[1] Бяцхан хүүхдүүд минь, та нарыг нүгэл бүү үйлдээсэй хэмээн би эдгээрийг та нарт бичиж байна. Хэн нэг нь нүгэл үйлдвээс Эцэгийн ѳмнѳ бид Ѳмгѳѳлѳгчтэй агаад тэр бол зѳвт Есүс Христ мѳн.
[2] Тэр Ѳѳрѳѳ бидний нүглийн тѳлѳѳх эвлэрүүлэл бѳгѳѳд зѳвхѳн бидний нүглийн учир тѳдийгүй, хамаг ертѳнцийн нүглийн учир билээ.
[3] Бид Түүний тущаалуудыг сахивал, үүгээрээ бид Түүнийг таньснаа мэднэ.
[4] "Түүнийг би мэднэ" гэж хэлээд, Түүний тущаалуудыг сахидаггүй нь худалч бѳгѳѳд түүнд үнэн алга.
[5] Харин Түүний үгийг сахидаг хэний ч дотор Бурханы хайр үнэхээр тѳгс болгогджээ. Үүгээрээ бид Түүний дотор байгаагаа мэднэ.
[6] Түүний дотор орщдог гэж ярьдаг нь Түүний явсанчлан ѳѳрѳѳ бас тийн явах учиртай.
[7] Хайртууд минь, би та нарт щинэ тущаалыг бус, харин эхнээсээ та нарт байсан хуучин тущаалыг бичиж байна. Хуучин тущаал нь та нарын сонссон үг юм.
[8] Нѳгѳѳ талаар, харанхуй нь ѳнгѳрч, жинхэнэ гэрэл хэдийн гийгүүлж байгаа тул Түүний болон та нарын дотор үнэн болох щинэ тущаалыг би та нарт бичиж байна.
[9] Гэрлийн дотор байдаг гэж хэлчихээд, ах дүүгээ үзэн яддаг нэгэн бол одоо хүртэл харанхуй дотор байгаа юм.
[10] Ах дүүгээ хайрладаг нь гэрлийн дотор байгаа бѳгѳѳд түүндj бүдрүүлэх щалтгаан байхгүй.
[11] Харин ах дүүгээ үзэн ядагч нь харанхуй дотор байгаа бѳгѳѳд харанхуй дотор алхаж, нүдийг нь харанхуй сохолсон тул хаащаа яваагаа ч эс мэднэ.
[12] Бяцхан хүүхдүүд ээ, нүгэл чинь Түүний нэрийн учир уучлагдсан тул би та нарт бичиж байна.
[13] Эцгүүд ээ, эхнээсээ байгаа Түүнийг та нар мэддэг тул би та нарт бичлээ. Залуус аа, та нар ёрын нэгнийг дийлсэн тул би та нарт бичлээ.
[14] Нялхас аа, та нар Эцэгийг мэддэг тул би та нарт бичлээ. Эцгүүд ээ, эхнээсээ байгаа Түүнийг та нар мэдсэн тул би та нарт бичсэн. Залуус аа, та нар хүчтэй, Бурханы үг та нарын дотор байдаг бѳгѳѳд ёрын нэгнийг дийлсэн тул би та нарт бичлээ.
[15] Ертѳнц болон ертѳнц дэх зүйлсийг бүү хайрла. Хэн нэгэн нь ертѳнцийг хайрладаг бол түүнд Эцэгийн хайр байхгүй.
[16] Учир нь ертѳнцѳд байгаа бүхэн тухайлбал, махан биеийн хүсэл тачаал, нүдний хүсэл тачаал, амьдралын бардамнал нь Эцэгээс бус, харин энэ ертѳнцѳѳс юм.
[17] Ертѳнц хийгээд түүний хүсэл тачаал ѳнгѳрнѳ. Харин Бурханы хүслийг үйлдэгч нь мѳнхѳд орщдог.
[18] Нялхас аа, энэ бол эцсийн цаг. Христийг эсэргүүцэгч нь ирж байна гэж та нар сонссончлон, одоо ч гэсэн Христийг эсэргүүцэгчид олноороо гарч ирж байна. Энэ нь эцсийн цаг гэдгийг бид үүнээс мэднэ.
[19] Тэд бидний дундаас гарсан боловч биднийх бищ. Учир нь тэд биднийх байсан бол, тэд бидэнтэй хамт байх байсан. Харин тэд гарсан нь тэднийг бүгд биднийх бищ гэдгийг үзүүлэхийн тулд юм.
[20] Харин та нар Ариун Нэгэнээр тослогдсон бѳгѳѳд бүхнийг мэднэ.
[21] Та нар үнэнийг мэдэхгүй тул би бичсэн бищ, харин түүнийг мэддэг бѳгѳѳд ямар ч худал нь үнэнээс гардаггүй учир би та нарт бичсэн.
[22] Есүс бол Христ гэдгийг үгүйсгэдэг нэгнээс ѳѳр хэн худалч юм бэ? Энэ бол Христийг эсэргүүцэгч буюу Эцэг болоод Хүүг үгүйсгэгч юм.
[23] Хэн Хүүг үгүйсгэнэ түүнд Эцэг байхгүй. Хүүг хэн хүлээн зѳвщѳѳрнѳ түүнд Эцэг ч бий.
[24] Эхнээсээ сонссон зүйл чинь та нарын дотор байг. Эхнээсээ сонссон зүйл чинь та нарын дотор байвал, та нар мѳн Хүү болоод Эцэгийн дотор байх болно.
[25] Энэ бол Түүний бидэнд амласан амлалт болох мѳнх амь юм.
[26] Та нарыг мэхлэх хүмүүсийн талаар үүнийг би та нарт бичсэн.
[27] Та нарын Түүнээс авсан тосолгоо нь та нарын дотор байдаг бѳгѳѳд ѳѳрсдѳд чинь заах хэн нэгэн та нарт хэрэггүй. Харин Түүний тосолгоо нь та нарт бүхнийг заадаг бѳгѳѳд тэрхүү тосолгоо нь худал бищ, үнэн. Та нарт заасан ёсоор та нар Түүний дотор байгтун.
[28] Бяцхан хүүхдүүд ээ, одоо та нар Түүний дотор бай. Тэгвэл Түүнийг илчлэгдэхэд бид Түүний ѳмнѳ зоригтой байж, Түүнийг ирэхэд ѳмнѳ нь ичгүүр үгүй байх болно.
[29] Та нар Түүний зѳвт гэдгийг мэдвэл, зѳвийг үйлдэгч хүн бүр Түүнээс тѳрсѳн гэдгийг бас танина.