[1] Тиймээс би та нарын ахлагч, Христийн зовлонгийн гэрч болон илчлэгдэх алдрыг хуваалцагчийнхаа хувьд та нарын дундах ахлагчдыг ятгаж байна.
[2] Та нарын дунд байгаа Бурханы хонин сүргийг хариул. Албадлагаар бус, харин сайн дураараа, Бурханы хүслийн дагуу харгалзан, хомхой ащгийн тѳлѳѳ бус, харин хичээл зүтгэлээр,
[3] ѳѳрсдѳд чинь даалгасан хүмүүсийг ноёлох бус, харин хонин сүрэгтээ үлгэр дуурайл бол.
[4] Тэгээд Ахлах Хоньчинг гарч ирэхэд та нар алдрын гандащгүй титмийг хүлээн авна.
[5] Залуус аа, та нар мѳн түүнчлэн ахлагчдадаа захирагд. Та бүгд бие биендээ даруу хандах байдлаар хувцасла. Учир нь Бурхан бардмыг эсэргүүцдэг, харин дарууд нигүүлсэл ѳгдѳг.
[6] Иймд Бурханы хүчирхэг мутрын дор ѳѳрсдийгѳѳ даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг ѳргѳмжилнѳ.
[7] Тэр та нарт санаа тавьдаг учраас бүх зовнилоо Түүнд хая.
[8] Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай. Та нарын ѳрсѳлдѳгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг.
[9] Харин та нар бат итгэлээрээ түүнийг эсэргүүц. Дэлхийд буй ах дүү нар чинь адилхан зовлон эдэлж байгааг та нар мэднэ.
[10] Христ дотор та нарыг Ѳѳрийн мѳнх алдар уруу дуудсан, бүх нигүүлслийн Бурхан Ѳѳрѳѳ, түр зуур зовсны чинь дараа та нарыг тѳгс болгож, бататгаж, бэхжүүлэн байгуулах болно.
[11] Эрх мэдэл нь үеийн үед Түүнд байх болтугай. Амен.
[12] Энэ нь Бурханы жинхэнэ нигүүлсэл гэдгийг би та нарт гэрчилж, сургамжлан бидний итгэмжит ах дүү болох (би тэгж үздэг) Силуанаар дамжуулан товчхон бичлээ. Энэ нигүүлсэлд бат зогс.
[13] Та нартай хамт сонгогдсон Вавилонe дахь чуулган болоод мѳн миний хүү Марк та нартай мэндчилж байна.
[14] Хайрын үнсэлтээр бие биентэйгээ мэндчилэгтүн. Христ доторх та бүгдэд амар амгалан нь байх болтугай.