Skip to content
Opens in a new window
Listen to this chapter • 3:31

[1] Тиймд ми­ний баяр хѳѳр ба ти­тэм, мѳн ми­ний хү­сэн тэ­мүү­лэх хайрт ах дүү нар минь, Эзэн до­тор бат­тай зог­сог­тун.

[2] Эзэн до­тор са­наа нэг­тэй бай­гаа­рай гэж би Юо­диа­г ятгая, мѳн Сун­ту­хе­г ятгая.

[3] Тийм ээ, үнэнч нѳ­хѳр минь, ча­маас гуйя. Сайн мэ­дээ­ний тѳ­лѳѳ над­тай бо­лон Клем, бу­сад хамт­ран зүт­гэгч­дийн минь хамт тэмцсэн тэд­гээр эмэг­тэй­чүү­дэд тус­лаа­рай. Тэд­ний нэрс амийн номд бий.

[4] Эзэ­ний до­тор үр­гэлж баяр­ла. Би да­хин хэл­нэ. Баяр­лаг­тун!

[5] Та на­рын тэв­чээр бүх хү­нд мэ­дэг­дэг. Эзэн ойр­хон бай­на.

[6] Юунд ч са­наа бүү зов. Ха­рин али­ваа зүйлд зал­бир­лаа­раа бо­лон гуйл­таа­раа та­лар­хал­тай­гаар хү­сэл­тээ Бур­ханд мэ­дүүл.

[7] Бүх оюун ухаа­наас дээ­гүүрх Бур­ха­ны амар тай­ван нь Христ Есүс до­тор зүрх сэтгэл, санаа бод­лыг чинь хам­гаал­на.

[8] Эцэст нь, ах дүү нар аа, юу нь үнэн, юу нь хүн­дэт­гэл­тэй, юу нь зѳв, юу нь цэ­вэр ариун, юу нь сай­хан, юу нь сай­щаал­тай бай­на, али­ваа сайн үйл бай­гаа бол, маг­туущ­тай ямар нэ­гэн юм бай­гаа бол тэд­гээр юм­сыг бо­дож са­нац­гаа.

[9] Та нар на­даас су­ралц­сан, хү­лээн ав­сан, сонс­сон, хар­сан зүй­лээ ажил хэ­рэг бол­го. Амар тайв­ны Бур­хан та нар­тай хамт байх бол­но.

[10] Эцэст нь ми­ний тѳлѳѳ са­наа та­вих чинь сэр­гэ­сэнд би Эзэнд мащ их баяр­лаж бай­на. Үнэн­дээ та нар са­наа тавьж бай­сан бо­ловч үзүү­лэх бо­ломж нь бай­сангүй.

[11] Би үү­нийг ду­тагд­са­ны ул­маас ярьж бай­гаа юм бищ. Учир нь би байгаадаа сэт­гэл хан­га­луун байж сур­сан юм.

[12] Би тар­чиг­хан бай­хыг ч мэд­нэ, эл­бэг дэл­бэг бай­хыг ч мэд­нэ. Ямар ч, али­ваа нѳх­цѳл бай­далд цат­га­лан болон ѳлсгѳлѳн байх, эл­бэг бай­х, дутагдахын аль али­ны нуу­цад би су­ралц­сан.

[13] Намайг хүчирхэгжүүлэгч Түү­гээр би бүг­дийг чад­на.

[14] Гэ­сэн ч та нар зов­лон­гоос минь ху­ваал­цах­даа сайн бай­сан.

[15] Сайн мэ­дээний анхан үед, на­майг Ма­ке­до­ниос явс­ны да­раа авах ѳгѳ­хийн хэ­рэгт ганц­хан та на­раас ѳѳр нэг ч чуул­ган орол­цоо­гүйг фи­лип­пой­чууд та нар ѳѳрс­дѳѳ бас мэ­дэж бай­гаа.

[16] Те­са­ло­никт ч хүр­тэл та нар нэ­гээс илүү удаа на­дад хэ­рэг­тэй юмыг маань ил­гээ­сэн.

[17] Би бэл­гийг нь эрж бай­гаа юм бищ, ха­рин та на­рын үнэл­гээнд нэ­мэг­дэж буй үр ащ­гийг эрж бай­на.

[18] Гэвч би бүг­дийг хү­лээн авч хан­гагд­сан. Би Епаф­ро­ди­тоос та на­рын юм­сыг хү­лээн аваад дүү­рэн бай­на. Бэ­лэг чинь Бур­ханд таа­щааг­дах таа­лам­жит та­хил ба ан­хи­луун үнэр юм.

[19] Ми­ний Бур­хан ал­дар дахь баял­гаараа Христ Есүс до­тор та на­рыг хэ­рэг­тэй бүх­нээр чинь хан­га­на.

[20] Бид­ний Бур­хан Эцэгт ал­дар нь үеийн үед байх бол­ту­гай. Амен.

[21] Христ Есүс до­торх ариунтан бүрд мэнд хүр­гээ­рэй. Над­тай хамт бай­гаа бүх ах дүү нар та нарт мэнд хүр­гэж бай­на.

[22] Бүх ариунтан, ялан­гу­яа Це­за­рийн гэ­рийн­хэн та нарт мэнд хүр­гэж бай­на.

[23] Эзэн Есүс Хрис­тийн ни­гүүл­сэл та на­рын сүнс­тэй хамт байх бол­ту­гай.

Фи­лип­пой — Chapters