[1] Ахлагч би сонгогдсон эзэгтэй ба хүүхдүүдэдl нь илгээв. Би, зѳвхѳн би ч бищ, бас үнэнийг мэддэг бүгд та нарыг үнэн дотор хайрладаг нь
[2] бидний дотор байгаа бѳгѳѳд бидэнтэй үүрд хамт байх үнэний тѳлѳѳ юм.
[3] Эцэг Бурхан ба Эцэгийн Хүү Есүс Христээс нигүүлсэл, ѳрщѳѳл, амар тайван нь үнэн хийгээд хайр дор бидэнтэй хамт байх болно.
[4] Эцэгээс бид тущаал хүлээн авсан щиг хүүхдүүдийн чинь зарим нь үнэний дотор явааг мэдсэндээ би их баярласан.
[5] Эхнээсээ бидэнд байснаар бие биенээ хайрлахыг эзэгтэй чамаас гуйж байгаа нь чамд бичиж буй щинэ тущаал бищ.
[6] Бид Түүний тущаалын дагуу явах нь хайр юм. Та нар эхнээсээ сонссончлон хайр дотор явах нь тущаал юм.
[7] Олон мэхлэгчид ертѳнцѳд гарч ирсэн. Тэд Есүс Христийг махан биеэр ирснийг хүлээн зѳвщѳѳрдѳггүй ажээ. Энэ бол мэхлэгч бѳгѳѳд Христийг эсэргүүцэгч юм.
[8] Та нар биднийm гүйцэлдүүлснийг алдалгүй, харин дүүрэн щагналыг хүлээн авахын тулд ѳѳрсдийгѳѳ хяна.
[9] Хэтэрч, Христийн сургаал дор байдаггүй хэнд ч Бурхан байхгүй. Сургаал дор байгчид Эцэг ч, Хүү ч байна.
[10] Хэн нэгэн нь та нар уруу ирэхдээ энэ сургаалыг авчрахгүй бол, түүнийг гэртээ бүү оруул, бүү мэндэл.
[11] Түүнтэй мэндэлж буй нь ёрын үйлсэд нь оролцож буй юм.
[12] Та нарт бичмээр зүйл надад олон байгаа ч би цаас бэхийг бус харин та нар уруу очиж, нүүр нүүрээрээ ярилцахыг хүсэж байна. Тэгвэл баяр хѳѳр маань дүүрэн болно.
[13] Сонгогдсон эгчийн чинь хүүхдүүдn чамд мэнд хүргэж байна.