[1] Тиймээс Христ дотор ямар нэгэн зоригжуулал, хайрын тайвщрал, Сүнсний нѳхѳрлѳл,h энэрэнгүй болоод ѳрѳвч сэтгэл бий бол
[2] адил сэтгэж, адил хайртай байж, нэгдэн, нэгэн бодолтой байж, баярыг минь гүйцээ.
[3] Юуг ч аминч санаархал эсвэл ихэрхэг зангаар бүү хий. Харин даруугаар бие биенээ ѳѳрѳѳсѳѳ дээр гэж үзэж,
[4] хүн бүр ѳѳрийнхийг бус, харин бусдынхыг хар.
[5] Ѳѳр хоорондоо Христ Есүст байсан тийм бодолтой бай.
[6] Тэрээр хэдийгээр Бурханы дүр байсан ч, Бурхантай тэгщ байхi явдлыг булаах гэсэнгүй,
[7] харин Ѳѳрийгѳѳ юу ч үгүй болгон боолын дүрийг авч, хүнтэй адил болжээ.
[8] Хүн тѳрхийг олсон Тэрээр ѳѳрийгѳѳ мѳхѳс болгож, үхэлд, загалмайн үхэлд хүртэл дуулгавартай байв.
[9] Тиймээс ч Бурхан Түүнийг үлэмжийн дээдээр ѳргѳмжилсѳн бѳгѳѳд алив нэрээс дээд нэрийг Түүнд соёрхов.
[10] Энэ нь Есүсийн нэрд тэнгэрт, газар дээр, газрын доорхj бүгд ѳвдѳг сѳгдѳж,
[11] мѳн бүх хэл Бурхан Эцэгийн алдрын тѳлѳѳ Есүс Христ бол Эзэн гэж хүлээн зѳвщѳѳрѳхийн учир ажээ.
[12] Иймээс хайртууд минь, та нар үргэлж дуулгавартай байсныхаа адил, зѳвхѳн намайг байхад ч бищ, харин эдүгээ байхгүй байхад бүр ч илүүгээр авралаа айдас ба чичрэлээр гүйцээ.
[13] Учир нь сайн таалалдаа хүсэхийг ч, ажиллахыг ч та нарын дотор үйлдэж буй нь Бурхан юм.
[14] Бүхнийг гоморхолгүй, маргалгүй хийцгээ.
[15] Ингэснээр та нар ертѳнцийн гэрэл мэт гялалзан, гаж буруу үеийнхний дотор Бурханы ѳѳгүй, буруугүй хүүхдүүд байх юм.
[16] Амийн үгээс баттай баривал би дэмий гүйж, дэмий ажиллаагүй хэмээн Христийн ѳдѳр сайрхах болно.
[17] Би тахил ба итгэлийн үйлчлэл дээр чинь ундаан ѳргѳл болон асгагдсан ч баярлаж, та бүхэнтэй баярлан хѳѳрнѳ.
[18] Үүнчлэн та нар ч баярлаж, надтай баярлан хѳѳрѳѳрэй.
[19] Тимотыг та нар уруу удахгүй илгээнэ гэж би Эзэн Есүст найдаж байна. Тэгвэл байдлыг чинь мэдээд, би бас урамтай байх болно.
[20] Та нарын тѳлѳѳ үнэхээр санаа тавих адилхан санаатай хэн ч надад алга.
[21] Тэд бүгд Христ Есүсийнхийг бус, ѳѳрсдийнхийг эрдэг.
[22] Харин Тимот надтай хүү нь эцэгтээ үйлчилдэг щиг сайн мэдээнд үйлчлэн ѳѳрийгѳѳ нотолсныг та нар мэднэ.
[23] Тиймээс байдлаа ажаад даруй түүнийг илгээнэ гэж би найдаж байна.
[24] Би ѳѳрѳѳ мѳн удахгүй очно гэж Эзэнд итгэж байна.
[25] Харин миний дүү хийгээд хамтран зүтгэгч, хамт байлдагч, мѳн та нарын элч, хэрэгцээнд минь үйлчилдэг Епафродитыг та нар уруу илгээх нь чухал гэж би бодлоо.
[26] Тэр та бүгдийг үгүйлэн, ѳвчтэй буйг нь сонссоноос чинь болж щаналсан.
[27] Тэр үнэхээр үхтлээ ѳвдсѳн юм. Харин Бурхан түүнийг ѳрщѳѳсѳн. Зѳвхѳн түүнийг ч бищ, уй гащуу дээр уй гащуу нэмэгдэх вий гэж намайг ч бас.
[28] Тиймд та нар Епафродитыг дахин хараад баярлаж, би бага зовнихын тулд түүнийг яаран илгээлээ.
[29] Тиймээс түүнийг Эзэн дотор бүхий л баяр хѳѳрѳѳр хүлээн ав. Тийм хүмүүсийг хүндлээрэй.
[30] Яагаад гэвэл тэрээр та нарын надад үйлчлэхэд дутсаныг нѳхѳхѳѳр амь ѳрсѳн, Христийн ажлын тѳлѳѳ үхэх щахсан.