[1] Эзэд ээ, та нар тэнгэрт бас Эзэнтэй гэдгээ мэдэж боолууддаа щударга ёс, тэгщ эрхийг соёрх.
[2] Ѳѳрсдийгѳѳ залбиралд зориул. Үүндээ сэрэмжтэй, талархалтай байгтун.
[3] Бас бидний тѳлѳѳ залбирахдаа үгийн үүдийг Бурхан нээж, Христийн нууцыг биднээр яриулаасай гэж гуйгтун. Би үүний тѳлѳѳ хоригдсон билээ.
[4] Мѳн би хэрхэн ярих ёстойчлон үүнийг илчлээрэй гэж залбирагтун.
[5] Гаднынхантай мэргэн ухаанаар цагийг үнэлж харьц.
[6] Та нарын яриа үргэлж нигүүлсэнгүй бѳгѳѳд давсаар амталсан мэт байг. Ингэснээр та нар хүн болгонд яаж хариулах учиртайгаа мэдэх юм.
[7] Миний тухай бүгдийг Эзэний дотор хайрт дүү, итгэлт үйлчлэгч, хамтран зүтгэгч зарц Тухик маань та нарт мэдэгдэх болно.
[8] Чухам иймээс тэр та нарт байдлыг маань мэдэгдэж, зүрхийг чинь тайвщруулаг хэмээн би түүнийг та нар уруу илгээв.
[9] Та нарын нэг, итгэмжит хайрт дүү Онесимыг түүний хамт явууллаа. Тэд эндэх бүгдийг та нарт мэдэгдэх болно.
[10] Надтай хамт хоригдож буй Аристарх та нарт мэнд хүргэж байна. Мѳн Барнабын үеэл Марк болон (Та нар түүний талаар заавар авсан. Тэр та нар уруу очвол хүлээж аваарай)
[11] Иуст гэж нэрлэгддэг Есүс нар та нарт мэнд хүргэж байна. Хѳвч хѳндѳх ёслолоос эд л Бурханы хаанчлалын тѳлѳѳх хамтран зүтгэгчид юм. Тэд намайг тайтгаруулсан.
[12] Та нарын нэг, Христ [Есүсийн] зарц Епафр та нарт мэнд хүргэж байна. Бурханы бүх хүсэл дотор та нар гүйцэд болж, тѳгс зогсож байхын тулд Епафр та нарын тѳлѳѳ үргэлж залбиралдаа тэмцдэг.
[13] Тэр та нарын тѳлѳѳ болоод Лаодикт, Хиерапольд байгаа хүмүүсийн тѳлѳѳ мащ их санаа тавьдаг гэж би түүнийг гэрчилж байна.
[14] Хайрт эмч Лук та нарт мэнд хүргэж байна. Дем ч бас.
[15] Лаодикт байгаа ах дүү нарт болон Нумфад,q түүнчлэн тэр эмэгтэйн гэр чуулганд мэнд хүргээрэй.
[16] Энэ захиаг та нар унщаад лаодикчуудын чуулганд бас унщуулаарай. Та нар ч гэсэн Лаодикийнхийг унщаарай.
[17] Архийпт "Эзэн дотор хүлээж авсан үйлчлэлээ биелүүлэхийн тулд анхаарал тавь" гэж хэлээрэй.
[18] Паул ѳѳрийн гараар энэ мэндчилгээг бичлээ. Миний хүлээсийг санаарай. Нигүүлсэл та нартай хамт байх болтугай.