Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 2:48

[1] Есүс бол Христ мѳн гэ­дэгт ит­гэ­дэг бү­р Бур­ха­наар тѳ­рѳг­ч бо­лой. Тѳрүүлэгчийг хайр­ла­даг хэн бо­ловч Түү­гээр тѳ­рѳгчийг хайр­ла­даг.

[2] Бид Бур­ха­ныг хайр­лаж, ту­щаа­луу­дыг нь сахихдаа Бур­ха­ны хүүх­дүү­дийг хайр­ла­дгаа бид үү­гээр мэд­нэ.

[3] Бур­ха­ныг хайрлах нь Түү­ний ту­щаа­луу­дыг са­хих юм. Түү­ний ту­щаа­лууд хүнд да­рамт бищ би­лээ.

[4] Бур­ха­наар тѳр­сѳн бү­хэн ер­тѳн­цийг ял­даг. Ер­тѳн­цийг дийл­сэн ялалт нь бид­ний ит­гэл бо­лой.

[5] Есүс бол Бур­ха­ны Хүү гэж ит­гэ­дэг хү­нээс ѳѳр хэн ер­тѳн­цийг ялагч байх вэ?

[6] Энэ бол ус ба цу­саар ир­сэн нэ­гэн, Есүс Христ юм. Зѳв­хѳн усаар бищ, ха­рин ус ба цу­саар аж. Сүнс үнэн тул гэрч­лэгч нь Сүнс болой.

[7] Гэрч­лэгч нь гу­рав бѳ­гѳѳд

[8] Сүнс, ус бо­лон цус юм. Энэ гу­рав нь нэг бо­лой.

[9] Бид хү­ний гэрч­лэ­лийг хү­лээн ав­даг бол Бур­ха­ны гэрч­лэл илүү агуу юм. Энэ бол Хүү­гийн­хээ ту­хай гэр­чил­сэн Бур­ха­ны гэрч­лэл мѳн.

[10] Бур­ха­ны Хүүд ит­гэ­дэг нь дот­роо гэрч­лэл­тэй. Бур­ханд ит­гэ­дэг­гүй нь Түү­нийг ху­далч бол­гож бай­на. Учир нь Хүү­гийн­хээ ту­хай гэр­чил­сэн Бур­ха­ны гэрч­лэлд тэр ит­гэ­сэн­гүй.

[11] Гэрч­лэл нь энэ бай­на. Бур­хан би­дэнд мѳнх амь ѳг­сѳн бѳ­гѳѳд энэ­хүү амь Хүүд нь бай­на.

[12] Хүүтэй хүнд амь бий. Бур­ха­ны Хүү байх­гүй хүнд амь байхгүй.

[13] Та нар мѳнх амь­тай гэд­гээ мэ­дээ­сэй гэ­сэн­дээ би Бур­ха­ны Хүү­гийн нэрд ит­гэ­дэг та нарт үүнийг бичлээ.

[14] Бид Түү­ний хүс­лийн да­гуу юу ч гуй­сан, Тэр бид­нийг сонс­дог нь Түү­ний ѳм­нѳ би­дэнд бай­гаа ит­гэл зо­риг юм.

[15] Бид юу ч гуй­сан, Тэр бид­нийг сон­со­но гэд­гийг бид мэд­вэл, бид Түү­нээс гуйс­наа ав­сан бо­ло­хоо мэд­нэ.

[16] Хэн нэг нь үхэлд хүр­гэх­гүй нү­гэл үйл­дэж бай­гаа ах дүү­гээ хар­вал, зал­би­ран гуй. Тэг­вэл үхэлд хүр­гэх­гүй нү­гэл үйл­дэгс­дэд амийг Тэр ѳг­нѳ. Үхэлд хүр­гэх нү­гэл гэж бий. Үү­ний тѳ­лѳѳ зал­бир гэж би хэ­лэх­гүй.

[17] Бүх зѳвт бус бай­дал нь нү­гэл мѳн. Үхэлд хүр­гэх­гүй нү­гэл гэж бий.

[18] Бур­ха­наар тѳр­сѳн хэн бо­ловч нү­гэл үйлд­дэг­гүйг бид мэд­нэ. Ха­рин Бур­ха­наар тѳр­сѳн Тэ­рээр түү­нийг хам­гаал­даг бѳ­гѳѳд муу нэ­гэн түүнд хү­рэх­гүй.

[19] Бид Бур­ха­ных, ха­рин бүх ер­тѳнц нь ёрын нэг­ний дор байд­гийг мэд­нэ.

[20] Бур­ха­ны Хүү ирээд, би­дэнд үнэн Нэ­гэ­нийг мэ­дүү­лэ­хийн тулд ухаа­ныг ѳгс­нийг бид мэд­нэ. Бид тэр­хүү үнэн Нэ­гэн бо­лох Түү­ний Хүү Есүс Хрис­тийн до­тор бай­на. Тэр бол үнэн Бур­хан бѳ­гѳѳд мѳнх амь би­лээ.

[21] Бяц­хан хүүх­дүүд ээ, та нар щү­тээ­нүү­дээс ѳѳрс­дий­гѳѳ хам­гаа­лаг­тун.

1 Ио­хан — Chapters