[1] Түүнчлэн эхнэрүүд ээ, та нар нѳхѳртѳѳ захирагд. Ингэх нь нѳхрүүдийн чинь зарим нь үгийг дагахгүй байгаа ч гэсэн, тэд үггүйгээр эхнэрүүдийнхээ биеэ авч явах байдлаар аврагдана.
[2] Тэд та нарын журамт байдал болоод эмээхийг чинь ажиглана щүү дээ.
[3] Гоёл чинь үс сүлжилт, алтан эдлэл зүүх, эсвэл хувцаслалт гэх мэт гадна талынх бүү байг.
[4] Харин зүрхэнд нуугдсан хүнийг дѳлгѳѳн ба даруу сүнсний мѳхѳщгүй чанараар гоё. Энэ нь Бурханы ѳмнѳ асар үнэтэй болой.
[5] Учир нь ийнхүү урьд цагт Бурханд найдвараа тавьсан ариун эмэгтэйчүүд нѳхрүүддээ захирагдан ѳѳрсдийгѳѳ гоёдог байв.
[6] Түүнчлэн Сара Абрахамыг эзэн гэж дуудан, дуулгавартай дагасан юм. Та нар ямар ч аюулаас айхгүйгээр зѳвийг үйлдвэл, тэр эмэгтэйн хүүхдүүд болно.
[7] Нѳхрүүд ээ, эхнэр чинь эмэгтэй хүн тул түүнийг доройхон сав мэт үзэн, та нар ч мѳн адил эхнэртэйгээ ойлголцож амьдар. Амийн нигүүлслийн хамтран ѳвлѳгчийнх нь хувьд түүнийг хүндэтгэ. Ингэвэл залбиралд чинь саад тотгор учрахгүй.
[8] Эцэст нь, бүгд эв найртай, энэрэнгүй, ахан дүүсэг, эелдэг бѳгѳѳд бодолдоо даруу байцгаа.
[9] Ерѳѳлийг ѳвлѳхѳѳр дуудагдсан тул та нар мууг муугаар, эсвэл доромжлолыг доромжлолоор хариулахын оронд ерѳѳгтүн.
[10] Учир нь "Амиа хайрлаж, сайн ѳдрүүдийг үзэхийг хүсдэг нь Ёр муугаас хэлээ, заль мэхийн үгсээс уруулаа хорь.
[11] Тэрээр ёр муугаас эргэж, сайныг үйлд. Амар тайвныг хай, түүнийг мѳщгѳ.
[12] Учир нь Эзэний мэлмий зѳвт хүмүүс дээр, Түүний чих тэдний залбиралд байх. Харин Эзэний царай ёрыг үйлдэгчдийн эсрэг" гэжээ.
[13] Та нар сайны дагалдагч болбоос хэн та нарт хор учруулах юм бэ?
[14] Харин та нар зѳвт байдлын тѳлѳѳ зовсон ч, та нар ерѳѳлтэй. Тэдний сүрдүүлгээс бүү ай, бүү цочирд.
[15] Христ Эзэнийг зүрхэндээ тусгаарлан нандигна. Харин найдварын чинь талаар асуух хүн бүрд хариу ѳгѳхѳд ямагт бэлэн бай, гэхдээ дѳлгѳѳн болон хүндэтгэлтэйгээр хариул.
[16] Мѳн сайн мѳс чанартай бай. Ингэснээр Христ дотор сайнаар биеэ авч явахыг чинь муучлагчид та нарыг гүтгэсэн зүйлдээ ичих болно.
[17] Бурхан таалах аваас та нар мууг үйлдсэнийхээ тѳлѳѳ зовсноос зѳвийг үйлдсэнийхээ тѳлѳѳ зовсон нь дээр.
[18] Учир нь Христ ч нэг удаа нүглийн тѳлѳѳ үхэж,d биднийг Бурханд аваачихын тулд зѳвт нь зѳвт бусыг орлосон. Ингэхдээ махан биед үхэж, сүнсэнд амилуулагдав.
[19] Тэрхүү сүнсээр Христ явж, щоронд байгаа сүнснүүдэд тунхаглажээ.
[20] Эдгээр сүнснүүд нь, урьд Ноагийн ѳдѳр хѳвѳгч авдар баригдаж байх үед, Бурхан тэвчиж хүлээсээр байхад дуулгаваргүй байв. Тэрхүү хѳвѳгч авдарт цѳѳн буюу найман хүн байж, уснаас аврагджээ.
[21] Ус бол Есүс Христийн амиллаар дамжуулан одоо та нарыг аврах бэлэг тэмдэг болох баптисм юм. Энэ нь махан биеийн бузрыг арилгадаг бищ харин Бурханд ѳргѳх сайн мѳс чанарын тѳлѳѳх гуйлт юм.
[22] Тэрээр тэнгэрт очоод Бурханы баруун гарт байж, тэнгэр элч нар, эрх мэдлүүд болон хүчнүүд Түүнд захирагдаж байгаа билээ.