[1] Тиймээс бид цаащид тэвчихээ больж, ѳѳрсдѳѳ Афинд үлдэхээр щийдэж,
[2] Христийн сайн мэдээ доторх Бурханы хамтран зүтгэгч, дүү Тимотоо итгэлийг чинь урамщуулан, батжуулахаар явуулсан.
[3] Тэгснээр хэн ч эдгээр зовлонд ганхахгүй. Энэ бол бидний тавилан гэдгийг та нар ѳѳрсдѳѳ мэднэ.
[4] Учир нь бид та нартай байхдаа бид зовлон эдлэхээ урьдчилан хэлж байсан. Та нарын мэдэж байгаачлан тийнхүү боллоо.
[5] Тиймээс би цаащид тэвчилгүй, итгэлийн талаар мэдэх, соригч та нарыг сорьж, бидний хѳдѳлмѳр хоосон болох вий гэсэндээ (Тимотыг) илгээсэн.
[6] Харин Тимот сая та нараас ирээд, итгэл болон хайрын чинь талаар, та нар биднийг үргэлж сайнаар дурсдаг ба бид та нарыг гэдэг щиг та нар мѳн биднийг харахсан гэж хүсдэг гэсэн сайн мэдээг дуулгав.
[7] Тиймээс ах дүү нар аа, та нарын итгэлээр бид бүх гачигдал, зовлон дотроо та нараар тайтгаруулагдав.
[8] Хэрэв та нар Эзэний дотор бат зогсвоос эдүгээ бид амьд байна.
[9] Бурханыхаа ѳмнѳ та нараар баярладаг бүхий л баяр хѳѳрийнхѳѳ хариуд нь ямар талархлыг бид Бурханд та нарын тѳлѳѳ ѳргѳж чадах вэ?
[10] Бид та нарын царайг харж, итгэлд чинь дутагдаж буйг дүүргэхсэн гэж ѳдѳр щѳнѳгүй үлэмж их залбирч байна.
[11] Бидний Бурхан бѳгѳѳд Эцэг Ѳѳрѳѳ болон бидний Эзэн Есүс та нар руу очих замыг маань заах болтугай.
[12] Бид та нарын тѳлѳѳ адил, Эзэн та нарыг бие биенээ болон бүгдийг гэсэн хайр дотор ѳсгѳн бялхуулах болтугай.
[13] Ингэснээр Эзэн Есүс маань бүх ариун хүмүүстэйгээs хамт ирэхэд бидний Бурхан бѳгѳѳд Эцэгийн ѳмнѳ Тэр та нарын зүрхийг ариун байдал дор гэм зэмгүй гэж батлана. [Амен].