Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:10

[1] Хаан тэр шөнийн туршид унтаж чадсангүй тул бичлэгийн ном, он дарааллын бичгийг авчрах тушаал өгч, тэдгээрийг хааны өмнө уншив.

[2] Тэндээссахиул байсан тайгануудын хоёр нь болох Бигтана, Гереш нарын талаар болон хаан Ахашверошт халдах гэсэн тэдний оролдлогын талаар Мордехаин мэдээлэл бичигдсэн байсныг олов.

[3] Тэгээдхаан —Үүний төлөө Мордехаид ямар нэр алдар болон хүндэтгэл олгосон бэ? гэхэд хажууд нь байсан хааны зарц нар, түүнд —Түүний төлөө юу ч хийгээгүй байгаа гэв.

[4] Хаан —Ордонд хэн байна вэ? гэв. Тэгэхэд Хаман Мордехаид бэлдсэн дүүжлүүртээ түүнийг дүүжлүүлэх тухай хаантай ярихаар хааны ордны гадаад өргөөнд дөнгөж орж ирээд байв.

[5] Хаанызарц нар түүнд —Үзэгтүн! Хаман ордон дотор зогсож байна гэхэд хаан —Түүнийг оруул! гэв.

[6] ТэгээдХаман орж ирэхэд хаан —Хааны хүндэтгэл үзүүлэхийг хүсэж буй хүний төлөө юу хийх ёстой вэ? гэхэд Хаман өөртөө "Хаан хэнийг надаас илүү хүндлэхийг хүсэх билээ?" гэж өгүүлэв.

[7] ТэгээдХаман хаанд —Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг таалж буй хүнд

[8] хааныөмссөн дээл, толгойд нь хааны титэм тавьсан хааны унаж байсан морийг тэднээр авчруулж,

[9] дээлболон морийг хааны хамгийн тэргүүн ноёдын нэгэнд өгч, хаан хүндэтгэлээ үзүүлэхийг хүссэн хүнийг хувцаслуулаад, түүнийг морь унуулан хотын талбайгаар хөтлөн явж, өмнө нь "Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг хүссэн хүнд ийн үйлдэгдэнэ" хэмээн тунхаглаг! г

[10] Тэгэхэд хаан Хаманд —Өөрийнхөө хэлснээр дээл болон морийг түргэн авч, хааны хаалганы дэргэд сууж буй иудей Мордехаид тийн үйлд! Өөрийнхөө хэлсэн бүх зүйлсээс алийг нь ч бүү орхиорой! гэв.

[11] ТиймээсХаман дээл болон морийг авч, Мордехаиг хувцаслаад, түүнийг морь унуулан хотын талбайгаар хөтлөн, өмнө нь —Хаан хүндэтгэлээ үзүүлэхийг хүсэж буй хүнд ийн үйлдэгдэнэ гэж тунхаглав.

[12] ТэгээдМордехаи хааны дааман хаалга уруу буцав. Харин Хаман толгойгоо бүтээн гашуудаж, гэр уруугаа яарав.

[13] Хаманөөрт тохиолдсон бүгдийг эхнэр Зерештээ болон бүх нөхөддөө ярив. Тэгэхэд түүний мэргэн хүмүүс болон эхнэр Зереш нар —Чиний өмнө нь доройтож эхэлсэн Мордехаи нь иудей гаралтай бол, чи түүнийг дийлж чадахгүй, харин түүний өмнө лавтай унах болно гэв.

[14] Тэднийгтүүнтэй ярьж байх үед, хааны тайганууд хүрэлцэн ирж, Хаманыг Естерийн бэлдсэн найрт яаран авч одов.

Естер — Chapters