Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 1:38

[1] —Шөнөөс шөнөд би сэтгэлийнхээ дурлалт хүнээ орон дотроо хайна. Түүнийгээ би хайсан боловч олсонгүй.

[2] "Одоо би босож, хотоор явъя. Гудамж болон талбайгаар хэрэн, би сэтгэлийнхээ дурлалт түүнийгээ хайх учиртай". Түүнийгээ би хайсан боловч олсонгүй.

[3] Хотыг тойрдог харуулууд намайг оллоо. "Сэтгэлийн минь дурлалт түүнийг та нар харав уу?" гэж би асуулаа.

[4] Тэднийг орхиод, удахгүй сэтгэлийнхээ дурлалт түүнийгээ би оллоо. Эхийнхээ гэрт түүнийг авчран, намайг олж тээсэн эхийнхээ өрөөнд оруултлаа би түүнээс зууран явуулсангүй.

[5] [Сүйт залуу] —Иерусалимын охид оо, хээрийн зээр болон марлаар би та нарт тушаая. Тааламжтай болтол хайрыг минь та нар бүү өдөөн бүү сэрээгтүн. —

[6] Мирр утлага, наймаачны бүх үнэрт энгэсгийг анхилуун утаан багана мэт цөлөөс ирж яваа энэ юу вэ?

[7] Харагтун, энэ нь Соломоны нүүдлийн тэрэг агаад Израилийн хүчирхэг эрчүүдээс жаран хүчирхэг эр түүнийг хүрээлэн байна.

[8] Тэд бүгдээр илд агсдаг агаад дайнд мэргэшсэн билээ. Шөнийн айдсаас тэд хамгаалан хүн бүр хажуудаа илдтэй аж.

[9] Соломон хаан Ливаны дүнз модоор өөртөө жууз тэрэг хийсэн билээ.

[10] Тэрээр дамнуургуудыг нь мөнгөөр, түшлэгийг нь алтаар, суудлыг нь нил ягаан бөсөөр хийсэн бөгөөд доторхыг нь Иерусалимын охид үзэмжтэйгээр доторлосон байв.

[11] Сионы охид оо, гарч ирэн, хуримынх нь өдөр буюу түүний зүрхний баяр баяслын өдөр Соломон хааныг эхийнх нь түүнд залсан титэмтэй байхыг нь үзэгтүн.

Соломоны Дуун — Chapters