[1] Энэ нь Энэтхэгээс Етиоп хүртэлх зуун хорин долоон мужийг хаанчилж байсан Ахашверошийн өдрүүдэд болов.
[2] ХаанАхашверошийн нийслэл Суса дахь өөрийн хаан суудалдаа залрах тэр өдрүүдэд буюу
[3] хаанчлалынхаагурав дахь жилд тэрээр өөрийн бүх ноён, бараа бологчид, Персийн болон Медийн цэргийн дарга нар, язгууртнууд өөрийнх нь мужуудыг захирах ноёдыг өөрийнхөө өмнө байлган найр хийв.
[4] Тэгээдтэрээр хааны яруу алдрынхаа баян чинээлгийг болон өөрийн аугаа цог жавхлангийнхаа сүр хүчийг олон өдрийн турш, зуун наян хоног харуулав.
[5] Эдгээрөдрүүдийг дуусахад хаан нийслэл Суса хотод байсан бүх хүмүүст, хамгийн аугаа ихээс хамгийн өчүүхэнд нь хүртэл зориулан хааны ордны цэцэрлэгийн хашаанд долоо хоног үргэлжилсэн найр хийв.
[6] Тэнднил өнгийн нарийн маалинган уяануудаар мөнгөн гархинуудтай болон гантиган багануудтай холбогдсон цагаан болон хөх ягаан өнгийн нарийн маалинган хөшигнүүд байв. Мөн эрээн чулуу, гантиг, тана болон эрдэнийн чулуунуудыг шигтгэн зассан зам дээр алт,
[7] Янзбүрийн төрлийн алтан саванд уух юмаар үйлчилж байсан бөгөөд хааны элбэг дэлбэгийн дагуу хааны дарс элбэг хүрэлцэхүйц байв.
[8] Уухнь хуулийн дагуу байсан бөгөөд хэн ч албадахгүй байв. Учир нь хүн нэг бүр өөрийнхөө хүслийн дагуу байж болно хэмээн хаан ордныхоо түшмэдэд тушаал буулгасан аж.
[9] ХатанВашти мөн Хаан Ахашверошийн ордонд эмэгтэйчүүдэд зориулан найр хийв.
[10] Долоо дахь өдөр хааны зүрх дарсанд баясах үедээ, хаан Ахашверошийн өмнө үйлчилж байсан долоон тайган хүн болох Мехуман, Бизта, Харбона, Бигта, Абагта, Зетар ба Каркас нарт ийн тушаав.
[11] ХатанВаштийн гоо үзэсгэлэнг ард түмэн болон ноёдод харуулахын тулд түүнийг хатных нь титэмтэйгээр хааны өмнө авчрахыг тушаав. Учир нь тэр ихэд үзэсгэлэнтэй ажээ.
[12] ГэвчХатан Вашти тайгануудаар дамжуулсан хааны тушаалаар ирэхээс татгалзав. Тэгэхэд хаан ихэд уурсан, цээжин дотор нь хилэн дүрэлзэв.
[13] Тэгээдхаан цаг үе ойлгодог мэргэн хүмүүстэй ярилцан (Учир нь хууль болоод шударга ёсыг мэддэг бүхний өмнө хааны ярих нь ёс заншил байв.
[14] Персболон Медийн долоон ноён хааны шадрууд Каршена, Шетар, Адмата, Таршиш, Мерес, Марсена ба Мемукан нар нь хаанд ойр бөгөөд хаант улсынхаа дотор эхний байранд суудаг.) —
[15] Тайгануудаар дамжуулсан хаан Ахашверошийн тушаалыг дагаагүй хатан Ваштиг хуулийн дагуу хэрхэх ёстой вэ? хэмээсэнд,
[16] хаанболон ноёдын өмнө Мемукан ийн өгүүлэв. —Хатан Вашти зөвхөн хааны өмнө бурууг үйлдээд зогсоогүй, мөн хаан Ахашверошийн бүх мужууд дахь ноёд болон бүх ард түмний өмнө бурууг үйлдэв.
[17] Учирнь хатны үйлдэл нь бүх эмэгтэйчүүдэд мэдэгдэхэд энэ нь тэднийг "Хаан Ахашверош хатан Ваштиг өөрийн өмнө авчрахыг тушаахад тэр ирээгүй" гэж хэлэн нөхрүүддээ хүндэтгэлгүй хандахад хүргэх болно.
[18] Энэөдөр хатны үйлдлийг сонссон Перс болон Медийн сурвалжит эмэгтэйчүүд мөн ийм байдлаар хааны бүх ноёдтой ярих бөгөөд жигшил зэвүүцэл болон уур хилэн их болох болно.
[19] Хэрэвхаан үүнийг таалбал зарлиг гаргаг! Мөн энэ нь хүчингүй болгуулахгүйн тулд Вашти нь хаан Ахашверошийн өмнө цаашид ирэх ёсгүйг Перс болон Медийн хуульд бичигдэг. Мөн хаан түүний хатны байр суурийг түүнээс илүү зохистой хүнд нь өгөг!
[20] Тэгээдхааны гаргах зарлиг нь түүний бүх аугаа хаант улс даяар тунхаглагдахад бүх эмэгтэйчүүд нөхрүүдээ, том ч, жижиг ч хүндлэх болно.
[21] Энэүг хаан болон түүний ноёдын таалалд нийцэж, Мемуканы санал болгосончлон хаан үйлдэв.
[22] Тэгээдтэр хааны бүх мужуудад, тус тусынх нь бичиг үсгээр, ард түмэн бүрд өөрсдийн нь хэлээр эр хүн бүр өөрийн гэртээ эзэн байж, өөрийн ард түмнийхээ хэлээр яригч байх ёстой хэмээсэн захидлуудыг илгээв.