[1] Эхнээсээ байсан бѳгѳѳд бидний сонсож, нүдээрээ үзэж, харж, гараараа барьж үзсэн амийн Үгийн тухай.
[2] Тэрхүү амь нь илчлэгдсэн, Эцэгтэй хамт байсан бѳгѳѳд бидэнд илчлэгдсэн мѳнх амийг бид үзсэн, мѳн та нарт гэрчилж, тунхаглаж байна.
[3] Бид үзсэн, сонссоноо та нарт мѳн тунхагласнаар та нар бас бидэнтэй нѳхѳрлѳх юм. Үнэхээр бид Эцэг ба Түүний Хүү Есүс Христтэй нѳхѳрлѳнѳ.
[4] Баяр баясгалангааi гүйцэд болгоё гэсэндээ бид үүнийг бичлээ.
[5] Бурхан бол гэрэл, Түүний дотор харанхуй огт үгүй гэдэг нь бидний Түүнээс сонссон мэдээ бѳгѳѳд та нарт тунхаглаж байна.
[6] Бид Бурхантай нѳхѳрлѳдѳг гэж яриад, харанхуйд алхваас бид худал хэлдэг, үнэнийг үйлддэггүй ажээ.
[7] Харин Тэр Ѳѳрѳѳ гэрлийн дотор байдагчлан бид гэрлийн дотор явбал, бид бие биентэйгээ нѳхѳрлѳж, Түүний Хүү Есүсийн цус биднийг бүх нүглээс цэвэрлэдэг ажээ.
[8] Бид нүгэлгүй гэж хэлбэл ѳѳрсдийгѳѳ мэхэлж байгаа бѳгѳѳд бидний дотор үнэн алга.
[9] Бид нүглээ хүлээн зѳвщѳѳрвѳл итгэмжит, зѳвт Тэрээр нүглийг маань уучилж, бүх л зѳвт бус байдлаас биднийг цэвэрлэнэ.
[10] Бид нүгэл үйлдээгүй гэж хэлбэл, бид Түүнийг худалч болгож байгаа хэрэг бѳгѳѳд бидэнд Түүний үг алга.