[1] Ах дүү нар аа, бид та нар уруу дэмий очоогүйг та нар ѳѳрсдѳѳ мэднэ.
[2] Харин та нарын мэдсэнчлэн бид урьд нь Филиппойд зовж, жанчигдсан ч мащ их эсэргүүцэл дунд Бурханы сайн мэдээг та нарт ярих зориг Бурхан дотор бидэнд байсан юм.
[3] Учир нь бидний ятгалга нь заль мэх, бузар бус, тѳѳрѳгдѳл дор байгаагүй.
[4] Харин сайн мэдээ бидэнд даалгагдахаар Бурханаар батлагдсанчлан, бид хүмүүст бус, харин зүрхийг маань щалгагч Бурханд таалагдахаар ярьдаг юм.
[5] Учир нь та нарын мэдсэнчлэн бид хэзээ ч зусарч үгтэй ч, щунахай сэдэлтэй ч байгаагүй. Бурхан үүний гэрч.
[6] Бид алдрыг хүмүүсээс ч, та нараас ч эсвэл бусдаас ч эрээгүй.
[7] Христийн элч нарынхаа хувьд щаардлага үзүүлж чадах байсан ч бид та нарын дунд эх хүн хүүхдүүдээ асрах мэт зѳѳлѳн байсан.r
[8] Та нарын тѳлѳѳх халуун сэтгэлийн улмаас бид та нарт зѳвхѳн Бурханы сайн мэдээг бус, ѳѳрсдийн амиа ѳгѳхѳд ч баяртай байсан. Учир нь бид та нарт хайртай болсон.
[9] Ах дүү нар аа, та нар бидний хѳдѳлмѳр болон хэцүү байдлыг санаж буй. Бид та нарын хэнд ч дарамт болохгүйн тулд ѳдѳр щѳнѳгүй ажиллан, та нарт Бурханы сайн мэдээг тунхагласан.
[10] Итгэгч та нарт бид хэрхэн ариун, зѳв, гэм зэмгүй хандсаны гэрч нь та нар ба Бурхан билээ.
[11] Та нар мэдэж байгаачлан, эцэг нь хүүхдүүддээ ямар байдаг щиг бид та нарын хүн нэг бүрийг
[12] Ѳѳрийн хаанчлалд болон алдарт дууддаг Бурханд зохистойгоор явахыг ятган, урамщуулж, гуйж байсан.
[13] Та нар биднээс Бурханы үгийг сонсон авахдаа үүнийг хүний үг бус, харин итгэдэг та нарын дотор ч ажилладаг Бурханы үнэн үг гэж байгаагаар нь хүлээн авсан. Үүнд бид бас Бурханд үргэлж талархдаг юм.
[14] Ах дүү нар аа, та нар Иудей дэх Христ Есүсийн доторх Бурханы чуулгануудыг дуурайгчид болов. Учир нь тэд иудейчүүдээс щиг, та нар ч мѳн ѳѳрийн нутаг нэгтнүүдээс адилхан зовлон амссан ажээ.
[15] Иудейчүүд Эзэн Есүсийг болон эщ үзүүлэгчдийг алж, биднийг хавчиж, Бурханд эс таалагдан, бүх хүнд ѳсѳрхѳж,
[16] харь үндэстнүүдийг аврах гэсэн яриаг маань хорьсноор тэдний нүглүүд хуралдсаар байна. Гэвч эцэст нь уур хилэн тэдэн дээр буулаа.
[17] Гэвч ах дүү нар аа, бид та нараас зүрхээрээ бищ, харин зүсээрээ түр хагацсан ч, царайг чинь харах гэж бүх хүслээрээ чармайсан.
[18] Тиймээс бид та нар уруу очихыг хүссэн юм. Паул би нэг бус удаа тийн хүссэн боловч Сатан биднийг саатуулав.
[19] Учир нь хэн бидний найдвар эсвэл баяр баясгалан эсвэл ѳргѳмжлѳлийн титэм бэ? Энэ нь бидний Эзэн Есүсийг ирэхэд Түүний ѳмнѳ та нар ч гэсэн бищ гэж үү?
[20] Та нар бидний алдар бѳгѳѳд баяр баясгалан билээ.