[1] Паул болон Силуан, Тимот нар Эцэг Бурхан ба Эзэн Есүс Христ доторх тесалоникчуудын чуулганд. Нигүүлсэл ба амар амгалан нь та нарт байх болтугай.
[2] Бид та бүгдийн тѳлѳѳ Бурханд үргэлж талархахдээ та нарыг залбиралдаа тасралтгүй дурсан,
[3] Бурхан ба Эцэгийнхээ ѳмнѳ та нарын итгэлийн үйл, хайрын хѳдѳлмѳр хийгээд Эзэн Есүс Христ дэх найдварын туущтайг чинь байнга санадаг.
[4] Бурханаар хайрлагдсан ах дүү нар аа, та нарын сонгогдсоныг бид мэднэ.
[5] Учир нь бидний сайн мэдээ та нарт зѳвхѳн үгээр бус, мѳн хүч ба Ариун Сүнс дор бүрэн баталгаагаар очсон. Тэрчлэн бид та нарын тѳлѳѳ дунд чинь ямар байсныг та нар мэднэ.
[6] Та нар үлэмж зовлон дор Ариун Сүнсний баяр хѳѳртэйгѳѳр үгийг хүлээж аван биднийг болон Эзэнийг дуурайгчид болсон.
[7] Ингэж та нар Македони болон Ахай дахь бүх итгэгчдэд үлгэр дуурайл болов.
[8] Учир нь Эзэний үг та нараас зѳвхѳн Македони болон Ахайд ч сонсогдсон тѳдийгүй Бурхан дахь итгэл чинь хаа сайгүй тарсан билээ. Тиймд ямар нэгэн юм ярих хэрэг бидэнд алга.
[9] Учир нь тэд ѳѳрсдѳѳ бид хэрхэн та нарын дунд очсон болон амьд бѳгѳѳд үнэн Бурханд үйлчлэхийн тулд та нар хэрхэн щүтээнүүдээсээ Бурхан руу эргэж,
[10] Түүний үхэгсдээс амилуулсан Есүс, ирэх уур хилэнгээс биднийг гэтэлгэх Хүү нь тэнгэрээс ирэхийг хүлээж буй тухай мэдүүлэв.