Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:30

[1] Эцэст нь, ах дүү нар аа, та нар хэрхэн явах, Бур­ханд таа­лаг­дах, та­лаар бид­нээс сурсанч­лан, та нар үнэхээр тийн яв­дагч­лан, улам илүү бо­лоорой гэж бид Эзэн Есүс до­тор гуйн ят­гаж бай­на.

[2] Учир нь бид Эзэн Есү­сээр та нарт ямар ту­щаа­лууд ѳгс­нийг та нар мэд­нэ.

[3] Бур­ха­ны хү­сэл нь та на­рын ариусгал бѳ­гѳѳд тэр нь юу гэ­вэл, та нар са­дар са­муу­ныг цээрлэж,

[4] хүн бүр ариусгал хий­гээд хүн­дэт­гэл до­р ѳѳ­рийн биеэ хэр­хэн хянахааt мэ­дэж,

[5] Бур­ха­ныг мэд­дэг­гүй харь үн­дэс­тэн мэт та­чаан­гуй хү­сэл до­р бус,

[6] мѳн хэн ч үү­нийг зѳр­чиж, энэ хэ­рэгт ах дүү­гээ мэ­хэлж бо­лох­гүй. Би та нарт урьд нь хэлж, чу­халч­лан ан­хаа­руулж бай­санч­лан, энэ бүх­ний тѳ­лѳѳ ѳщѳѳ авагч нь Эзэн юм.

[7] Учир нь Бур­хан бид­нийг цэ­вэр бус руу бищ, ха­рин ариус­алд дууд­сан би­лээ.

[8] Тиймд үү­нийг эсэр­гүүц­эгч нь хү­нийг бус, ха­рин та нарт Ариун Сүн­сээ ѳг­дѳг Бур­ха­ныг эсэр­гүү­цэж бай­на.

[9] Ха­рин ах дүү­сийн хай­рын талаар та нарт би­чих хэ­рэг­гүй аж. Учир нь та нар ѳѳрс­дѳѳ бие биеэ хайр­ла­хыг Бур­ха­наар заал­га­жээ.

[10] Үнэн­дээ та нар Ма­ке­до­ни да­яар бай­гаа бүх ах дүү на­раа хайрладаг. Ха­рин ах дүү нар аа, улам их бялхахыг та на­раас гуйя.

[11] Бид­ний ту­щаа­санч­лан, тѳв­щин амьд­ра­хыг хи­чээж, ѳѳрийн аж­илдаа ан­хаарч, [ѳѳ­рийн] га­раар ажил­ла­хыг эрхэмлэ.

[12] Ин­гэс­нээр та нар гад­нын хүнд зо­хис­той хан­дах бѳгѳѳд ямар ч юмаар ду­тах­гүй.

[13] Ах дүү нар аа, нойрс­огчдын та­лаар та на­р эс мэ­дэхийг бид хүсэх­гүй байна. Эс бѳгѳѳс та нар найд­вар­гүйчүүдийн адил га­щуу­дах вий.

[14] Учир нь бид Есүс үх­сэн бѳ­гѳѳд амил­санд ит­гэ­дэг бол Есүсээр нойрс­огсдыг Бур­хан Түү­ний хамт тийн­хүү авч­ирна.

[15] Бид үү­нийг Эзэ­ний үгээр та нарт хэлье. Эзэ­нийг ир­тэл амьд үлд­сэн бид нойрс­огчдын ѳм­нѳ орох­гүй.

[16] Учир нь Эзэн Ѳѳ­рѳѳ ту­щаа­лын уухай, тэр­гүүн тэн­гэр эл­чийн дуу ба Бур­ха­ны бү­рээнээр тэн­гэ­рээс бууж ир­нэ. Тэ­гээд Хрис­т до­тор үхэг­сэд эх­лээд ами­лна.

[17] Да­раа нь амьд үлд­сэн бид тэ­дэн­тэй хамт агаарт Эзэн­тэй уул­за­хаар үү­лэн дунд ѳр­гѳг­дѳж, тийн­хүү Эзэн­тэй үр­гэлж хамт байх бол­но.

[18] Тий­мээс эд­гээр үг­сээр бие биенэ­э тайвщ­руул.

1 Те­са­ло­ник — Chapters