Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:28

[1] Мордехаи болсон бүх зүйлсийг мэдээд, хувцсаа уран, үнс болон таар углаж, хотын дунд гарч чанга дуугаар гашуунаар уйлав.

[2] Тэрээрхааны дааман хаалга хүртэл явав. Учир нь таар угласан хэн ч хааны дааман хаалгаар орох ёсгүй байв.

[3] Хаанытушаал болон зарлиг хүрсэн муж бүхэнд иудейчүүд мацаг барин, уйлалдан орилж ихэд гашуудан, үнс болон таар углав.

[4] Тэгтэл Естерийн шивэгчид болон тайганууд ирж түүнд хэлэхэд, хатан ихэд зовон шаналав. Тэгээд тэр Мордехаин таарыг тайлуулахын тулд түүнд өмсгөх хувцас илгээсэн ч Мордехаи тэдгээрийг авсангүй.

[5] ТэгэхэдЕстер өөрийг нь халамжлуулахаар хааны томилсон түүний тайгануудаас Хатахыг дуудан, энэ нь юу болоод яагаад ийм юм болов гэдгийг мэдүүлэхээр түүнийг Мордехаи дээр оч гэж тушаав.

[6] ТэгээдХатах хааны дааман хаалганы өмнөх хотын талбай уруу Мордехаи дээр очив.

[7] Мордехаиөөрт нь тохиолдсон бүхнийг болон Хаман иудейчүүдийг устгасны төлөө хааны сан хөмрөгт төлөхөөр амласан мөнгөний яг нарийн тоог түүнд хэлэв.

[8] Мордехаимөн түүнд тэднийг устгахын тулд Сусад гаргасан зарлигийн эх бичгийн хуулбарыг Естерд үзүүлж түүнд мэдэгдэхийн тулд өгч, түүнийг хаан уруу орж ивээлийг нь гуйж өөрийн ард түмнийхээ төлөө гуйхыг тушаав.

[9] Тэгээд Хатах буцаж ирэн Мордехаин үгийг Естерд хэлэв.

[10] ТэгэхэдЕстер Хатахад хандаж, түүнийг Мордехаид ийн хариу хэлэхийг тушаав. —

[11] Дуудагдаагүй ямар ч эрэгтэй, эмэгтэй хүн хааны дотоод ордонд орсон бол амьд үлдэхгүй, хаан очирт алтан таягаа түүн уруу сунгаагүй л бол тэр нь үхэх ёстой гэсэн ганц хууль байдаг гэдгийг хааны бүх зарц нар болон хааны мужуудын ард түмэн мэднэ. Тэгээд

[12] ТэдЕстерийн үгийг Мордехаид хэлэв.

[13] Мордехаи Естерд ингэж хариул гэж тэдэнд хэлэв. —Хааны ордонд байгаа чи бүх иудейчүүдээс илүүгээр мултарч чадна гэж бүү сана.

[14] Учирнь хэрэв чи энэ үед чимээгүй байвал өөр газраас иудейчүүдийн аврал болоод тусламж бий болж, чи болон чиний эцгийн гэр сөнөнө. Чи үүн шиг ийм цагийн төлөө л хааны эрх дарханд хүрсэн ч юм бил үү хэн мэдэх вэ?

[15] ТэгэхэдЕстер Мордехаид ингэж хариул гэж тэдэнд хэлэв. —

[16] Явж, Сусад байгаа бүх иудейчүүдийг цуглуулж, миний төлөө мацаг барь! Шөнө ч, өдөр ч гурван хоногийн турш бүү ид, бүү уу. Би болон миний шивэгчид ч мөн ийм байдлаар мацаг барина. Энэ нь хуулийн дагуу биш ч би хаан дээр орно. Хэрэв би үхэх бол үхнэ.

[17] ТэгээдМордехаи явж Естерийн өөрт нь тушаасанчлан үйлдэв.

Естер — Chapters