Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:53

[1] Тэгээд хаан болон Хаман Естер хатантай хамт дарс уухаар ирцгээв.

[2] Хоёрдахь өдөр нь найран дээр тэд дарсаа ууж байхдаа хаан Естерд —Хатан Естер ээ, чиний гуйлт юу вэ? Түүнийг чинь чамд өгөх болно. Чи юу хүсэж байна? Хаант улсын тал ч байсан, түүнийг чинь гүйцэлдүүлэх болно гэв.

[3] ТэгэхэдХатан Естер ийн хариулав. —Хэрэв би таны тааллыг тань олсон бол хаантан минь, хэрэв үүнийг хаан таалбал, миний амь гуйлт минь болж, миний ард түмэн хүсэлт минь болж өгөгдөг!

[4] Учирнь бид, би ч, миний ард түмэн ч устгагдаж, алагдаж, хүйс тэмтрэгдэхээр худалдагдаад байна. Хэрэв бид ердөө эр, эм боолууд болон худалдагдсан бол, энэ нь хааныг уурлуулмаар зүйл биш учир би дуугүй байх байсан.

[5] ТэгэхэдХаан Ахашверош хатан Естерээс —Тэр чинь хэн бэ? Ийн үйлдэхийг зүрхлэгч тэр хүн хаана байна вэ? гэж асуув.

[6] Естер —Дайсан болон өстөн бол энэ хорон санаат Хаман! гэв. Тэгэхэд Хаман хаан болон хатны өмнө айв.

[7] Тэгэхэдхаан хилэгнэн, дарс уухаа больж босоод ордны цэцэрлэг уруу оров. Харин Хаман хатан Естерээс амиа гуйхаар үлдэв. Учир нь хаан түүний эсрэг хор хөнөөлийг тогтоосныг тэр харжээ.

[8] Тэгээдхаан ордны цэцэрлэгээс дарс ууж байсан газар уруугаа буцаж ирэхэд, хаман Естерийн хэвтэж байсан буйдан дээр унаж байв. Тэгтэл хаан —Миний ордонд тэр намайг байхад хатныг бүр хүчирхийлэх нь үү? гэв. Хаан эдгээр үгсийг хэлэхэд, тэд Хаманы нүүрийг бүтээв.

[9] Тэгэхэдхааны өмнө байсан хааны тайгануудын нэг Харбона —Үзэгтүн! Хаманы байшингийн дэргэд хааны төлөө сайныг өгүүлсэн Мордехаид Хаманы бэлдсэн тавин тохой өндөр дүүжлүүр байна! гэхэд, хаан —Түүн дээр түүнийг дүүжил! гэв.

[10] Тийнтэд Хаманыг өөрийнх нь Мордехаид бэлдсэн дүүжлүүрт дүүжлэн, хааны уур хилэн намжив.

Естер — Chapters