Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:14

[1] Бид Бур­ха­ны хүүх­дүүд гэж дуу­дуу­ла­хаар ямар их хай­рыг Эцэг би­дэнд соёрх­со­ныг ха­раач! Бид ч мѳн. Ий­мээс ер­тѳнц Түү­нийг таниагүй тул бид­нийг таньдаггүй.

[2] Хайр­тууд минь, бид одоо Бур­ха­ны хүүх­дүүд. Бид­ний ямар болох нь ха­раа­хан илчлэгдээгүй. Түү­нийг илчлэгдэхэд бид Түүн­тэй адил бол­но гэд­гийг мэд­нэ. Учир нь бид Түү­нийг бай­гаа­гаар нь ха­рах бол­но.

[3] Түүнд ийн­хүү най­даж бай­гаа бүхэн Түүний цэвэр лугаа адил ѳѳрийгѳѳ цэвэр­щүүл­дэг.

[4] Нү­гэл үйлд­дэг хүн бүр бас ёс бусыг үйлд­дэг. Нү­гэл бол ёс бус юм.

[5] Нүг­лийгk зай­луу­ла­хын тулд Тэр илчлэгдсэнийг та нар мэд­нэ. Түүнд ямар ч нү­гэл байх­гүй.

[6] Түү­ний до­тор байгч хэн ч нү­гэл үйлд­дэг­гүй. Нү­гэл үйлд­дэг хэн ч Түү­нийг үзээ­гүй, мэ­дээ­гүй.

[7] Бяц­хан хүүх­дүүд ээ, та на­рыг хэн ч бүү мэх­лэг. Зѳ­вийг үйл­дэгч нь Түү­ний зѳвт бай­гаач­лан зѳвт юм.

[8] Нү­гэл үйлд­дэг нь диа­во­лынх юм. Диа­вол эх­нээ­сээ нү­гэл үйлд­сэн. Диа­во­лын үйл­сийг уст­га­хын тулд Бур­ха­ны Хүү үүнд илчлэгджээ.

[9] Бур­ха­наас тѳ­рѳгч бүр нү­гэл эс үйлд­дэг. Учир нь Бур­ха­ны үр түү­н до­тор орщдог. Тэрээр Бур­ха­наас тѳр­сѳн тул нү­гэл үйл­дэж эс чад­на.

[10] Бур­ха­ны хүүх­дүүд ба диа­во­лын хүүх­дүүд үү­гээр илчлэгдэнэ. Зѳ­вийг үйлд­дэг­гүй нь ч, ах дүү­гээ хайр­ла­даг­гүй нь ч Бур­ха­ных бищ.

[11] Та на­рын эх­нээ­сээ сонс­сон мэ­дээ бол бид бие биенээ хайр­лах ёс­той нь би­лээ.

[12] Ёрын нэг­нийх бай­сан бѳ­гѳѳд дүү­гээ ал­сан Каин щиг бищ юм. Ямар щалт­гаа­наас тэр түү­нийг алав? Учир нь ѳѳ­рийнх нь үйлс ёрын, дүү­гийнх нь үйлс зѳвт бай­сан аж.

[13] Ах дүү нар аа, ертѳнц та на­рыг үзэн яд­вал бүү гайх.

[14] Бид ах дүү­сээ хайр­ла­даг уч­раас үх­лээс амь уруу щилж­сэ­нээ мэд­нэ. Үл хайр­лагч нь үх­эл до­тор бай­на.

[15] Ах дүү­гээ үзэн яд­даг бүхэн алуур­чин мѳн. Ямар ч алуурч­ны до­тор мѳнх амь бай­даг­гүйг та нар мэд­нэ.

[16] Бид­ний тѳ­лѳѳ Тэр Ѳѳ­рийн амиа ѳг­сѳн тул, үү­гээр бид хай­рыг мэд­нэ. Бид ч ах дүү­сийн­хээ тѳ­лѳѳ амиа ѳгѳх учиртай.

[17] Дэл­хийн эд хѳ­рѳн­гѳ­тэй нь ах дүү­гийнхээ га­чигд­лыг ха­раад түүнд тус­лах сэт­гэл үл гар­га­вал, түү­ний до­тор Бур­ха­ны хайр хэр­хэн байх би­лээ?

[18] Бяц­хан хүүх­дүүд ээ, бид үг хэ­лээр бус, ха­рин үйл ажил, үнэнээр хайр­лац­гаая.

[19] Үү­гээр бид үнэ­нийх бо­ло­хоо мэ­дэж, Түү­ний ѳм­нѳ зүр­хээ тайтгаруулах бол­но.

[20] Зүрх маань бид­нийг ял­лахад ч тэр. Учир нь Бур­хан бид­ний зүрх­нээс аугаа бѳ­гѳѳд бүхнийг мэд­дэг.

[21] Хайр­тууд минь, зүрх маань бид­нийг ял­лах­гүй бол бид Бур­ха­ны ѳм­нѳ зо­риг­той байж,

[22] гуй­сан бол­го­ноо Түү­нээс хү­лээн ав­на. Учир нь бид Түү­ний ту­щаа­луу­дыг сахиж, Түү­нд таа­ламж­тайг үйлд­дэг би­лээ.

[23] Бид Түү­ний Хүү Есүс Хрис­тийн нэрд ит­гэж, би­дэнд ту­щаа­сан ёсоор бие биенээ хайр­лах нь Түү­ний ту­щаал юм.

[24] Түү­ний ту­щаа­луу­дыг са­хигч нь Түү­ний до­тор байж, Тэр түү­ний до­тор бай­на. Бид­ний до­тор Тэр бай­гааг Түү­ний би­дэнд ѳг­сѳн Сүн­сээр бид мэд­дэг.

1 Ио­хан — Chapters