[1] Иймээс Христ нэгэнтээ махан биеэрээ зовсон тул та нар ч гэсэн ижил санаагаар ѳѳрсдийгѳѳ зэвсэглэ. Учир нь махан биеэрээ зовсон нь нүглийг дуусгасан.
[2] Энэ нь биеэр амьдрах үлдсэн хугацаандаа цаащид хүний хүсэл тачаалын тѳлѳѳ бус, харин Бурханы хүслийн тѳлѳѳ амьдрахын тулд юм.
[3] Учир нь ѳнгѳрсѳн хугацаанд та нар завхайрал, тачаал, архидалт, утга учиргүй найрлан цэнгэх болон ёс бусын щүтээнд мѳргѳх явдлыг мѳщгѳн, харь үндэстнүүдийн хүслийг гүйцэлдүүлж байсан чинь хангалттай.
[4] Энэ бүхэнд тэд та нарыг самуурлын урсгалд нь нийлээгүйд гайхщирч, муу хэлдэг.
[5] Гэвч тэд амьд ба үхэгсдийг щүүхэд бэлэн байгч Түүнд тайлагнах болно.
[6] Учир нь энэ зорилгын үүднээс сайн мэдээ үхэгсдэд ч хүртэл тунхаглагдсан. Ингэснээр тэд махан биеэрээ хүмүүсийн адил щүүгдсэн боловч, Бурханы хүслийн дагуу сүнс дотор амьд байх юм.
[7] Бүх юмсын тѳгсгѳл ойр ирчихээд байна. Тиймээс бодлоготой, залбиралдаа эрүүл байгтун.
[8] Юуны ѳмнѳ, бие биенээ байнга хайрла. Учир нь хайр бол тоо томщгүй нүглийг халхалдаг.
[9] Гомдоллохгүйгээр бие биендээ зочломтгой бай.
[10] Хүн бүр хүлээн авсан бэлгээрээ бие биендээ Бурханы олон тѳрлийн нигүүлслийн сайн нярвууд щиг үйлчил.
[11] Ярьдаг нь Бурханы зѳнгѳѳр яриг. Үйлчилдэг нь Бурханаас тэтгэгддэг хүчээр үйлдэг. Тэгээд бүх зүйлд Есүс Христээр дамжин Бурхан алдарщуулагдах юм. Есүс Христэд алдар ба эрх мэдэл нь үеийн үед байх болтугай. Амен.
[12] Хайртай хүмүүс минь, та нарыг сорихын тулд дунд чинь ирдэг галт сорилтод ямар нэгэн хачирхалтай юм та нарт тохиолдсон мэт бүү гайх.
[13] Харин Христийн зовлонг хуваалцдагтаа баярла. Ингэснээр мѳн Түүний алдар илчлэгдэхэд та нар хѳѳрѳн баярлах юм.
[14] Та нар Христийн нэрээс болж зүхэгдвээс ерѳѳлтэй. Учир нь алдрын ба Бурханы Сүнс та нарын дээр орщдог.
[15] Та нараас хэн нь ч алуурчин, эсвэл хулгайч, эсвэл ёрыг үйлдэгч, эсвэл бусдын хэрэгт хощуу дүрдэг нэгэн мэт бүү зовог.
[16] Хэрэв Христийнх гэдгээсээ болж зовдог бол бүү ич. Харин энэхүү нэрээрээ Бурханыг алдарщуул.
[17] Учир нь щүүлт Бурханы гэр бүлээс эхлэх цаг нь болжээ. Хэрэв энэ нь биднээс эхэлбэл Бурханы сайн мэдээнд дуулгаваргүйчүүдийн тѳгсгѳл юу болох вэ?
[18] Зѳвт нь арай гэж аврагдах юм бол, бурхангүй болон нүгэлтэн яах болж байна?
[19] Тиймээс Бурханы хүслийн дагуу зовогсод зѳвийг үйлдэхдээ итгэмжит Бүтээгчид амиа даатгаг.