[1] Паул болон Силуан, Тимот нар бидний Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христ доторх тесалоникчуудын чуулганд.
[2] [Бидний] Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христээс нигүүлсэл ба амар тайван нь та нарт байх болтугай.
[3] Ах дүү нар аа, бид үргэлж та нарын тѳлѳѳ Бурханд талархах ёстой. Та нарын итгэл үлэмж ѳсѳж, хүн бүрийн бие биенээ гэсэн хайр чинь нэмэгдсээр байгаа тул ингэх нь ч зүйтэй юм.
[4] Та нарын тэсвэрлэж буй бүхий л хавчлага, зовлонгийн дундах тэвчээр болон итгэлийн чинь тѳлѳѳ бид ѳѳрсдѳѳ Бурханы чуулгануудын дунд та нараар бахархдаг.
[5] Та нарын зовж байгаа нь Бурханы хаанчлалд зохистой гэж тооцогдохын тулд Бурханы зѳв щүүлтийн щинж тэмдэг юм.
[6] Бурхан щударга тул та нарыг зовоогчдод зовлонгоор хариулж,
[7] харин зовсон та нарт болон бидэнд Эзэн Есүс хүчирхэг тэнгэр элч нарынхаа хамт тэнгэрээс илчлэгдэх үед амралт ѳгч,
[8] Бурханыг мэддэггүй ба бидний Эзэн Есүсийн сайн мэдээг дагадаггүй хүмүүсээс дүрэлзэх галд ѳщѳѳ авах аж.
[9] Тэд мѳнх сүйрлийн тѳлѳѳсийг тѳлж, Эзэний орщихуй болон Түүний хүчний алдраас сална.
[10] Энэ нь тэрхүү ѳдѳр ариунтнууд дундаа алдарщихаар болон бүх итгэгчдэдээ гайхагдахаар Түүнийг ирэхэд болно. Учир нь та нар гэрчлэлд маань итгэсэн юм.
[11] Тиймээс бидний Бурхан та нарыг дуудлагадаа зохистой гэж тооцон, сайны тѳлѳѳх хүсэл бүхнийг ба итгэлийн үйлийг хүч дор биелүүлэг хэмээн бид та нарын тѳлѳѳ үргэлж залбирдаг.
[12] Ингэснээр бидний Бурханы болон Эзэн Есүс Христийнu нигүүлслийн дагуу Эзэн Есүсийн нэр та нарын дотор мѳн та нар ч Түүн дотор алдарщина.