Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:03

[1] Хайр­тууд минь, сүнс бол­гонд бүү ит­гэ. Ха­рин сүнснүүдийг Бур­ха­наас эсэ­хийг щал­га. Учир нь олон хуу­рамч эщ үзүү­лэг­ч дэл­хийд гар­ч ирсэн.

[2] Бур­ха­ны Сүн­сийг та нар үү­гээр мэд­нэ. Есүс Христ ма­хан биеэр ирс­нийг хү­лээн зѳв­щѳѳ­рѳгч сүнс бүр Бур­ха­наас бѳ­гѳѳд

[3] Есү­сийг хү­лээн зѳв­щѳѳр­дѳг­гүй сүнс бүр Бур­ха­наас бус. Энэ бол Хрис­тийг эсэр­гүү­цэг­чийнх бѳгѳѳд та нар түү­нийг ирж бай­на гэд­гийг сонс­сон ба тэр эдү­гээ дэл­хийд хэ­дий­н бай­на.

[4] Бяц­хан хүүх­дүүд ээ, та нар Бур­ха­ных бѳ­гѳѳд тэд­нийг дийл­сэн. Учир нь та на­рын до­тор бай­гаа Тэр бол дэл­хийд байгчаас аугаа.

[5] Тэд бол ер­тѳн­цийнх. Тий­мээс тэд ер­тѳн­цийнхийг ярь­даг, ер­тѳнц тэд­нийг сонс­дог.

[6] Бид бол Бур­ха­ных. Бур­ха­ныг мэд­дэг нь бид­нийг сонс­дог. Бур­ха­наас бус нь бид­нийг сонс­дог­гүй. Үү­гээр бид үнэ­ний сүнс ба мэх­лэ­лийн сүн­сийг танина.

[7] Хайр­тууд минь, бие биенээ хайр­лац­гаая. Учир нь хайр бол Бур­ха­наас ир­дэг. Хайр­ла­даг хүн бүр Бур­ха­наас тѳр­сѳн бѳ­гѳѳд Бур­ха­ныг таньдаг.

[8] Эс хайрлагч нь Бур­ха­ныг таньдаггүй. Учир нь Бур­хан бол хайр.

[9] Бур­хан цо­рын ганц Хүүгээ ер­тѳн­цѳд ил­гээ­сэн нь Түү­гээр дам­жуу­лан бид­нийг амьд байл­га­хын тулд юм. Үү­гээр Бур­ха­ны хайр би­дэнд илчлэгдсэн юм.

[10] Бид Бур­ха­ныг хайр­ла­сан бус, ха­рин Тэр бид­нийг хайр­лаж, бид­ний нүг­лийн улмаас Хүү­гээ эв­лэ­рүү­лэл бол­гон ил­гээ­сэнд л хайр бай­гаа юм.

[11] Хайр­тууд минь, Бур­хан бид­нийг ийн­хүү хайр­ла­сан бол бид ч бие биенээ хайр­лах учиртай.

[12] Хэн ч, хэ­зээ ч Бур­ха­ныг ха­раа­гүй. Хэ­рэв бид бие биеэ хайр­ла­вал, Бур­хан бид­ний до­тор байж, Түү­ний хайр бид­ний до­тор тѳгс бол­но.

[13] Тэр Сүн­снээсээ би­дэнд ѳг­сѳн учир бид Түү­ний до­тор, Тэр бид­ний до­тор буйг бид үү­гээр мэд­нэ.

[14] Эцэг нь Хүү­гээ ер­тѳн­цийн Ав­рагчаар ил­гээс­нийг бид үз­сэн бѳ­гѳѳд гэр­чилж бай­на.

[15] Есүс бол Бур­ха­ны Хүү гэж хү­лээн зѳв­щѳѳр­дѳг хэ­ний ч до­тор Бур­хан байж, тэр Бур­ха­ны до­тор бай­на.

[16] Бур­ха­н бид­нийг хайр­ла­даг хай­рыг бид мэ­дэж, ит­гэ­дэг. Бур­хан бол хайр мѳн. Хай­р дор байгч нь Бур­ха­ны до­тор байж, Бур­хан түү­ний до­тор бай­на.

[17] Үү­гээр щүүл­тийн ѳдѳр бид­нийг зо­риг­той байл­га­хын тулд хайр нь бид­ний дунд тѳгс бо­лов. Учир нь бид энэ ер­тѳн­цѳд Түүн щиг бай­даг.

[18] Хай­р дор ай­дас ү­гүй. Ха­рин тѳгс хайр нь айд­сыг хѳѳн зай­луул­на. Учир нь ай­даст ял бай­даг. Ай­даг нэ­гэн нь бол хай­р до­р тѳгс бол­гог­доо­гүй бай­на.

[19] Эх­лээд Тэр бид­нийг хайр­ла­сан тул бид хайр­ла­даг.

[20] Хэн нэ­гэн нь "Би Бур­ха­ныг хайр­ла­даг" гэж хэл­чи­хээд, ах дүү­гээ үзэн яд­даг бол тэр ху­далч. Учир нь харсаар атлаа ах дүү­гээ хайр­ла­даг­гүй нь, ха­раа­гүй Бур­ха­ныг хайр­лаж ча­дах­гүй щүү дээ.

[21] Бур­ха­ныг хайр­ла­даг нь ах дүү­гээ мѳн хайр­лах ёс­той. Бид энэ ту­щаа­лыг Түү­нээс ав­сан би­лээ.

1 Ио­хан — Chapters