[1] Ах дүү нар аа, цаг хугацаа болон үеийн талаар та нарт бичих щаардлагагүй.
[2] Учир нь Эзэний ѳдѳр нь щѳнийн хулгайч мэт ирэхийг та нар ѳѳрсдѳѳ сайн мэднэ.
[3] "Амар амгалан, аюулгүй байдал" гэж ярьж байхад нь жирэмсэн эмэгтэйд тѳрѳлтийн ѳвдѳлт адил тэдэн дээр сүйрэл гэнэт ирэхэд тэд зугтааж огт чадахгүй.
[4] Гэвч ах дүү нар аа, та нар харанхуйд байдаггүй учраас тэр ѳдѳр нь та нарыг хулгайч мэт бариад авахгүй.
[5] Учир нь та нар бүгд гэрлийн хѳвгүүд, ѳдрийн хѳвгүүд юм. Бид щѳнийнх ч , харанхуйнх ч бищ.
[6] Тиймээс бид бусдын адил унталгүй, харин сэргэг бѳгѳѳд эрүүл ухаантай байцгаая.
[7] Учир нь унтагсад щѳнѳ унтдаг, согтуурагчид щѳнѳ согтдог.
[8] Харин бид ѳдрийнх тул итгэл ба хайрын хуяг, авралын найдварын дуулга ѳмсѳн, эрүүл ухаантай байцгаая.
[9] Учир нь Бурхан биднийг уур хилэнд бус, харин бидний Эзэн Есүс Христээр аврал авахад зориулсан.
[10] Бид сэрүүн ч бай, унтсан ч бай, хамт амьд байхын тулд Тэр бидний ѳмнѳѳс үхсэн юм.
[11] Тиймээс та нар угаас үйлддэг щигээ нэг нэгнээ тайтгаруулж, нэг нэгнээ барьж байгуулагтун.
[12] Ах дүү нар аа, дунд чинь ажилладаг ба Эзэн дор та нарыг удирдаж, зааварладаг хүмүүсийг хүндэлж,
[13] ажлынх нь тѳлѳѳ та нар хайраар тэднийг ѳндрѳѳр үнэлэхийг хүсэж байна. Ѳѳр хоорондоо эв найртай бай.
[14] Ах дүү нар аа, зүгээр суугсдад зааварлаж, хулчгаруудыг зоригжуулж, доройд нь тусалж, бүгдэд тэвчээртэй хандахыг та нараас гуйж байна.
[15] Хэн ч хэн нэгний ёр мууг муугаар хариулахгүй байхад анхаар. Харин үргэлж бие биендээ болон бүгдийн тѳлѳѳ сайн руу тэмүүл.
[16] Үргэлж баяртай бай.
[17] Тасралтгүй залбир.
[18] Бүх зүйлд талархалаа ѳргѳ. Учир нь энэ бол та нарын тѳлѳѳх Христ Есүс дэх Бурханы хүсэл мѳн.
[19] Сүнсийг бүү бѳхѳѳ.
[20] Эщ үзүүлгийг бүү басамжил.
[21] Харин бүхнийг щалга, сайнаас зуур.
[22] Ёр муугийн алив хэлбэрийг цээрлэ.
[23] Амар амгалангийн Бурхан Ѳѳрѳѳ та нарыг бүрэн ариусгаг. Сүнс, сэтгэл, бие тань бүхлээрээ бидний Эзэн Есүс Христийг ирэхэд гэм зэмгүй хэвээр байг.
[24] Та нарыг Дуудагч нь итгэмжит бѳгѳѳд Тэр мѳн үүнийг биелүүлэх болно.
[25] Ах дүү нар аа, бидний тѳлѳѳ ч залбир.
[26] Бүх ах дүү нарт ариун үнсэлтээр мэндчилээрэй.
[27] Энэ захидлыг бүх ах дүү нарт унщиж ѳгѳхийг би та нараас Эзэнээр гуйж байна.
[28] Эзэн Есүс Христийн маань нигүүлсэл та нартай хамт байх болтугай.