийг үүрэг болгов.
[22] Учирнь тэдгээр өдрүүдэд иудейчүүд дайснаасаа ангижирсан ба энэ сар нь тэдний хувьд уй гашуугаас баяр хөөр, гашуудлаас цэнгэлийн өдөр болсон тул тэд эдгээр өдрүүдийг найр наадам, баяр цэнгээн, мөн идээний хувийг бие биендээ илгээх болон ядуучуудад б
[23] Тийнхүүиудейчүүд өөрсдийн хийж эхэлсэн байснаа болон Мордехаин тэдэнд бичсэн зүйлийг үүрэг болгон авав.
[24] Учирнь агаг хүн, Хаммедагийн хүү, бүх иудейчүүдийн дайсан Хаман иудейчүүдийг устгахаар тэдний эсрэг төлөвлөн, тэднийг устган сүйрүүлэхээр Пур буюу шавга орхин шодсон билээ.
[25] Гэвчэнэ нь хаанд хүрэхэд хаан иудейчүүдийн эсрэг Хаманы санаачилсан хорон муу төлөвлөгөө нь өөрийнх нь толгой дээр буух ёстой гэж үзэн, мөн түүнийг болоод хөвгүүдийг нь дүүжлүүрт дүүжлэх ёстой хэмээн захидлаар тушаав.
[26] Тиймээстэд энэхүү өдрүүдийг Пурын нэрээр Пурим хэмээн нэрлэв. Мөн энэ захидал дахь зааврууд буюу тэд энэ тухайд үзсэн болон тэдэнд тохиолдсон зүйлсээс болж
[27] иудейчүүдөөрсөддөө, өөрсдийн үр удамдаа болон тэдэнтэй нэгдсэн бүхэнд жил бүрийн тогтоосон цаг болоод ёс журмынхаа дагуу эдгээр хоёр өдрийг тэмдэглэхээ орхигдуулахгүйн тулд заншил болгон тогтоов.
[28] Эдгээрөдрүүдийг үеийн үед гэр бүл, муж болон хот бүр дурсан санаж, тэмдэглэх ёстой. Пуримийн эдгээр өдрүүд нь иудейчүүдийн дунд тэмдэглэгдэхээ болих ч юм уу, эсвэл тэдний үр удмын дурсамжаас арилах ёсгүй.
[29] Тэгэхэд Абихаилын охин Хатан Естер иудей Мордехаитай хамт Пуримийн тухай хоёр дахь захидлыг батлахаар бүрэн эрхтэйгээр бичив.
[30] ТэрАхашверошийн хаант улсын зуун хорин долоон мужууд уруу бүх иудейчүүдэд захидлуудыг ялангуяа амар амгалан болон үнэний үгсийг илгээв.
[31] Энэнь тогтоосон цагуудад Пуримийн эдгээр өдрүүдийг иудей Мордехаи болон хатан Естер нараас тэдэнд тогтоосонтой адил тэд өөрсөддөө болон өөрсдийн үр удамдаа өөрсдийн мацаг барих болон гашуудах үеийн тухайд заан тогтоосонтой адил тогтоохын тулд юм.
[32] ИйнхүүЕстерийн зарлиг нь Пуримийн талаар эдгээр заншлуудыг тогтоосон бөгөөд энэ нь номд бичигдэв.