Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:55

[1] Тий­мээс та нар бүх л ѳс хон­зон, заль мэх, хоёр нүүр, атаа жѳ­тѳѳ бо­лон гүт­гэ­лэг бүх­нийг хаяж,

[2] үгийн цэ­вэр сүүг нялх хүүх­дүүд адил хүсэн тэмүүл. Ин­гэс­нээр та нар үү­гээр ав­ралд хүртлээ ѳсѳх юм.

[3] Хэ­рэв та нар үнэ­хээр Эзэ­ний энэр­лийг амс­сан бол тэг.

[4] Эзэн уруу ир. Тэр бол хү­мүүст го­логд­сон бо­ловч, ха­рин Бур­ха­ны ѳм­нѳ сон­гогд­сон, үнэт, амьд чу­луу билээ.

[5] Иймд амьд чу­луу­ мэт болсон та нар ч Есүс Хрис­тээр дам­жуу­лан Бур­ханд таа­лам­жит, сүнс­лэг та­хи­луу­дыг ѳр­гѳх ариун та­хил­ч болохын тулд сүнс­лэг бай­щин бо­лон ба­риг­дагтун.

[6] Энэ нь Су­дарт "Ха­раг­тун. Би Сионд сон­гогд­сон, Бу­лан­гийн үнэт чу­лууг та­ви­на. Түүнд ит­гэгч хүн ич­гүүрт орох­гүй" хэ­мээсэн бай­даг.

[7] Тий­мээс ит­гэгч та на­рт энэ нь үнэт, ха­рин үл ит­гэгч­дэд "Ба­рил­гач­дын гол­сон чу­луу нь бу­лан­гийн чу­луу бо­лов"

[8] гээд "Бүд­рүү­лэх Чу­луу, тээг­лэх Хад бол­сон юм" гэ­жээ. Тэд үгэнд дуул­га­вар­гүй байд­гаас болж бү­дэр­дэг бѳ­гѳѳд энэ нь тэдэнд таарсан аж.

[9] Ха­рин та нар сон­гогд­сон уг­саа, хааны та­хилч, ариун үн­дэс­тэн, Бур­ха­ны эзэмщ­лийн ард тү­мэн юм. Ин­гэс­нээр ха­ран­хуй­гаас та на­рыг Ѳѳ­рийн гай­хам­щигт гэ­рэл уруу дууд­сан Түү­ний хүчирхэг үйлдлийг та нар тун­хаг­лах юм.

[10] Та нар урьд нь ард тү­мэн ч бищ бай­сан бо­ловч, одоо Бур­ха­ны ард тү­мэн бол­жээ. Та нар ѳр­щѳѳ­лийг хүр­тээ­гүй бай­сан бо­ловч одоо та нар ѳр­щѳѳ­лийг хүрт­сэн.

[11] Хайртууд аа, сэт­гэ­лийн чинь эс­рэг дайтдаг ма­хан биеийн хү­сэл та­чаа­луу­дыг цээр­лэ­хийг гадны болоод түр байгч та на­раас би гуйя.

[12] Харь үн­дэст­нүү­дийн дунд биеэ зѳв авч яв. Ин­гэс­нээр тэд та на­рыг ёр үйл­дэг­чид хэ­мээн гүт­гэвч, сайн үйл­сийг чинь ха­раад Түүнийг ирэх ѳдѳр Бур­ха­ныг ал­дар­щуу­лах бол­но.

[13] Эзэ­ний тѳ­лѳѳ ѳѳрс­дий­гѳѳ хү­ний бий болгосон али­ваа бүтцэд за­хи­руул. Эрх мэ­дэл бү­хий нэ­гэн бо­лох хаанд ч юмуу

[14] эс­вэл зѳвийг үйл­дэгч­дийг маг­таж, мууг үйл­дэгч­дийг щийт­гэ­хийн тулд түүний ил­гээ­сэн за­хи­рагч­дад за­хи­руул.

[15] Сай­ныг үйлд­сэ­нээ­рээ та нар мун­хаг хү­мүү­сийн мэд­лэг­гүй байд­лыг дуу­гүй бол­гох нь Бур­ха­ны хү­сэл юм.

[16] Чѳ­лѳѳт хүн мэт үйлд. Эрх чѳ­лѳѳ­гѳѳ ёрыг далд­лах хал­хавч бол­гон бүү ащиг­ла, ха­рин Бур­ха­ны зарц мэт үйлд.

[17] Бүх хү­нийг хүн­дэл. Ахан дүү­сийн ба­рилд­ла­гааг хайр­ла. Бур­ха­наас эмээ. Хаа­ныг хүн­дэл.

[18] Боол­ууд аа, бү­хий л хүнд­лэ­лээр зѳв­хѳн сайн, дѳл­гѳѳн тѳ­дий­гүй, бас хахир эзд­эдээ ч за­хи­рагд.

[19] Учир нь хүн щу­дар­га бу­саар зо­вох­доо Бур­ханд ханд­даг мѳс ча­на­раа­саа болж тэвч­вэл энэ нь нигүүсэл юм.

[20] Хэ­рэв та нар нү­гэл үйл­дэж цохиулаад тэвч­лээ ч, үүнд ямар гавъ­яа байх би­лээ? Ха­рин та нар зѳ­вийг үйл­дээд зо­вох­доо, үү­нийг хүл­цэн тэвч­вэл, энэ нь Бур­ха­ны нигүүлсэл юм.

[21] Учир нь та нар үүнд дуу­дагд­сан би­лээ. Яа­гаад гэ­вэл та на­рыг мѳ­рѳѳрѳѳ да­гуу­ла­хын тулд та нарт үл­гэр дуу­райл­ үл­дээн, Христ та на­рын тѳ­лѳѳ зов­лон эдэл­сэн.

[22] Тэр нү­гэл үйл­дээ­гүй, аманд нь заль мэх ол­доо­гүй.

[23] Тэр зү­хэг­дэж байх­даа, ха­риуд нь зү­хээ­гүй. Тэр зо­вон тар­чилж байх­даа за­нал­хий­лээ­гүй, ха­рин щу­дар­гаар щүү­дэг Нэ­гэнд Ѳѳ­рий­гѳѳ даат­га­саар бай­лаа.

[24] Бид­нийг нү­гэлд үхүүлж, зѳвт бай­далд амьд­руу­ла­хын тулд Тэр Ѳѳ­рѳѳ бид­ний нүг­лийг мо­дон дээр бие­дээ үүр­сэн. Учир нь та нар Түү­ний щар­хаар эд­гээгд­сэн би­лээ.

[25] Учир нь та нар хонь мэт тѳѳр­сѳѳр бай­сан бо­ловч эдү­гээ Хонь­чин буюу сэтгэлийнхээ Хар­гал­заг­чид бу­цаж ирэв.

1 Петр — Chapters