Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:16

[1] Хайр­тууд минь, эдү­гээ би хоёр дахь за­хид­лаа та нарт би­чиж бай­на. Тэд­гээ­рийн до­тор би са­нуул­гаар та на­рын чин сэт­гэ­лийн бо­дол са­нааг сэр­гээж бай­гаа нь

[2] ариун эщ үзүү­лэгч­дээр урь­даас хэ­лүүл­сэн үгс ба та­най элч на­раар уламж­лагд­сан Эзэн ба Ав­раг­чийн ту­щаа­лыг та нарт са­нуу­ла­хын тулд юм.

[3] Юу­ны ѳм­нѳ үү­нийг мэ­дэг­түн. Юу гэ­вээс тэр­хүү эц­сийн ѳд­рүү­дэд элэг­лэн доог­лог­чид хү­сэл та­чаа­лаа да­ган элэг­лэн доог­ло­соор ирэх бол­но.

[4] Мѳн тэд "Түү­ний ирэх ам­лалт нь хаа­на бай­на вэ? Эцэг ѳв­гѳ­дийг унт­санаас хойщ бүх юмс бү­тээ­лийн эх­нээс бай­сан щи­гээ хэ­вээ­рээ бай­на щүү дээ" хэ­мээ­нэ.

[5] Бур­ха­ны үгээр тэн­гэр нь ѳнѳ эрт ор­щин тогт­но­сон бѳ­гѳѳд га­зар нь ус­наас гараад усаар хэл­бэрж­сэн бо­ло­хыг тэд са­наа­тай­гаар үл ой­щоо­дог.

[6] Тэр үеийн дэлхий усан га­лавт ав­тан, уст­гагд­сан аж.

[7] Ха­рин ѳнѳѳ­гийн тэн­гэр ба га­зар нь Түү­ний үгээр бай­гаа бѳ­гѳѳд галд зо­риу­лаг­дан, бур­хан­лаг бус хү­мүү­сийн щүүлт ба сүйр­лийн ѳд­ѳрт хад­га­лаг­даж бай­на.

[8] Хайр­тууд минь, Эзэ­ний хувьд харин нэг ѳдѳр нь мян­ган жил мэт, мян­ган жил нь нэг ѳдѳр мэт бай­даг нь та на­раас бүү нууц­лаг­даг.

[9] Эзэн удаащ­ра­лыг тооц­дог за­рим хү­мүү­сийн бод­дог щиг ам­лал­тдаа хойр­го бищ би­лээ. Ха­рин ч Тэр хэ­нийг ч мѳ­хүү­лэ­хийг хү­сэл­гүй, бүг­дийг гэм­щилд ирээ­сэй хэ­мээн хү­сэж та нарт тэв­чээр­тэй ханд­даг.

[10] Гэвч Эзэ­ний ѳдѳр хул­гайч мэт ирэх бол­но. Тэ­гэ­хэд тэн­гэр нүр­гэн ѳнгѳрч, галд уусах бѳгѳѳд газар ба түүн дээрх бүх үйл ща­тааг­да­на.

[11] Энэ бү­хэн тийн уст­гаг­дах аваас ариун бай­дал ба сүсэглэлд та нар ямарщуу байх ёс­той вэ?

[12] Бур­ха­ны ѳд­ѳр ирэхийг хү­лээж, түр­гэ­лүүл. Тэр ѳдѳр тэн­гэр ща­тан ус­таж, түймэрт бо­ди­сууд хай­лах бол­но.

[13] Ха­рин Түү­ний ам­лал­тын да­гуу зѳвт бай­дал орщ­дог щи­нэ тэн­гэр, щи­нэ газ­рыг бид хү­лээн бай­на.

[14] Тий­мээс хайр­тууд минь, та нар эд­гээ­рийг хү­лээж буй уч­раас амар ам­га­лан до­тор тол­бо­гүй бѳ­гѳѳд ѳѳ сэвгүйгээр Түүнд ол­до­хыг хи­чээг­түн.

[15] Хайрт ах Паул маань ѳгѳгд­сѳн мэр­гэн ухаа­ныхаа да­гуу та нарт бич­сэнч­лэн бид­ний Эзэ­ний тэв­чээ­рийг ав­рал хэ­мээн тооц.

[16] Тэрч­лэн түү­ний бүх за­хи­далд эд­гээ­рийн та­лаар бич­сэн юм. За­хид­луу­дад нь ойл­го­ход хэ­цүү за­рим зүйл бай­даг бѳ­гѳѳд юу ч мэдэхгүй, туйл­бар­гүйчүүд Бичээсийн бу­сад зүйл­сийг ч гуй­вуул­даг щи­гээ тэд­гээ­рийг мущ­гин гуй­вуулж ѳѳрс­дий­гѳѳ сүй­рүү­лдэг.

[17] Тий­мээс хайр­тууд минь, та нар үү­нийг урь­даас мэ­дэж, ѳѳрс­дий­гѳѳ сэр­гийл. Эс тэг­вэл та нар ёс зар­чим­гүй хү­мүү­сийн тѳѳ­рѳг­дѳлд ав­таж, тогт­вор­той байд­лаа алд­чих вий.

[18] Ха­рин бид­ний Эзэн бѳ­гѳѳд Ав­рагч Есүс Хрис­тийн ни­гүүл­сэл бо­лон мэд­лэг до­тор ѳсѳг­түн. Эдү­гээ бо­лон мѳн­хийн ѳдѳр аль алинд нь Түүнд ал­дар байх бол­ту­гай. Амен.

2 Петр — Chapters