[1] Энэ явдлын дараа хаан Ахашверош нь агаг хүн Хаммедатагийн хүү Хаманыг алба ахиулан, эрх мэдлийг нь түүнтэй хамт буй ноёдоос дээгүүр тогтоон түүнийг дэвшүүлэв.
[2] Хааныдааман хаалганы дэргэдэх хааны бүх үйлчлэгчид Хаманд хүндэтгэл үзүүлэн бөхийв. Учир нь хаан түүний тухайд тийн зарлигджээ. Харин Мордехаи бөхийсөн ч үгүй, хүндэтгэл ч үзүүлсэн ч үгүй.
[3] Тэгэхэдхааны дааман хаалганы дэргэд байдаг хааны үйлчлэгчид Мордехаид —Чи яагаад хааны зарлигийг зөрчинө вэ? гэв.
[4] Тэдтүүнд өдөр болгон хэлсэн ч Мордехаи тэднийг сонсдоггүй байв. Тиймээс тэд Мордехаин шалтгаан тэсэх эсэхийг харахаар Хаманд мэдүүлэв. Учир нь Мордехаи тэдэнд өөрийгөө иудей хүн хэмээн хэлжээ.
[5] Мордехаигөөрт нь бөхийх ч үгүй, хүндэтгэл үзүүлэх ч үгүй байгааг үзээд Хаман уур хилэнгээр дүүрэв.
[6] Гэвчтэр Мордехаид ганцааранд нь халдахыг үл тоомсорлов. Учир нь тэд түүнд Мордехаин ард түмэн нь хэн болохыг хэлсэн учир Хаман Ахашверошийн бүх хаант улсаар тархсан Мордехаин ард түмэн, бүх иудейчүүдийг устгахаар санаархав.
[7] Хаан Ахашверошийн арван хоёр дахь жилд Нисан сар буюу нэгдүгээр сард Хаманы өмнө өдрөөс өдөрт, сараас сард Адар буюу арван хоёрдугаар сарыг хүртэл пур хэмээх шавгыг орхин шодов.
[8] Тэгээдхаан Ахашверошт Хаман ийн хэлэв. —Таны хаанчлалын бүх мужуудын ард түмнүүдийн дунд тарж сарнисан нэгэн ард түмэн байна. Тэдний хууль нь бусад ард түмнүүдийн хуулиудаас өөр бөгөөд тэд хааны хуулиудыг сахьдаггүй юм. Тиймээс тэднийг байлгах нь хаанд тустай бус болой.
[9] Хэрэвхаан үүнийг таалбал, тэднийг устгах зарлиг гаргатугай. Тэгээд би арван мянган мөнгөн талантыг хааны санд оруулахын тулд хааны ажлыг хэрэгжүүлэгчдийн гарт тушаана гэв.
[10] Тэгэхэдхаан гараасаа өөрийн тамгат бөгжөө авч иудейчүүдийн дайсан агаг хүн, Хаммедатагийн хүү Хаманд өгөв.
[11] Мөнхаан Хаманд —Мөнгө чинийх, тэр хүмүүс ч мөн адил. Чи тэдний тухайд тааллаараа болох болтугай гэв.
[12] Тэгээдхааны гүүш нар нэгдүгээр сарын арван гурав дахь өдөр дуудагдан Хаманы тушаасныг хааны ноёд, муж бүрийн захирагчдад, ард түмэн бүрийн ноён нарт муж бүрд өөр өөрсдийнх нь бичгээр, ард түмэн бүрд өөрсдийнх нь хэлээр хаан Ахашверошийн нэрээр бичи
[13] Адарсар буюу арван хоёрдугаар сарын арван гурав дахь өдөр нэг өдрийн дотор эмэгтэйчүүд болон хүүхдүүд, хөгшин залуу бүх иудейчүүдийг хүйс тэмтэрч, алж устгахын тулд болон тэдний эд хөрөнгийг олзлон авахын тулд хааны бүх мужуудад зарлагуудаар захида
[14] Мужбүрд хуульчлан гаргах зарлигийн хуулбарыг энэ өдрийн төлөө бэлэн байлгахын тулд бүх ард түмэнд нийтлэв.
[15] НийслэлСусад зарлиг гарч байх хооронд хааны тушаалаар дайчлагдсан зарлагууд гарч явцгаав. Мөн хаан болон Хаман уухаар сууцгаах үед Суса хот үймэн сандарч байв.