Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:15

[1] Есүс Хрис­тийн боол бѳ­гѳѳд элч Си­мон Пет­р, бид­ний Бур­хан ба Ав­рагч бо­лох Есүс Хрис­тийн зѳвт байд­лаар бид­нийх­тэй ижил үнэ­тэй ит­гэ­лийг хү­лээн ав­сан хү­мүүст илгээв.

[2] Бур­хан бо­лон бид­ний Эзэн Есү­сийг мэдсэнээр та нарт ни­гүүл­сэл ба амар ам­га­лан улам ар­вижиг.

[3] Ал­дар ба да­вуу ча­на­раа­рааf бид­нийг дууд­сан Түү­ний жин­хэ­нэ мэд­лэ­гээр дам­жин бур­хан­лаг хүч нь би­дэнд амь бо­лоод сүсэглэлд ха­маа­тай бүх­нийг соёрх­сон.

[4] Үүгээр Тэр би­дэнд үнэ­тэй бѳ­гѳѳд гай­хам­щигт ам­лал­туу­даа соёрх­сон. Ин­гэс­нээр та нар энэ дэл­хийд та­чаа­лаар байх ялз­ра­лаас ан­ги­жирс­наар бур­хан­лаг мѳн ча­на­рын ху­ваал­цагч бо­лох юм.

[5] Яг энэ­хүү щалт­гаа­ны ул­маас та нар бү­хий л хи­чээл зүт­гэ­лээр, ит­гэл дээ­рээ сайн чанарыг, сайн чанар дээ­рээ мэд­лэ­гийг,

[6] мэд­лэг дээ­рээ ѳѳ­рий­гѳѳ за­хи­рахуй, ѳѳ­рий­гѳѳ за­хи­рахуй дээ­рээ тэв­чээ­рийг, тэв­чээр дээ­рээ ­сүсэглэлийг,

[7] сүсэглэл дээ­рээ ах дүү­сэг энэр­лийг, ах дүү­сэг энэ­рэл дээ­рээ хай­рыг хам­тат­га.

[8] Та нарт эд­гээр нь бай­гаад, нэ­мэгд­сээр бай­вал, энэ нь Эзэн Есүс Хрис­тийг маань мэдэхэд та на­рыг ащиггүй, үр жимсгүй байл­гах­гүй.

[9] Эд­гээрээр ду­тагд­даг нь урь­дын нүг­лээ­сээ цэ­вэрщ­сэ­нээ март­сан, со­хор, бо­ги­но бо­дол­той нэ­гэн юм.

[10] Тий­мээс ах дүү нар аа, дуудлага ба сонголтоо ба­тат­га­хын тулд бүр ч илүү хи­чээн­гүй бай. Учир нь та нар эд­гээ­рийг үйл­дэж л бай­вал хэ­зээ ч бүд­рэх­гүй.g

[11] Ингэснээр бид­ний Эзэн бѳ­гѳѳд Ав­рагч Есүс Хрис­тийн мѳнх хаанч­лал уруу хан­галттай орох ­болно.

[12] Тий­мээс хэ­дий­гээр та нар эд­гээр зүйл­сийг мэ­дэх бѳ­гѳѳд эдү­гээ ѳѳрс­дѳд чинь бай­гаа үнэнд ба­таж­сан бай­лаа ч гэ­сэн би та нарт эд­гээ­рийг ямагт сануулж байх бол­но.

[13] Би энэ­хүү асар до­тор байхдаа та на­рыг са­нуул­гаар сэ­рээ­хээ зѳв гэж үзэж бай­на.

[14] Ин­гэх­дээ бид­ний Эзэн Есүс Хрис­тийн на­дад то­дор­хой бол­го­сонч­лон, би удах­гүй ас­раа тай­чихаа мэ­дэж бай­на.

[15] На­майг од­со­ны да­раа та нар эд­гээр зүйл­ийг үргэлж са­нах чад­вар­тай бай­гаа­сай гэ­сэн­дээ би бас хи­чээх бол­но.

[16] Бид Эзэн Есүс Хрис­тийнхээ хүч ча­дал ба Түү­ний ирэх ту­хай та нарт мэ­дүү­лэх­дээ ухаал­гаар зо­хиогд­сон дом­гуу­дыг да­гаа­гүй, ха­рин бид Түү­ний сүр жавх­ланг нү­дээр гэрч­лэг­чид бай­сан.

[17] Учир нь Түү­нийг Эцэг Бур­ха­наас хүнд­лэл ба алд­рыг хү­лээн авах үед Сүр Жавх­лант Алд­араас "Энэ бол Ми­ний хайр­тай Хүү. Түүнд таа­лал минь ор­щдог" гэ­сэн дуу га­рав.

[18] Бид Түүн­тэй хамт ариун уу­лан дээр байх­даа тэн­гэ­рээс гар­сан энэ дууг сонс­сон би­лээ.

[19] Үүгээр бид илүү бат­тай эщ үзүүл­лэ­гийн үг­тэй. Үүр цайж, үү­рийн цол­мон зүр­хэнд чинь гийх хүр­тэл, ха­ран­хуй га­зар гэ­рэл­тэж буй дэн­лүүг ан­хаа­рах мэт та нар түүнд ан­хаа­рал та­вих­даа сайн бай­даг.

[20] Бичээсийн нэг ч эщ үзүүл­лэг ѳѳ­рийнх нь тайл­ба­раар ирээ­гүйг юу­ны тү­рүүнд мэ­дэг­түн.

[21] Учир нь нэг ч эщ үзүүл­лэг хэ­зээ ч хү­ний хүс­лээр гар­сан­гүй, ха­рин Ариун Сүн­сээр хѳ­дѳл­гѳгд­сѳн хү­мүүс Бур­ха­наас айлд­жээ.

2 Петр — Chapters